Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 109 компанийг 87 болгоно
Төрийн өмчийг хувьчлах талаар УИХ, болон Засгийн газраас баталсан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэн, цаашид төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжаалах, төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, өөрчлөн байгуулах талаар үндсэн чиглэл боловсруулж, 2025 оны наймдугаар сарын 15-ны дотор танилцуулахыг үүрэг болголоо.
2025-08-06
Богд хааны зуны ордны залгаа газрыг шалгаж, улсын хамгаалалтын зэрэглэлд оруулахыг үүрэг болгов
-Нийслэлийн Засаг даргын 2007 оны 523 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр дэх 700 м2 газар /Богд хааны Хүрэн ордны хажуу талын/-ыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлсэн шийдвэр хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шалгаж, хууль зөрчсөн албан тушаалтныг хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулж, учруулсан хохирлыг нэхэмжлэх, үр дүнг энэ сард багтаан Засгийн газарт танилцуулах,
2025-08-06
Нэг байнгын хороонд “давхар дээл”-тэй гишүүн гурваас илүү орохгүй
УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан баталж, байнгын хорооны тоог 13-аас найм болгон цөөлсөн билээ. Үүний дагуу Өргөдлийн байнгын хороог шинээр байгуулж, Аж үйлдвэржилтийн болон Инновац, цахим бодлогын байнгын хороог Эдийн засгийн байнгын хороонд нэгтгэсэн юм. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороог Нийгмийн бодлогын, Ёс зүй, дэгийн байнгын хороог Төрийн байгуулалтынхад багтаажээ. Татан буугдсан байнгын хороодыг дэд хороо болгон өөрчилж, даргаар нь УИХ-д анх удаа сонгогдсон, шинэ гишүүдийг томилсон.
2025-08-05
Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Оманы харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглээд Омантай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Мөн Монголын Үндэсний баялгийн сангийн талаар танилцуулж, Оманы хөрөнгө оруулалтын газрын сайн туршлагаас судлах, хамтран ажиллах саналыг тавив.
2025-08-05
Удирдсан холбоогоо уруудуулж, УИХ-д тухалсан А.Ганбаатар
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2025-08-04
Арга мэхэнд гаргууд Ж.Ганбаатар
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2025-07-28
COP17-д гадаадаас 7-10 мянган зочин оролцоно
Ерөнхий сайд Г.Занданшатар ирэх онд Улаанбаатар хотод зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцуудын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэлтэй өчигдөр танилцаж, ажлын уялдаа холбоог сайжруулах, эрчимжүүлэх үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө.
2025-07-25
Н.УЧРАЛ: Хөгжлийн төслүүдийг эрэмбэлж, зураг төсөвгүй, санхүүжилтгүйг нь хасна
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ач холбогдол, үр нөлөөгөөр нь эрэмбэлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. Тогтоолоор хөгжлийн төслүүдийн эдийн засаг, нийгмийн ач холбогдол, хэрэгжих боломж, санхүүжилтийн эх үүсвэр зэргийг харгалзан эрэмбэлж, заримыг нь хойшлуулж, улсын төсөвт дарамт учруулахгүйгээр хэрэгжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгов.
2025-07-24
Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмтэтгээдэд хүлээлгэх ялыг чангатгах нь
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн юм. Тухайлбал, хар тамхи, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодистой тэмцэх арга хэмжээний талаар дараах шийдвэрийг гаргажээ. Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, нэгдмэл байдлыг хангах, олон нийт, ялангуяа хүүхэд, залуучуудад хор хөнөөлийн талаар таниулах, УИХ-аас 2002 онд баталсан хуулийн шинэчилсэн найруулгын төслийг шуурхай эцэслэн боловсруулж, ирэх сард багтаан танилцуулахыг ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт нарт даалгав. Энэ хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судалж, гэмт этгээдэд хүлээлгэх ял, шийтгэлийн бодлогыг чангатгах гэнэ.
2025-07-24