Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэд бүтэц

Тяньжин боомтод 4450 чингэлэг хүлээгдэж байна

Аравдугаар сарын 1-10-ний хооронд Тяньжин боомтоос Эрээн Замын-Үүд чиглэлд нийт 10 галт тэрэг гарсан байна. Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж буй 4450 орчим чингэлэг үлджээ.
2023-10-16

Нийтийн орон сууцны багц стандарт баталлаа

Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвийн захиалгаар боловсруулсан “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээ, нийтийн зориулалттай орон сууцны барилгын менежмент, багц стандарт"-ыг Стандарт хэмжил зүйн газрын даргын 2023 оны аравдугаар сарын 5-ны өдрийн С/38 дугаар тушаалаар баталжээ.
2023-10-12

Эрчим хүчний ачаалал 1567 мвт хүрнэ

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэн, төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлэхийг сайдад даалгажээ. Тус салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл 85 хувьтай байна.  
2023-10-12

Б.Чойжилсүрэн: “Эрдэнэбүрэн" УЦС барих төслийн санхүүжилтийг Хятадаас зээлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэбүрэн" УЦС барих төслийн санхүүжилтийн асуудлыг хэлэлцсэн байна. Энэ хүрээнд Хятадаас 253 сая ам.долларыг 20 жилийн хугацаатай, 2 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл авахаар болсон талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэл өглөө.
2023-10-11

Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалын барилгын ажил 76 хувьтай байна

Тавантолгойн бүлэг ордоос төмөр замын тээврээр ачигдсан чингэлэгтэй ачааг вагоноос автомашинд, вагоноос вагонд шилжүүлэн ачих, хадгалах, гаалийн бүрдүүлэлт, төлбөр тооцоо хийх зэрэг нэг цэгийн үйлчилгээ бүхий 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаатай Гашуунсухайт шилжүүлэн ачих терминалын барилга угсралтын ажил 76 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.
2023-10-10

Уул уурхайн бүтээгдэхүүний 84.2 хувийг автотээврээр тээвэрлэжээ

”Mongolian Mining week 2023” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” чуулганд Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний тээвэр” сэдвээр илтгэл танилцууллаа. Тэрбээр илтгэлдээ Зам, тээврийн салбарын хөгжил нь эдийн засгийн бусад салбаруудын хөгжилтэй харилцан уялдаатайгаар явагддаг. Эдгээр салбарын нэг нь уул уурхайн салбар бөгөөд уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахад тээврийн салбарын оролцоо үлэмж их гэдгийг онцолсон.
2023-10-09

Баруун аймгуудыг авто замаар холбох төслийн санхүүжилтийг АХБ-наас гаргана

Ховд-Увс, Завхан-Говь-Алтай аймгуудыг хатуу хучилттай авто замаар холбох төслийн санхүүжилтийг шийдвэрлэжээ. Ингэснээр АХБ-ны хөнгөлттэй зээлээр Ховд аймгийн төвөөс Увс аймгийн төв хүртэлх 163.3 км авто зам, Завхан аймгийн төвөөс Говь-Алтай аймгийн төв хүртэлх нийт 198 км автозамыг барихаар боллоо.
2023-10-08

21 аймаг, 96 сум нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбогджээ

Засгийн газраас 2022 онд бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож дуусжээ. Ингэснээр 21 аймаг, 96 сум суурин хатуу хучилттай авто замтай болоод байна.
2023-10-08

2023 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 755 км авто зам баригдаж байна

Монгол Улс нийт 14,920 км олон улсын болон улсын чанартай авто замтай. Цар тахлын өмнө буюу 2019 оны мөн үед олон улсын болон улсын чанартай авто замд эзлэх хатуу хучилттай авто замын хэмжээ 46 хувь буюу 6,900 км байсан бол 2022 оны мөн үед 50 хувь буюу 7485 км хатуу хучилттай авто замтай болж нэмэгдсэн байна.
2023-10-07

Шивээхүрэн-Сэхэ боомтууд ирэх сард төмөр замаар холбогдоно

Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн 7,1 км төмөр замын барилгын ажлыг өнгөрөгч тавдугаар сарын 27-ны өдөр эхлүүлж, ирэх арваннэгдүгээр сард багтаан дуусгахаар ажиллаж байна. “Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулан есдүгээр сарын 28-ны өдөр хэлэлцэн баталлаа. Одоо тус хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2024 онд эхлүүлэхээр төлөвлөөд байна.
2023-10-06

Зам, тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл 86.9 хувьтай байна

Зам, тээврийн хөгжлийн яамны төлөвлөгөөт ажлын хүрээнд баруун чиглэлийн авто зам дагуу Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймгуудын нутаг дэвсгэрт гадаадын зээл тусламж, улсын болон орон нутгийн төсөв, төр хувийн хэвшлийн түншлэлээр хийгдэж буй бүтээн байгуулалт, нутаг дэвсгэрийн харьяа байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт хийжээ. Шалгалтаар дээр дурдсан аймгуудын авто зам, автотээвэр, иргэний нисэхийн чиглэлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд хамрагдсан байна.
2023-10-06

Дулаан-Ерөө хоорондын 1.3 км замыг шинэчилжээ

Улаанбаатар төмөр зам ХНН 2023 онд Дулаан-Ерөө хоорондын замын 12 км замд их засвар хийхээр төлөвлөсөн.
2023-10-05

Тяньжин боомтод 4350 чингэлэг хүлээгдэж байна

Тяньжин боомтын нөхцөл байдлын мэдээг Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооны статистикаас иш татан хүргэж байна. Есдүгээр сарын 1-30-ний хооронд Тяньжин боомтоос Эрээн/ЗҮ чиглэлд нийт 48 галт тэрэг гарчээ.
2023-10-03

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын суурь хучилт бүрэн дууслаа

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын суурь хучилтын ажил бүрэн дууссан байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй гурван багцын барилгын ажлыг гүйцэтгэж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээсэн.
2023-10-03

МГТБҮ-ийг ашиглалтад оруулахад 10 жил зарцуулах нь

Манай улс сүүлийн 10 гаруй жилд жил бүр дунджаар 1.5 сая орчим тонн шатахуун хэрэглэн, импортын хөр өнгийн хамгийн өндөр буюу 25 хувь болох нэг тэрбум гаруй ам.долларыг зарцуулсаар ирсэн. Шатахууны хэрэглээ ч улам бүр нэмэгдсээр өнгөрсөн жил 1.8 сая тонноос давсан дүн бий. Өсөн нэмэгдэж буй хэрэглээгээ хангах, ядаж 50 хувийг нь өөрсдөө нийлүүлэх зорилгоор дотооддоо газрын тос боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөн, ярилцсаар олон жил өнгөрч, өдгөө “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” (МГТБҮ) төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компаниа “харуулдсаар” сууна.
2023-10-03

Газрын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцэслэн боловсруулжээ

40, 50 мянгатын орон сууцны хорооллуудын өргөтгөл, сунгалтын байдалд хяналт шалгалтыг явуулж байна
2023-10-02

“Эрчим хүчний салбарынхан эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна” 

“Тэвчээрийн тог тасарлаа” эрчим хүчний салбарын ажилтнуудын анхдугаар зөвлөгөөнийг Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос өчигдөр зохион байгууллаа. Энэ үеэр эрчим хүчний салбарын ажилтнуудад тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарц хайж, салбарын төрийн болон орон нутгийн өмчит компани, хувийн хэвшлийнхний удирдлага, ажилтнууд, түншлэгч талууд хэлэлцүүлэг өрнүүлэв. Эл салбарын ажилтнуудын аюулгүй орчинд хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг хангуулж, цалинг нэмэгдүүлэх, улмаар тасралтгүй, найдвартай үйл ажиллагаа явуулахад бодитой дэмжлэг үзүүлэх зорилгоор дээрх зөвлөгөөнийг зохион байгуулсан юм.
2023-09-29

 “Эрчим хүчний хангамж бол халамж биш” 

Эл салбар алдагдалтай ажилласаар ирсэн. Тухайлбал, 2020 онд 88.1, 2021 онд 77.8, өнгөрсөн жил 187.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн аж. Үүнд эрчим хүч, дулааны тарифыг үйлдвэрлэлийн зардлаас үргэлж багаар тогтоож ирсэн буюу зарим хэрэглэгчид 68 хувийн бага үнээр нийлүүлж буй нь нөлөөлжээ.
2023-09-29