Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрлөө

Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд
2024-03-22

Хөнгөн үйлдвэрийн салбарыг татварын бодлого болон бусад хэлбэрээр дэмжинэ

Монгол Улс 30 гаруй сая хоньтой, жилдээ 36 мянган тн ноос ашигладаг. Цаашид хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, түүний дотор ноос бэлтгэх, нийлүүлэх, боловсруулах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах тогтолцоо бүрдүүлэх ёстой гэж Ерөнхийлөгч үздэг.
2024-03-22

Сонгуулийн луйврын эсрэг хамтран тэмцэхийг уриалав 

Аливаа шатны сонгуулийн үеэр элдэв хууль бус үйлдэл, булхай луйвар их гардаг тухай ярьдаг ч шүүхээс ял авч, хариуцлага тооцуулсан хүн бараг байдаггүй. Тэгвэл сонгуулийн луйврын эсрэг тэмцэх, улмаар буруутай этгээдэд хариуцлага тооцуулдаг болгохыг “Монголчуудын үзэл санааны нэгдэл” ТББ-аас уриалж, намууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдийг хамтран ажиллахыг хүсэж буй талаараа өчигдөр мэдээлэв. 
2024-03-22

Малчдын зээл тэглэх болон малжуулахад гурван их наяд төгрөг шаардлагатай

АН-аас “4-11” мэдээллээ өчигдөр хийж, УИХ-ын гишүүн Ц.Туваан, тус намын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар цаг үеийн сэдвээр байр сууриа илэрхийллээ. Тус намаас зудад нэрвэгдсэн малчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор хоёрдугаар сараас “Амь нэгтэй монголчууд” аян өрнүүлж буй. Улсын хэмжээнд 20 аймгийн 200 гаруй сумд зудын гамшиг нүүрлэж, 4.7 сая мал хорогдсон гэсэн мэдээлэл бий. Мөн зудын дараа хаваржилтийн нөхцөл хүндэрч буй тул тэд дээрх аянаа ирэх тавдугаар сар хүртэл үргэлжлүүлэхээр болсон байна. Гишүүн Ц.Туваан “Малчид банканд нийт 3.1 их наяд төгрөгийн зээлтэй байна. Үүнээс зөвхөн зудад нийт малынхаа 50-иас дээш хувийг алдсан малчдын зээлийг тэглэх, хөнгөлөх санал гаргаж буй юм.
2024-03-22

Үйлдвэрлэлийг цогцолбороор нь хөгжүүлэх боломжийг нээх хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, С.Бямбацогт нар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулж, өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2024-03-21

Цусны донорын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.03.21) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 11 минутад эхэлж, Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа нар тус тус танилцуулав.
2024-03-21

Манай улс жилд 170 сая ам.доллароор химийн бордоо гаднаас худалдаж авдаг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хонины ноосон био бордоо үйлдвэрлэгч “Монпеллетс” ХХК-д ажиллалаа
2024-03-21

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбэлл айлчилна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбэлл 2024 оны гуравдугаар сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилна. Тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогчийн хувьд хийж буй гадаад айлчлалаа Япон болон Монгол Улсаас эхлүүлж байна.
2024-03-21

Нэг сонгогчийн саналаа өгөх хугацаа гурав дахин нэмэгджээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдлаа. Тус Байнгын хороо энэ өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр дүгнэлт, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороо болон Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллийг сонссон юм
2024-03-21

Баялгийн сангийн тухай хуулийг хаврын чуулганаар батална

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар гарсан мэдээллийг хүргэж байна. Хуралдаанаар Баялгийн сангийн тухай хууль болон шинэ дагуул хотыг төлөвлөж байгуулах ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын тогтоол зэрэг 30 гаруй асуудлыг хэлэлцжээ.
2024-03-20

Найрамдлын бүлгийн гишүүд Филиппин, Тайландад айлчилжээ

Монгол Улс, Бүгд Найрамдах Филиппин болон Тайландын Хаант Улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буй. Үүний хүрээнд Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулсан хоёр улсын найрамдлын бүлгийн гишүүд дээрх орнуудад айлчилсан байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар багтсан аж. Тэд Бүгд Найрамдах Филиппин Улсын Сенатын Ерөнхийлөгч Хуан Мигель Ф.Зубирид бараалхаж, хоёр улсын парламент хоорондын харилцааг өргөжүүлэн, улс төр, нийгэм, эдийн засгийн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцжээ. Филиппин улс 2018 оноос татварын суурь шинэчлэлийг эхлүүлж, 2033 он хүртэл таван үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа аж
2024-03-20

Хаврын тариалалтад зориулж ЖДҮС-гаас 2.8 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлттэй нөхцөлөөр олгоно

БОХХААБХ: Хаврын тариалалтын бэлтгэл ажил, явцын талаарх мэдээллийг сонслоо
2024-03-20

“Дижитал технологи ба Ардчилал” уулзалтад 30 орны сайд оролцож байна

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал БНСУ-ын Сөүл хотноо 2024 оны гуравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж буй “Хиймэл оюун ухаан-Дижитал технологи ба Ардчилал” сэдэвт “Ардчиллын төлөөх дээд хэмжээний уулзалт”-д БНСУ-ын Гадаад хэргийн сайд Жу Тэ Ёль-ийн урилгаар оролцож байна.
2024-03-20

МАН-ын Бага хурал, АН-ын ҮБХ хуралдана

АН-ынхан ҮБХ-ны хурлаараа эдгээрээс гадна намын генсекийн томилгоогоо хийхээр төлөвлөжээ. Өнгөрсөн оны наймдугаар сард болсон ҮБХ-ныхоо хурлаар тэд ерөнхий нарийн бичгийн даргаа томилж чадалгүй, түр завсарласан юм. Улмаар арваннэгдүгээр сард Э.Одбаяр хэмээх залууг генсекийн үүрэг гүйцэтгэгчээр томилсон билээ. Тэгвэл эцэслэлгүй орхисон уг асуудлаа тус намынхан долоон сарын дараа ийнхүү шийдэх гэж байна. Ингэхдээ түүнийг жинхлэх, эсэх нь тодорхойгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, генсекээ өөрчилж ч мэдэх нь.
2024-03-20

 Нэр дэвшигчдээ тодруулахдаа дотоод ардчиллаа дордуулах вий

Сүүлийн хэд хэдэн сонгуулиар намаа дэмжих биш, эсрэг санал өгөх явдал ажиглагдаж буйг судлаачид хэлэх болсон нь ч учиртай. Өөрөөр хэлбэл, аль нэгэн намд өгсөн санал нь үнэндээ түүнийг дэмжиж буй хэрэг биш. Нэг намын эсрэг байгаагаа илэрхийлэхийн тулд нөгөөд нь саналаа өгөх болж. “Цагаан сонголт” хийж, хэнийг ч дэмжихгүйгээ илэрхийлдэг явдал ч үүний баталгаа юм. “Сант марал” сангаас хамгийн сүүлд хийсэн “Улс төрийн барометр” судалгааны үр дүнгээс эш татвал, оролцогчдын 20 гаруй хувь нь аль нэгэн намыг онцлон үзэж буйгаа илэрхийлсэн байдаг. Үнэндээ намууд өөрийн гэсэн суурь сонгогчид төдийгүй үнэнч гишүүн, дэмжигчгүй болчихож.
2024-03-20

Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хэлэлцэж байна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Баялгийн сангийн тухай хууль болон шинэ дагуул хотыг төлөвлөж байгуулах ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, "Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын тогтоол зэрэг 30 гаруй асуудлыг хэлэлцэж байна.
2024-03-20

НББХ: Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо 2024 оны хаврын ээлжит чуулганы хугацааны анхны хуралдаанаа өнөөдөр (2024.03.19) хийлээ. Байнгын хорооны хуралдаанаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилж, энэ оны нэгүгээр сарын 12-нд өргөн мэдүүлсэн Цусны донорын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх тухай асуудлыг хэлэлцсэн юм.
2024-03-19

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг сонгов

Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо өнөөдөр (2024.03.19) хуралдав. Улсын Их Хурлын гишүүн П.Анужин, Д.Батлут, Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Чинбүрэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар тус хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд ажиллаж байгаа юм. 
2024-03-19