Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ярилцлага

М.ФАВЭРУ: Монголчууд шинжлэх ухааны салбарын чухал тоглогч байсан

“Алтан орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” номын зохиолч Мари Фавэрутэй ярилцлаа. Тэрбээр оюутан байхаасаа Монгол Улсын түүхийг сонирхон судалж эхэлжээ. Судлах тусам дурлан, түүнийгээ ном болгон бүтээсэн нь “Алтан орд: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” аж. М.Фавэру нь БНФУ-ын Нантерын их сургуулийн багш, доктор юм. Монгол Улсын түүхийн талаар оюутнууд нь тун их сонирхдогийг тэрбээр дурдсан. Мөн өөрөө ч хичээл заах үеэрээ Монголын түүхийн талаар ярих дуртайгаа онцоллоо. Тэрбээр дээрх бүтээлээрээ Францын Блуа хотод зохион байгуулсан “Түүхийн болзоо” наадмын гран при шагнал хүртжээ. Энэ нь Франц улсын, түүхийн сэдэвт бүтээлд олгодог нэр хүндтэй шагнал аж.
2024-01-16

Н.ГАНСҮХ: 30, 40 гарчихсан, төлөвшсөн залуусыг үеэр нь үгүйсгэх хэрэггүй

Улс төрд залуусын оролцоог нэмэх, ужгирч хуучирсан системд шинэ салхи сэвэлзүүлэх зорилго, хандлага намуудад түгээмэл болж эхлэв. Ардчилсан намынхан ч энэ жишгийг даган залуу хүмүүсээр удирдлагын багаа тэлж буй. Тус намаас саяхан нарийн бичгийн дарга нараа шинэчлэн томилсон юм. Тэдний нэг, АН-ын бизнес хөгжил, инновац хариуцсан нарийн бичгийн дарга Н.Гансүхтэй ярилцлаа. Тэрбээр 1990 онд төрсөн, хуульч мэргэжилтэй, төрийн удирдлагын доктор зэрэгтэй аж.
2024-01-16

 С.БОРГИЛ: Төрийн хариуцах ёстой гадаад өрийг бүрэн тооцохгүй байна

Монгол Улсын төрийн гадаад өрийн судалгааг Нээлттэй нийгэм форумын захиалгаар “Сэргэлт консалтинг групп” ХХК-ийн судалгааны баг хийснээ өнгөрсөн арваннэгдүгээр сард танилцуулсан юм. Ингэхдээ судлаачид төрийн гадаад өрийн хэмжээ, түүний цаашдын төлөвийг тооцоолж, өрийн тогтвортой байдалд дүгнэлт өгчээ. Эл судалгаагаар Монгол Улсын “төрийн гадаад өр” хэмээх ойлголтыг ОУВС, Дэлхийн банкны холбогдох аргачлалуудын хүрээнд томьёолж, 2017-2021 оны байдлаар анх удаа тооцоолон, үүнд үндэслэн 2022-2027 онд хэрхэн өсөх талаар төсөөлж, бодлогын зөвлөмж боловсруулжээ. Тоон судалгаа хийхэд мэдээллийн олдоц, бүрэн, үнэн зөв, ил тод, ойлгомжтой байдал, аргачлалын зөрүүтэй холбоотой бэрхшээлүүд тулгарсан тул чанарын аргыг голлон ашигласан аж. Уг судалгааны талаар судлаач С.Боргилтой ярилцлаа.
2024-01-15

С.ОЮУНТУЯА: Санал хураалтаас хэдхэн сарын өмнө тойрог, мандатыг хуваасан нь улс төрийн манипуляц

Мөн 2012 оноос сонгуульд ашиглах техник, технологийн үр дүнд хүчингүй саналын хуудсыг автомат төхөөрөмж уншдаггүй болсноор нөхцөл байдал өөрчлөгдсөн. Тэгвэл улс орноо удирдах иргэдийн үндсэн эрх буюу Үндсэн хуулийн 3.1-т “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасантай холбож тайлбарлавал бүр өргөн хүрээнд ярих шаардлагатай. Өөрөөр хэлбэл, сонгогчдын боловсрол сайн, эсвэл муу байна гэж хэлэхэд төвөгтэй гэсэн үг.
2024-01-12

Т.ЭНХСҮЛД: ДАШТ-ээс хошой мөнгөн медальтай ирж, багшийгаа баярлуулсан 

Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн 9г ангийн сурагч, спортын мастер Т.Энхсүлд ОУИМ Р.Манлайгийн удирдлагад даамаар хичээллэж, амжилт гаргасан аваргуудын нэг. Өдгөө “Алтан хүү” клубээр овоглодог тэрбээр Узбекистаны Ташкент хотод 2022 онд болсон өсвөр үеийнхний Азийн АШТ-ээс алт (рапид), мөнгөн (блиц) медальтай ирсэн юм. Тэр жилээ УАШТ-ий 100 буудалт даамын үндсэн болон 64 буудалт даамын блиц төрөлд тус бүр тэргүүлж байв. Сургуулийн АШТ-д 2016-2019, дүүргийнхэд 2017-2018, “Нахиа лиг”-т 2019 онд аваргалж, тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөн, шагналын тавцанд зогсох болсон түүнтэй ярилцлаа.
2024-01-12

 Ц.ТӨРБАТ: Монгол орны хадны зургийн хамгийн томдурсгалыг олон нийтэд толилуулахнээлттэй мэдээллийн сан байгуулна

Хожим төрийн дээд шагнал болсон. Үүний зэрэгцээ багш, судлаач зэрэг эрдмийн ажил хийж байгаа төрийн албан хаагчдад зориулаад 1808 онд тусгай шагнал бий болгосон нь “Эрдмийн дал мод”. Үндсэндээ энэ нь 200 гаруй жилийн түүхтэй одон. Өдгөө уг шагналыг дээд боловсролын байгууллагад ажилладаг, эрдэм шинжилгээ, судалгаа хийдэг хүмүүст олгодог. Дотроо гурван зэрэгтэй. Доод зэрэг нь хүлэг баатар, хоёрдугаарх нь офицер, гуравдугаарх нь командлагч. Миний хувьд II зэргийн буюу офицерын одон хүртлээ.
2024-01-11

Ц.ОТГОНСҮРЭН: Буриад түмний өв соёлд хүндэтгэлгүй хандлаа 

Монгол Улсад 43 мянга гаруй буриад угсаатан амьдардаг. Тэдний дуу хуур, өв соёлоо хадгалан хамгаалах зорилгоор зохион байгуулдаг “Алтаргана” наадам ирэх долоодугаар сард болох аж. Уг наадмын зохион байгуулах багт ажиллаж буй, “Лагшин тэнгэр” бөөгийн төвийн тэргүүн Ц.Отгонсүрэнтэй цөөн хором ярилцлаа. Буриад зон олны өв соёлыг хүндэтгэхийг тэрбээр онцолсон юм. 
2024-01-09

 Г.ТҮВШИНБААТАР: Уулын дугуйн Азийн АШТ өөрийгөө нээх, юу сурснаа олонд харуулах том боломж байсан

Тэгвэл Энэтхэгт Керала мужийн Тривандрум хотод өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулсан, 24 дэх удаагийн тэмцээнд “Даунхилл Монголиа” клубийн гишүүн Г.Түвшинбаатар өсвөр үеийнхний ангилалд оролцож, хоёр дахь хүрэл медалийн эзэн болсон юм. Дасгалжуулагч Б.Отгондаваагийн удирдлагад бэлтгэл базаадаг тэрбээр эл төрөлд богино хугацаанд ур чадвараа ахиулж, амжилт гаргасан цөөн дугуйчны нэг. Малайз улсад ирэх тавдугаар сард болох дээрх тэмцээнд хурд сорихоор бэлтгэл базааж буй Г.Түвшинбаатартай ярилцлаа. 
2024-01-08

 Б.МӨНХТОГТОХ: Маханд антибиотик агуулагдсан, эсэхийг тогтоох оношлуурыг иргэд гэрийн нөхцөлд ч ашиглах боломжтой 

Маханд антибиотик агуулагдаж байгаа, эсэхийг иргэд гэртээ ч шалгах боломж бүрдэх юм. Манай компани энэ онд 2-3 төрлийн оношлуур бүтээх зорилготой. Ингэхдээ энгийн, жирэмсний тест шиг буюу эмийн сангаас хэн ч аваад хэрэглэчих боломжтой оношлууруудыг бүтээхэд голчлон анхаарна. 
2024-01-08

Б.БАЯРМАА: Мөсөнд авиралтын шигшээ багтай болбол Монголын тамирчид амжилт илүү гаргана

Түүний хувьд 2017 он ур чадвараа ахиулж, шагнал гардсан жил байв. Тухайлбал, мөсөнд авиратын хотын АШТ-д түрүүлснийхээ дараахан УАШТ-ий насанд хүрэгчдийн хурд, техникийн төрөлд тус бүр алтан медаль хүртэж байлаа. Дахин тэргүүлэх сэн гэж зорьсон хүслээ тэрбээр өнгөрсөн жил биелүүлж, улсын хошой аваргаар тодорсон юм. Шилдгүүдийн эгнээнд хэдийн жагсаж, “Karаkorum ice festival-2023” тэмцээний “Шилдэг тамирчин” цомын эзэн болсон түүнтэй ярилцлаа. 
2024-01-05

А.АВИР: Компаниудыг дүрэм журмаа мөрдөхийг өрсөлдөөнт зах зээл шаарддаг

Комплайнс гэдгийг хууль тогтоомж, эсвэл компанийн дотоод дүрэм журам, стандарт зөрчигдөхөөс сэргийлэх зорилготой багц арга хэмжээ хэмээн тодорхойлж болох аж. Энэ нь компанийг учирч болзошгүй эрсдэлүүдээс хамгаалахад ямар үүрэгтэй, хяналтыг нь хэрхэн нэвтрүүлэх, зохион байгуулах ёстой талаар Санхүүгийн зохицуулах хорооны (СЗХ) Компанийн засаглал, комплайнсын хэлтсийн дарга А.Авиртай ярилцлаа.
2024-01-05

 П.БАЯР: Тойрог томрох тусам нэр дэвшигчид бус, намд нь саналаа өгдөг гэх судалгаа бий

-УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өнгөрсөн онд батлах үеэр пропорционал буюу хувь тэнцүүлэх тогтолцоонд бүрэн шилжих боломжгүй, орон нутгийн иргэдийн төлөөллийн зарчмыг алдагдуулна гэж үзээд 126 гишүүний дийлэнх олонх болох 78-ыг нь тойргоос сонгохоор шийдсэн. Гэтэл хэдхэн сарын дараа аймаг, дүүргүүдийг нэгтгэх байдлаар тойргийг бүсчилж байгууллаа. Ийн томсгож, тоог нь цөөрүүлснээр үгүйсгээд байсан пропорционал тогтолцоо руугаа дөхүүлж тойргоо хуваарилсан гэж үзэж болохоор байна. 
2024-01-05

О.ДАШПАГАМ: Умайн хүзүүний хавдрын эсрэг дархлаажуулалтыг энэ онд эхлүүлнэ

-Өмнө дурдсанаар “Лансет” сэтгүүлд нийтэлсэн олон улсын тойм өгүүлэлд өндөр хөгжилтэй 14 орны судалгааны 65 өгүүллийн дүн мэдээг ашигласан байдаг. Судалгааны үр дүнд 13-19 насны охидод хүний папиллома вирусийн тархалт вакцин хийснээс хойш 5-8 жилийн дараа 83 хувиар буурсныг тогтоожээ. 20-24 насны эмэгтэйчүүдэд 66 хувиар буурсан байна. Харин бэлгийн үү 15-19 насны хөвгүүдэд 48, 20-24 насны залууст 32 хувиар буурсан үр дүн гарчээ. 
2024-01-04

Б.НОМИН-ЭРДЭНЭ: Уран бүтээлээ туурвихын зэрэгцээ спортоор хичээллэж байгаа 

-СУИС-ийг төгссөн жилээ усанд сэлэлтийн спорт сонирхож, гурван жил хичээллэсэн. Усанд сэлэлт биеийн бүх булчинг жигд хөгжүүлж, стресс тайлдаг. Мөн уушгины багтаамжийг тэлдэг тул зөв амьсгалж сурдаг юм билээ. Миний хувьд дуулах чадвараа сайжруулах зорилгоор сэлдэг байв. “Түмэн эх” чуулгын дуучин байхдаа урлагийн байгууллагуудын дунд зохион байгуулсан спортын тэмцээнд оролцож, усанд сэлэлтийн төрөлд түрүүлсэн юм. 
2024-01-04

Г.ЭРЧИССАРАН: Уур амьсгалын өөрчлөлтийг хамгийн хүндээр, урт хугацаанд мэдрэх хүмүүс бол залуус 

-Юуны түрүүнд ярилцахаар урьсанд баярлалаа. Энэ удаагийн хуралд гурван залуу төлөөлөгч хоёр хөтөлбөрийн хүрээнд эх орноо төлөөлөн оролцлоо. Миний хувьд “НҮБ-ын залуу төлөөлөгч-Байгаль орчны манлайлал” хөтөлбөрийн 30 оролцогчоос шилдгээр шалгарснаар хуралд оролцох эрхтэй болсон. Хоёр дахь удаагаа хэрэгжүүлж байгаа энэхүү хөтөлбөр нь оролцогчдоо нээлттэйгээр сонгон шалгаруулж, тэнцсэнийг нь гурван сарын хугацаанд байгаль орчны манлайллын хөтөлбөрт хамруулдгаараа онцлогтой. Харин хамт оролцсон хоёр төлөөлөгч маань дэлхийн 54 улсад идэвхтэй хэрэгжүүлдэг “Залуу хэлэлцээрч” хэмээх хөтөлбөрт хамрагдан бэлтгэгдсэнээр ийм эрх авсан юм билээ. 
2024-01-03

Б.ЦЭВЭЭНДАШ: Гүйснээрээ амар амгалан байдлыг олж авдаг 

Уулын спортын олон улсын хэмжээний мастер, Гавьяат тамирчин Б.Цэвээндаш өчигдөр “Nomad ice marathon-2024” хэт холын зайн өвлийн гүйлтийг Сүхбаатарын талбайгаас эхлүүлэв. Тэрбээр Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар дамжин, ОХУ-ын хил хүртэл 355 км замыг гүйж туулахаар төлөвлөжээ. Түүнтэй цөөн хором ярилцлаа. 
2024-01-03

С.НАЧИН: Дурлахын сайхан нь шаналахдаа, хайрын сайхан нь эмзэглэхдээ

-Уран бүтээлч хүнд дахиж хэзээ ч сайн бүтээл хийхгүй мэт хоосрол төрдөг үү?  -Хоосрол бүх уран бүтээлчид бий. Яруу найрагч сэтгэл доторх нууцаа хүмүүсийн өмнө бичгэн хэлбэрээр тавьж байгаа явдал. Чамаас шууд асууя. Чи эрэгтэй хүнтэй энгэр зөрүүлж үзсэн үү?  -Миний тухай ярих хэрэг үү. - Яг үүн шиг хүнээс нууж байсан нууцаа хүний өмнө дэлгэж байгаа л зүйл. Хоосрох гэж бүтээл гаргаж байгаа юм.  -Д.Нямсүрэнгийн “Миний шүлгийн хүүхнүүд” гэж ном бий. Та эмэгтэй хүнд зориулж бичсэн шүлгээрээ тийм ном гаргаж болох юм шиг. -Тэр цаг хугацааны асуудал байх.
2023-12-28

Д.БАТЗАЯА: Хүмүүжлийн тэнцвэрийг алдагдуулснаар хүүхдэд сэтгэл зүйн асуудлууд тулгардаг

Манай улсад 2021 оноос ерөнхий боловсролын сургуулиудад боловсролын сэтгэл зүйчийг ажиллуулж эхэлсэн. Тэдний нэг, Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 143 дугаар сургуулийн сэтгэл зүйч Д.Батзаяатай ярилцлаа. Хүүхдүүд, багш, эцэг, эхчүүдтэй хэрхэн хамтарч ажилладаг болон тэдэнд сэтгэл зүйн ямар асуудлууд тулгарч байгаа талаар тэрбээр мэдээлэл өгсөн юм. Д.Батзаяа 2003 онд МУБИС-ийг сэтгэл зүйч мэргэжлээр төгсөж, 2016 онд Удирдлагийн академийн Удирдахуйн ухааны сургуульд нийтийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.
2023-12-27