Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улсын их хурал

Н.Алтанхуяг: Төсвийн тогтвортой байдлын санг төсвийн цоорхойг нөхдөг хэрэгсэл болгосон

Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг "Төсвийн тогтвортой байдлын санг түүхий эдийн үнэ унасан үед хэрэглэдэг бол төсвийн цоорхойг нөхдөг хэрэгсэл болгосон. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар асуулга тавьсны хариуд ирүүлсэн мэдээлэл хангалттай бус, метиллинг түлшинд хэрэглэснээс хойш нөхцөл байдал хэр байгаа тухай мэдээллийг иргэдэд хүргэе. Олон нийтийг мэдээлэлжүүлэх нь чухал. Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Улсын Их Хурлаар хэлж, ярьж байх ёстой гээд асуулгыг хэлэлцүүлж өгөхийг хүсье" гэв.
2024-01-12

Б.Пүрэвдорж: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг цагаан сараас өмнө олгох хэрэгтэй

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон товыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хуралдааны эхэнд танилцуулаад, үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Монгол Улсын гадаад өрийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид баримтлах бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонсохоор байсан ч асуулга тавьсан гишүүн мэдээллийг дахин нягтлах шаардлагатай гэсэн хүсэлт ирүүлсэн тул товыг хойшлуулав.
2024-01-12

ЧУУЛГАН: 115 хуулийн төслийг эцэслэн баталлаа

Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт 115 хууль, тогтоолын төслийг эцэслэн баталж, Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.
2024-01-12

С.Бямбацогт: МИАТ, ИНЕГ-ын 3000 ажилчид Буянт-Ухаа руу явах гэж өглөө, оройдоо түгжрэл үүсгэж байна

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2024.01.12/ хуралдан “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
2024-01-12

Хөдөлмөрийн баатар Б.Чимидийн нэрэмжит шагналыг доктор, профессор Н.Лүндэндоржид олголоо

Монгол Улсын Их Хурлын даргын 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 176 дугаар захирамжаар судалгаа шинжилгээнд суурилсан
2024-01-12

Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг гишүүдийг томиллоо

Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн зарчмын зөрүүтэй саналуудын санал хураалтаар эхлэв. Гэвч Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ц.Даваасүрэн, О.Цогтгэрэл нар уг тогтоолын төслийн нэр, хууль тогтоомжийн нийцэл, хэл найруулгыг засаж сайжруулах, зохицуулалтын цар хүрээг өөрчлөх шаардлагатай гэсэн санал гаргасан тул Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар гүйцээн боловсруулах чиглэл өглөө.
2024-01-12

Төрийн албан хаагчдын цалингийн санг бууруулна

Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024-01-12

“Миний мэдэх парламент” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд шалгарсан оюутнуудад шагнал гардуулав

Парламентын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, оюутан, залууст парламентын боловсрол, мэдлэг олгох, хууль тогтоох дээд
2024-01-11

Санхүүгийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталлаа

Төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлснээр хэт хүйтний болон давчуу орчин нөхцөлд ажиллах чадвартай хөөсөөр гал түймэр унтраах болон
2024-01-11

"2 их наяд төгрөгийг 25 мянган зээлдэгчид олгосноор 110 мянган ажлын байр хадгалагдсан"

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн  бодлогын байнгын хорооны хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 2022 оны 05, 07, 08, 2023 оны 01 дүгээр тогтоолуудын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонссон юм.
2024-01-10

Нүүрсний сонсголын тайланг ХААЛТТАЙ хэлэлцлээ

“Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны хуралдаан өнөөдөр (2024.01.10) 14 цаг 50 минутад эхэллээ. Энэ өдрийн хуралдааны эхэнд Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тайлан болон Түр хорооны санал дүгнэлт, тайлангийн мөрөөр авах арга хэмжээний тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр тогтов.
2024-01-10

Ерөнхийлөгчийн сонгосон Элчин сайд нарыг томилохыг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.01.10/ хуралдаанаар  Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2024 оны 01 сарын 05-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөв
2024-01-10

Ч.Хүрэлбаатар: Намайг Хятадын эрлийз хэмээн гүтгэж, харлуулж байсан хүн нь Х.Баттулга болохыг өнөөдөр мэдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга Хөрөнгө оруулалтын хуулийг 2024 оны сонгуулийн даргаа хэлэлцэх шаардлагыг УИХ-ын даргад  өргөн барьсан. Түүний хариуд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.
2024-01-10

Г.Занданшатар: Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын шаардлагыг УИХ-д танилцуулж, холбогдох арга хэмжээг авна

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн төлөөллийг хүлээн авч уулзав
2024-01-10

Экс Ерөнхийлөгч Х.Баттулга МУ-ын газар нутгийг 100 жилээр гадаадынханд өгөх гэж байгааг эсэргүүцэх шаардлага өргөн барина

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга Хөрөнгө оруулалтын хууль нэрээр Монгол Улсын газар нутгийг 100 жилээр гадаадынханд өгөх гэж байгаа Ч.Хүрэлбаатар нарын санаачилсан хуулийн төслийг эсэргүүцэх шаардлагыг Улсын их хуралд өргөн барих юм. Тэрбээр энэхүү шаардлагаа өнөөдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 10-ны 12.20 цагт УИХ-ын дарга Г.Занданшатарт өөрийн биеэр гардуулж өгнө. 
2024-01-10

Узбекистан Улсад Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2024-01-10

Хүүхэд хамгааллын хуулиар нэг хүүхдэд 20 мянган төгрөг "зарцуулна"

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн, тус хуультай холбогдуулан боловсруулсан Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
2024-01-10

Иргэний нисэхийн тухай хуульд өөрчлөлт оруулна

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэв
2024-01-09