Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улс төр

ЖЕНДЭР: Эмэгтэйчүүдийн оролцоогүйгээр тэдний асуудлыг шийдэх боломжгүй

Сумын сургуулийн дотуур байранд аав, ээжээсээ хол амьдардаг охин ариун цэврийн хэрэглэл авч чадалгүй хөвөнтэй хөнжлөө цуулаад хэрэглэсэн гунигт явдал гарч байв. Үүнийг нь мэдсэн дотуур байрны багш охины гарыг хугартал зодсон гэдэг.
2024-04-29

 “Бид хөрөнгө оруулалтын үр ашгийг бүрэн хүртэх баталгааг хангахуйц стандарт баримталдаг”

 ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон манай улсад айлчлаад буцлаа. Тэрбээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Британийн харилцааг иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэхэд чиглэсэн замын зураглалд гарын үсэг зурсан юм. Замын зураглалдаа худалдаа, хөрөнгө оруулалт, эрдэс баялаг, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, техник, эрүүл мэнд, хүний эрх зэрэг салбарын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлжээ. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхав. 
2024-04-29

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан нэр дэвшиж, говийн бүсэд Сү.Батболд, Б.Дэлгэрсайхан нартай өрсөлдөнө

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн прогноз эхнээсээ гарсаар байна. Заримынх нь нэр мэр сэр дуулдаж байхад зарим нь ч ил шууд өрсөлдөгчдөө амалж авсаар байна. Зариг.мн сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэг Хулуь зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг амалж авсан бол МАН-ын Нарийн бичгийн дарга О.Батнайрамдал Ардчилсан намын дарга Лу.Гантөмөртэй өрсөлдөхөө мэдэгдсэн. 
2024-04-28

ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун нарт Бригадын генерал цол хүртээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдэд цэргийн дээд цол хүртээлээ.
2024-04-28

Сонгуульд оролцох хүсэлтэй нам, эвслүүд СЕХ-нд хүсэлтээ өгч байна

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдийн хүсэлтийг 2024 оны 4 дүгээр сарын 26, 27, 28-ны өдөр хүлээн авч байна.
2024-04-28

Монгол Улсад генерал цол олгоод 80 жилийг үджээ

Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний түүхт 80 жилийн ой тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.
2024-04-28

Энэтхэг Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэ Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
2024-04-26

Хүүхэд, залууст эх оронч үзэл, ёс зүйн хүмүүжил олгох үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулсан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний чуулган Төрийн ордонд болж байна.
2024-04-26

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Манай улс 189.3 мянган малчин өрхтэй, 2023 онд 64.6 сая мал тоологдсон. Мал аж ахуйн салбарын ДНБ-д эзлэх хувь
2024-04-26

Англи хэл заах монгол багш нарт зориулсан шинэ сургалтын хөтөлбөр хэрэгжүүлнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад 2024 оны дөрөвдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийв. Уг айлчлал нь Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс хоорондын түншлэлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг талууд цохон тэмдэглэлээ. 
2024-04-26

 Эрх нь дэндсэн спикер

 “Бүх амьтан тэгш эрхтэй. Гахай бүр илүү эрхтэй” гэдэгчлэн УИХ-ын бүх гишүүн бүрэн эрхтэй, гэхдээ дарга нь, одоо бол Г.Занданшатар илүү эрх мэдэлтэй. УИХ-ын үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах, нэгдсэн хуралдааныг даргалах гэх мэт эрхийг нь илүү үзээд байгаа юм биш. Гишүүдэд нь байдаггүй өөр олон эрх эдэлж байгаа учраас ийн онцлов. Бүх гишүүний олонхын саналаар баталсан хуулийг гэртээ, “орон дотроо” зассан гэдэг шалтгаанаар УИХ-ын даргаас огцорсон хүн ч бий шүү дээ. 
2024-04-26

“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай” тогтоолын төслийг батлав

Тогтоолын төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин танилцуулав.
2024-04-26

"Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай" тогтоолын төслийг баталжээ

Энэхүү тогтоолын төсөл батлагдсанаар шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдал сайжирч
2024-04-26

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн .Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон бараалхав.
2024-04-26

Монгол Улс, ИБУИНХУ-ын харилцааг Иж бүрэн түншлэлд хүргэх суурь баримт бичигт гарын үсэг зурав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон-той албан ёсны хэлэлцээ хийв. Албан ёсны хэлэлцээний үеэр талууд өнгөрсөн 60 жилийн хамтын ажиллагааны ололт амжилтаа бататгах, харилцааны түвшнийг ахиулах, бүх салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхийн төлөө байгааг нотоллоо.
2024-04-26

ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон хүрэлцэн ирлээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирэв.
2024-04-25

Алтай, түрэг судлалын эрдэмтэд алтай судлалд Монгол Улс тэргүүлэх үүрэгтэй гэдгийг онцлов

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.04.25/ “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалтад оролцохоор БНТУ-аас ирсэн Алтай, түрэг судлалын эрдэмтдийг хүлээн авч уулзлаа. 
2024-04-25

Геополитикийн хүндрэлтэй нөхцөлд энх тайвныг цогцлоохыг зорьж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор, тус улсын Үндэсний Ассамблей дахь Унгар-Монголын парламентын найрамдлын бүлгийн дэд дарга Арпад Потапи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2024-04-25