Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ярилцлага

Г.ЗОЛБОО: Төсвийн алдагдлыг дөрвөн жилд зургаа дахин бууруулсан улс манайхаас өөр байхгүй 

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай холбогдох хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Энэ талаар Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоотой ярилцлаа. 
2023-10-19

С.ӨНӨРСАЙХАН: Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааг олон улсын тусламжаар л санхүүжүүлж байна 

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн (НЭМҮТ)-ийн захирал, доктор, дэд профессор С.Өнөрсайхантай ярилцлаа. Нийгмийн эрүүл мэндэд тулгамдаад буй асуудлууд, тэдгээрийн шийдвэрлэх арга замын талаар тэрбээр байр сууриа илэрхийлсэн юм. 
2023-10-18

Г.УЯНГАА: “Коммунист инкубатор”-ынхан дараагийн үеэ өөрсдийнхөө сурснаар хүмүүжүүлэх гээд байдаг 

Нийгмийн сүлжээнд “Хариад Уянга” нэрээр байр сууриа идэвхтэй илэрхийлдэг, судлаач Г.Уянгаатай ярилцлаа. 
2023-10-17

Г.САНЗАЙДОРЖ: Модон бөмбөгийн тэмцээнд нэг л оноо алдахад хожлын тухай ярих амаргүй 

Тэднээс эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Г.Санзайдорж 90 оноогоор түрүүлсэн юм. Тэрбээр БНХАУ-ын Шаошин хотод энэ сарын 13-19-ндүргэлжлэх Азийн АШТ-д өрсөлдөх эрх авснаар шигшээ багийнхантай оролцож буй. Түүний хувьд БНСУ-д 2019 онд болсон тивийн АШТ-дур чадвараа сорьж хүрэл, олон улсын нээлттэй тэмцээнээс мөнгөн медальтай ирж байв. Тус тэмцээний талбайн цохилтын эрэгтэйчүүдийн төрөлд тэрбээр VIII байрт шалгарч, Азийн шилдэг найман тамирчны нэгээр тодорсон юм.
2023-10-16

Д.ОТГОНСҮРЭН: Монгол Улс найман байршилд хуурай боомт нээх боломжтой

Тухайлбал, Монгол Улс олон улсын худалдаанд оролцохын тулд хөрш орнуудын нутаг дэвсгэрээр дамжин далайгаар бараа бүтээгдэхүүнээ тээвэрлэн зах зээлд хүргэж экспортолж, өргөн хэрэглээнийн бараа бүтээгдэхүүнийг мөн  хөрш орнуудаар дамжуулан импортлодог. Энэхүү харилцааг БНХАУ-тай 1991 он, 2014 онуудад “Монгол Улс Хятад Улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг, ОХУ-тай 1992 оны Засгийн газар хоорондын хэлэлцээрээр баталгаажуулсан.
2023-10-15

“Шидсэн сум байгаа онох чимээ юутай ч зүйрлэшгүй гоё санагддаг”

Монголын дартсын спортын өсвөр үеийн тамирчдаас сүүлийн үед Ц.Эгшиглэн, Б.Номинтуяа гэх нэр дуулдах болов. Тэд Дани улсын Эсбьерг хотод өнгөрсөн сард зохион байгуулсан “Дэлхийн цом” тэмцээний хосын төрөлд оролцож, хүрэл медаль хүртсэн юм. Эл спортод хөл тавьсан цагаасаа богино хугацаанд амжилт гарган, цахиур хагалах болсон тэдэнтэй ярилцлаа.
2023-10-13

МАТИЛЬДА ДИМОВСКА: Хөгжлөөс хэнийг ч орхигдуулалгүй авч явах нь маш чухал

Бүгд нэгдэж, нийлээд тогтвортой хөгжлийн зорилтод хүрье, хувь нэмрээ оруулъя гэсэн хүсэл эрмэлзэл нь шууд мэдрэгдэж, харагдаж байна. Энэ нь том боломж юм.
2023-10-11

Г.ДОРЖЛХАГВА: Идлэг шонхор бол нүүдлийн шувуу биш

Монголд шонхортон овгийн 10 зүйл шонхор бий. Эдгээрээс зөвхөн идлэг шонхрыг л холбогдох гэрээ, актын хүрээнд экспортлох журамтай
2023-10-09

Ө.ЭРДЭНЭ-ОЧИР: Цэцийн дээр хөх тэнгэр ч, Үндсэн хууль ч байхгүй, гишүүд нь өөрсдөө гараад суучихсан

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцээд, хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
2023-10-06

Б.ЭНХ-АМГАЛАН: Шинэ суурьшлын бүс бий болсонтой холбоотойгоор зарим хороонд ослын тохиолдол ихэссэн

Барилга барьж буй компаниуд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын талаарх хууль, дүрэм, журмыг зөрчсөнөөс ажилчид нь эрүүл мэнд, амиараа хохирох тохиолдол гарсаар байгаа. Сүүлийн жилүүдэд дархан цаазат Богдхан уулын амууд, Туул голын сав газрын ойролцоо барилга барих нь эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Хан-Уул дүүргийн нутагт хүний амь, эрүүл мэнд хохирсон осол олон гарч буй аж.
2023-10-04

“Хуулийн завхрал, цоорхойг олон хүн овжин ашиглаж байна”

Гэр бүлийн тухай хуульд оруулж байгаа гол өөрчлөлтүүдийн нэг нь хамт амьдарсан, амьдраагүйгээс үл хамаараад 18 нас хүртэл нь хүүхдийнхээ өмнө эцэг, эх нь тэгш үүрэг хүлээнэ гэсэн зохицуулалт юм.
2023-10-02

Т.ЦЭНДСҮРЭН: Хүүхдийн таван нас хүртлээ сурсан бүх зүйл амьдралынх нь дадал, чадвар болж үлддэг

Эцэг, эхчүүд гурван чухал зүйлийг дэмжих ёстой. Нэг нь бага насны хүүхэдтэйгээ байнгын идэвхтэй харилцах. Насанд хүрэгчдийн хайр энэрэл, халамж, хамгаалал, эерэг харилцаа нь хүүхэд бие даан хөгжих боломжийг бүрдүүлнэ.
2023-09-28

Ц.САНСАР: Надад го заасан багш бол ном

Тэднээс V дан зэрэгтэй нь спортын мастер Ц.Сансар. Тэрбээр Японоос 2003 онд ЖАЙКА-гийн хамтын ажиллагааны хүрээнд ирсэн гогийн өндөр зэрэглэлтэй багш, дасгалжуулагч Акета Кацүюкийн удирдлагад анхлан суралцагчдын хамт хичээллэсэн нь хожим амжилт гаргахад нь багагүй нөлөөлжээ. Түүний заасан бүхнээс уйгагүй суралцаж, өөрийн хичээл зүтгэлээр ур чадвараа ахиулснаар сонирхогчдын гогийн дэлхийн аварга шалгаруулах 25 дугаар тэмцээнд оролцохоор Окаяма мужийн Күрашики хотыг зорьж байв. Тус тэмцээнд 68 улсын тамирчин ана мана өрсөлдсөн нь гогийн спортын 30 жилийн түүхэнд байгаагүй тоо байсан гэдэг. Түүнээс хойш эх орноо төлөөлж ДАШТ-д гурван удаа оюунаа сорьсон түүнтэй ярилцлаа. 
2023-09-26

Э.НОМИН-ЭРДЭНЭ: Хүүхдийн тархи хараахан хөгжөөгүй байдаг учраас сэтгэл зүйн гэмтэлд амархан өртдөг 

Кристина Ноблийн хүүхдийн сан 1989 оноос хойш үйл ажиллагаа явуулсан туршлагадаа тулгуурлан сэтгэл зүйн гэмтэлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй боловсруулжээ. Уг арга зүйг Монголд нэвтрүүлэх ажил өдгөө үргэлжилж буй аж. Энэ талаар Кристина Ноблийн хүүхдийн сангийн Сэтгэл зүйн хөтөлбөрийн менежер, сэтгэлзүйч Э.Номин-Эрдэнэтэй ярилцлаа. 
2023-09-26

Ц.ГАНБОЛД: Б.Лхагвасүрэн гуайн хэлснийг тарни мэт хүлхэж явдаг

“Номын баяр-2023”-ын “Онцлох ном”, МЗЭ-ээс шилдэг бүтээлд олгодог “Алтан өд” шагналын эзэн, Хөвсгөл аймгаас тодорсон зохиолч Ц.Ганболдтой ярилцлаа. Мөрөнгийнхөн түүнийг “Манай Мөрөн сумын хүүхдийн цэцэрлэгийн хүндэт харуул” хэмээн өргөмжилдөг юм билээ. Учир нь тэрбээр цэцэрлэгт жижүүрээр ажилладаг юм. Бид ийнхүү хөөрөлдлөө. 
2023-09-25

Л.АЛТАНЦЭЦЭГ: Бокс зодоон биш, дэвжээн дээрх бүжиг шиг санагдаж билээ

Түүний мөнгөн медалийн төлөөх тоглолтод Марокко улсын тамирчин Моуттаки Ясминыг буулган авсан тулаан үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж, суудлаас нь хэдэнтээ өндөлзүүлсэн билээ. Аваргын төлөө эзэн орны Ниту Нитуатай тоглохоор гарахад нь боксын хорхойтнууд амьсгаа даран догдолж суусан гэдэгт эргэлздэггүй. Дэлхийн тулааны дэвжээнд монгол охин цахиур хагалж, гал гарсан, сонирхолтой тоглолтуудыг харуулна гэж хэн ч тэр үед төсөөлөөгүй биз. Түүнд алтын дайтай мөнгөн медаль амархан ирээгүй. Эх орных нь нэр хүнд, огшиж баярласан олны итгэл найдвар, амжилтынхаа төлөө саад бэрхшээлүүдийг даван туулсан зориг, зорилготой нь хамт ирсэн хамгийн үнэ цэнтэй шагнал байлаа. 
2023-09-22

Г.ОЮУНГЭРЭЛ: “Мiss universe Mongolia”-г шударга, нээлттэй зохион байгуулахыг хүсэж байна 

Дэлхийн 90 гаруй орны гоо бүсгүйчүүд оролцдог “Мiss universe” тэмцээн арваннэгдүгээр сард болно. Уг тэмцээнд эх орноо төлөөлж оролцох бүсгүйг сонгон шалгаруулах “Мiss universe Mongolia-2023”-ыг ирэх сард зохион байгуулах юм. Тус тэмцээний ерөнхий зохион байгуулагч, Азийн топ модель, 2007 оны “Дэлхийн мисс” тэмцээний оролцогч Г.Оюунгэрэлтэй ярилцлаа. 
2023-09-19

Л.ЭНХНАСАН: Ганц бие ээж гэдэг нь улс төрд орохоос ухрах шалтгаан болохгүй 

Зөв хүнээ сонгосноор бидний амьдрал яаж өөрчлөгдөх вэ гэдгийг ойлгуулах учиртай. Тийм биш учраас хэдэн төгрөг, гурил, будааны мөнгөөр, зөвхөн өнөөдрөө бодон хууртсан сонголт хийгээд байна. Мөн сонгуульд оролцож санал өгөөгүй байж гараад ирсэн хүмүүсийг шүүмжлэх нь утгагүй юм. Улстөрч хүн ямар байх ёстой вэ гэсэн судалгааны дүнг харахад шударга, тэмцэгч, зоригтой байх ёстой гэж хэлдэг юм билээ. Гэтэл олонх хүний бодлоор энэ нь эрчүүдэд илүү байдаг чанар. Сонгогчид улстөрчийг эр хүний дүрээр л хардаг гэсэн үг. Тэмцэгч, зоригтой гэдэг үгийг зөвхөн гудамжинд жагсаал хийх байдлаар ойлгоод байх шиг. Бизнесийн салбарт олон эрэгтэй хүнтэй тэмцэн ажиллаж байна. Говь-Алтайд ч бас хүчирхийллийн эсрэг тэмцэх гэж нэр дэвшсэн. Энэ мэт үйлдлээр тэмцэгч, зоригтой гэдгээ харуулж байгаа олон эмэгтэй бий. Уг нь би эмэгтэй гэж онцолж ярьдаг хүн биш. Сүүлийн5-6 жил морь уяж байна. Өнгөрсөн жил уясан даага маань баян ходоод болж, анх удаа Төв цэнгэлдэх хүрээлэндээ уяачийн хувиар орж үзлээ. 
2023-09-19