Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон товтой холбогдуулан гишүүд саналаа хэлэв.
Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг "Төсвийн тогтвортой байдлын санг түүхий эдийн үнэ унасан үед хэрэглэдэг бол төсвийн цоорхойг нөхдөг хэрэгсэл болгосон. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар асуулга тавьсны хариуд ирүүлсэн мэдээлэл хангалттай бус, метиллинг түлшинд хэрэглэснээс хойш нөхцөл байдал хэр байгаа тухай мэдээллийг иргэдэд хүргэе. Олон нийтийг мэдээлэлжүүлэх нь чухал. Урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Улсын Их Хурлаар хэлж, ярьж байх ёстой гээд асуулгыг хэлэлцүүлж өгөхийг хүсье" гэв.