Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 17-нд болно

НӨАТ-ын урамшууллын 2024 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг дөрөвдүгээр сарын 17-нд 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
2024-04-15

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хөгжүүлэх төсөлд төрөөс баталгаа гаргахыг хүслээ

МҮХАҮТ, Нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
2024-04-15

Зарим сумын нутагт мал бэлчээх боломжгүй гэжээ

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсийн өгсөн мэдээллээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна. Тодруулбал, Завхан, Архангай, Дундговийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дорноговийн зарим сумын нутгаар ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй байгаа аж
2024-04-15

ПАРИСЫН ОЛИМП ҮЗЭХ ХАРИЛЦАГЧИД БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА

ХААН Банк нийт харилцагчдынхаа дунд санхүүгийн зөв дадал зуршлыг таниулах, хуримтлалтай болгох зорилгоор хадгаламжийн урамшуулалт аяныг 2023 оны 10-р сарын 15-наас 2024 оны 3-р сарын 31-нийг хүртэлх хугацаанд зарласан билээ.  Энэ хугацаанд зургаан сар болон түүнээс дээш хугацаатай төгрөгийн хадгаламжаа сунгах эсвэл орлого нэмсэн 100,000 төгрөг тутамд харилцагчид нэг тохирлын эрх олгосон юм. Нийт 6 харилцагчийг Парисын олимп үзэх эрхээр урамшуулахаас эхний 3 харилцагчийг 2024 оны 1-р сарын 10-ны өдөр  ХААН Банкны албан ёсны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулсан.  
2024-04-15

Мал эмнэлгийн гэрчилгээгээ баталгаажуулаагүй зөрчил илэрчээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн “Хүчит шонхор”, Налайх дүүргийн “Налайх зах”, Баянгол дүүргийн “Хархорин”, “Барс-2”, Сонгинохайрхан дүүргийн “Сэлэнгэ” худалдааны төвүүдэд шалгалт хийлээ.
2024-04-15

19 200 тонн коксжих нүүрсийг 10.3 тэрбум төгрөгөөр борлуулжээ

Монголын Хөрөнгийн биржийн 2024 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 53 хувьцаат компанийн 623 895 704 төгрөгийн үнийн дүн бүхий 1 660 565 ширхэг хувьцаа арилжаалжээ. Үүнээс 16 компанийн хувьцааны ханш өсөж, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 14 компанийн ханш тогтвортой байлаа.
2024-04-14

Хөрөнгийн зах зээлд 7 компани  IPO гаргаж, 338.1 тэрбум төгрөг босгожээ

Өнгөрсөн онд хөрөнгийн зах зээлд дотоодын долоон  компани IPO хийх замаар нийт 338.1 тэрбум төгрөг, зургаан компани бонд гаргаж 107.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлжээ.  
2024-04-13

Зочид буудлын салбарын үйлдвэрлэгчийн үнэ 15.3 хувиар өсжээ

Зочид буудлын салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсжээ. Зочид буудлын салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс  (2015=100)  2024 оны нэгдүгээр улиралд 167.5 болж, өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар нэмэгдлээ.
2024-04-12

Инфляц өсөхөд хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ голлон нөлөөлжээ

Монголбанк инфляцыг дунд хугацаанд жилийн зургаан (±2) хувьд “барих” бодлого баримталж буй. Тэгвэл энэ онд инфляцын түвшин Төвбанкны зорилтот дээд интервал буюу 6-8 хувь орчимд хэлбэлзсээр, 2026 оны сүүлийн хагаст зорилтын голчид хүрэх төлөвтэй гэж тус банкныхан төсөөлжээ. Дэлгэрүүлбэл, 2024 оны эцэст 8.4, ирэх жилийн төгсгөлд 7.3, түүний дараа оны сүүлчээр зургаан хувьд хүрнэ гэж тооцсон байна. Тус банкнаас өчигдөр танилцуулсан, энэ оны гуравдугаар сарын байдлаарх инфляцын тайланд ийнхүү дурдсан байв. Гэхдээ цаг агаарын хүндрэлээс улбаатай зудын нөхцөл байдал, цалин, тэтгэврийн өсөлт, ногдол ашиг хуваарилалт зэрэг хүчин зүйлээс шалтгаалан инфляц суурь төсөөлөлд авч үзсэнээс нэмэгдэх эрсдэлтэй гэж тооцжээ. 
2024-04-12

Азийн орнуудад цагаан будааны үнэ өсөх эрсдэлтэй байна

Цагаан будааны импортоос хамааралтай орнуудад өнгөрсөн жил хүнсний инфляц нэмэгджээ. Тиймээс 2024 оны дөрөвдүгээр сарын “Азийн хөгжлийн төлөв” тайланд цагаан будааны үнэ энэ жил өндөр байна хэмээн таамаглалаа.
2024-04-12

Евроазийн эдийн засгийн холбооны гишүүд Монгол Улстай харилцаагаа гүнзгийрүүлэх сонирхолтой байна

Евроазийн эдийн засгийн комиссын Удирдах зөвлөлийн дарга Бакытжан Сагинтаев гуравдугаар сарын 13-нд Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Чимэдийн Хүрэлбаатартай ЕАЭЗК-ын төв байранд уулзалт хийв.
2024-04-12

ХААН Банк Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгчдэд үйлчлэх “Бизнес төв”-өө нээлээ

Хөвсгөл аймагт 2300 гаруй аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байдгаас 65% нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд мал аж ахуй, аялал жуулчлал, хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбар зонхилдог байна. 2022 онд Хөвсгөл гадаад, дотоодын нийт 126,390 жуулчин хүлээн авсан нь аймгийн ДНБ-ий 4.8%-ийг бүрдүүлж байна.
2024-04-11

Дарханы замыг шинэчлэх ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа компанид шуурхай ажиллах даалгавар өгөв

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км замыг өргөтгөх, шинэчлэх төсөлд Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ай си ти сайн консалтинг ХХК зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа.
2024-04-11

Азийн орнуудын эдийн засаг 4.9 хувиар өснө

Ази, Номхон далайн бүс нутагт дотоод эрэлт нэмэгдэх, хагас дамжуулагчийн экспорт сайжрах, аялал жуулчлал сэргэх нөлөөгөөр эдийн засгийн өсөлт эрсдэлд тэсвэртэй байх хүлээлттэй байна. Улмаар бүс нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засаг энэ онд дунджаар 4.9 хувиар өсөх төлөвтэй байгаа талаар Азийн хөгжлийн банкны “Азийн хөгжлийн төлөв 2024” тайланд дурджээ.
2024-04-11

АХБ: 2025 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6 хувьд хүрнэ

Монгол Улсын эдийн засгийн төлөв ирэх жилүүдэд хэрхэн өөрчлөгдөх прогнозоо Азийн Хөгжлийн банкнаас /АХБ/ танилцууллаа. 2023 онд өсөлт тогтвортой байж, макро эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг гарсан нь төлбөрийн тэнцэл 2007 оноос хойш анх удаа ашигтай гарахад нөлөөлсөн. Улмаар 2024 онд эдийн засгийн өсөлт 4.1, 2025 онд 6 хувьд хүрэх төлвийг гаргажээ.
2024-04-11

Ипотекийн зээлд нийт 7.7 их наяд төгрөг зарцуулжээ

2013 оноос хойш ипотекийн зээлийн хөтөлбөрт 122 мянган зээлдэгч хамрагдаж, 7.7 их наяд төгрөгийн зээл олгосон байна. Оны эхний гурван сарын хугацаанд банкууд 230 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 2000 өрхөд олгосожээ.
2024-04-11

Замын-Үүд, Эрээний Эдийн засгийн бүсийн төслийг шинэчлэн боловсруулна

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Замын-Үүд, Эрээний Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай” хэлэлцээрийг эрчимжүүлэх ажлын хүрээнд хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн анхдугаар хуралдааныг ӨМӨЗО-ны Эрээн хотноо зохион байгууллаа.
2024-04-10

Хүнсний улаанбуудайн экспортыг дэмжиж, 500 сая ам.доллар олно

Газар тариалангийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргахаар шийдвэрлэлээ.
2024-04-10