Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тогтвортой хөгжлийн зорилт

Жендэрийн мэдрэмжтэй ажлын байр бий болгохын чухлыг онцлов

Монгол Улсын Үндсэн хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/114 дүгээр тушаалаар “Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын Жендэрийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журам” шинэчлэн батлагдаад байна.
2023-10-02

"Аниргүйд бүтээсэн хэл" баримтат кино олны хүртээл боллоо

Монгол дохионы хэл бол монголчуудын бүтээж бий болгосон оюун санааны үнэт өв. Өөрөөр хэлбэл, сонсголгүй иргэдийн ахуй соёлоос үүдэн анир чимээгүйд үүсэж хөгжсөн хэл бөгөөд эх хэл нь юм.  Хүн үүссэн цагаас дохио зангаа бий болсон ч, дэлхий дахинаа дохионы хэлийг сургалтанд ашигласан цаг үеийг XIV зуунтай холбодог. Чимээгүйн сахил хүртсэн санваартнуудын дунд ашиглагддаг байсан дохио зангаа нь сонсголгүй язгууртны хүүд бичиг үсэг заахад ашиглаж эхэлсэн цаг үе юм. 
2023-10-02

Албан бус эдийн засгийг албажуулах төсөл хэрэгжүүлж эхэллээ

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хэрэгжүүлж буй Албан бус эдийн засгийг албажуулах төслийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. Төслийг ОУХБ-ын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны захирал Чанхи Ли, ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, МАОЭНХ-ны Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар нээж үг хэллээ.
2023-09-28

Ази, европыг холбосон автотээврийн коридор нээгдлээ

Азийн авто замын сүлжээний АН-4 чиглэлийн авто замаар гурван улсын туршилтын тээвэр өнөөдөр /2023.09.22/ эхэллээ.  Энэхүү тээврийн коридор нь Монгол Улсын баруун бүс Ховд, Баян-Өлгий аймгаар дайран БНХАУ-ын Шинжаань бүс нутаг, ОХУ-ын Сибирийн бүстэй холбох Азийн авто замын АН-4, CAREC-ийн корридор 4“а” чиглэлийн нэг хэсэг бөгөөд Монгол Улсыг Европын холбооны улсуудтай, БНХАУ-ын тээвэр логистикийн зангилаа төв болох Өрөмчи хоттой холбох хамгийн дөт зам юм.
2023-09-23

“Феминист гадаад бодлого+” бүлгийн сайд нарын уулзалт болов

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы хүрээнд 9 дүгээр сарын 20-ны өдөр Феминист Гадаад бодлого+ бүлгийн Сайд нарын уулзалт болов.
2023-09-22

Замын-Үүд-Эрээн боомтыг 24 цагийн ажиллагаатай болгоно

Хуралдаанаар Хилийн боомтын менежментийн тавдугаар хуралдааны тухай, Цагаандэл-Уул хөгжлийн төлөвлөгөө, Замын-Үүд-Эрээн боомтыг 24 цагийн ажиллагаатай болгох тухай зэрэг 11 багц асуудлыг хэлэлцэж эхэллээ.
2023-09-21

Германы ЭСЯ-ныханд Дээд боловсролын тухай хуулиа танилцуулав

Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бундестагийн гишүүн Андреас Ларем, тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.
2023-09-19

265 иргэнд оёдлын машин, дагалдах багаж хэрэгсэл бэлэглэлээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас санаачлан АХБ-ны “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл 2”-ын хүрээнд Сонгинохайрхан дүүргээс уг төсөлд хамрагдаж, сургалтад сууж буй 886 өрхөөс “оёдол”-ын багцыг сонгосон 265 гишүүн-өрхөд тоног төхөөрөм, багаж хэрэгслийг олголоо.
2023-09-15

Цахим засаглалын индексээр Монгол 18 байраар урагшилжээ

УИХ-аас цахим хөгжлийг дэмжих дөрвөн хууль баталж, Хур болон Дан системид шинэчлэл хийж, И-Монгол төрийн үйлчилгээний нэгдсэн систем ашиглалтанд орж хамгийн сүүлд танилцуулсан 3.0 хувилбарт 1000 гаруй төрийн үйлчилгээ нэгтгэн НҮБ-аас гаргадаг цахим засаглалын индексээр Монгол улс 18 байраар урагшилсан.
2023-09-11

Төсөлд хамрагдсан Сонгинохайрхан дүүргийн өрхүүдэд тоног төхөөрөмж гардуулав

“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр”-т Нийслэлийн Сонгинохайрхан дүүргээс хамрагдсан өрхүүдэд тоног төхөөрөмж олгох арга хэмжээг зохион байгууллаа.
2023-09-08

Тапан Мишра: Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтыг хангалттай биелүүлж чадсангүй

НҮБ дээд түвшний уулзалтаа тун удахгүй буюу есдүгээр сарын 18, 19-нд АНУ-ын Нью- Йорк хотноо хийнэ. Эл уулзалтаар Дэлхийн улс орнууд “Тогтвортой хөгжлийн зорилт-2023” хөтөлбөрийг хэр хэрэгжүүлснээ танилцуулах учиртай. Монгол Улс ч хүлээсэн үүргийнхээ дагуу тогтвортой хөгжлийг хэрхэн дэмжсэн, зорилтдоо хүрсэн, эсэхээ олон улсад тайлагнах нь.
2023-09-07

Туркийн туршлагаас суралцах хүсэлтээ илэрхийлэв

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар Бүгд Найрамдах Турк Улсын Гувен сүлжээ эмнэлгийн гадаад харилцаа хариуцсан захирал, хатагтай Тугба Ариз тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
2023-09-07

“GLOBAL TOWN HALL 2023” уулзалтын “Эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Дэлхийн иргэн (Global Citizen) хөдөлгөөнөөс жил бүр зохион байгуулдаг “Global Town Hall” уулзалт есдүгээр сарын 2-ны өдөр “Энэ бидний дэлхий:Умард-Өмнөд-Өрнө-Дорнын иргэний нийгмүүдийн яриа хэлэлцээ” ерөнхий сэдвийн дор боллоо.
2023-09-05

Архивын ерөнхий газар CAMS, GAS болон портал систем нэвтрүүлнэ

“Архивын ерөнхий газрын цогцолбор барилгын тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хангалт” төсөл Монгол Улс, БНСУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан Ерөнхий хэлэлцээрийн үр дүнд хэрэгжиж буй. Төслийн үндсэн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтад БНСУ-ын “Эл Жи Си Эн Эс” Консорциум (LG CNS Consortium) шалгарч, 2023 оны долдугаар сарын 06-ны өдөр төслийг хэрэгжүүлэх гэрээг байгуулсан.
2023-09-04

БНСУ-ын жижиг дунд бизнесийн судалгааны хүрээлэнтэй МЭХ хамтарна

БНСУ-ын жижиг дунд бизнесийн судалгааны хүрээлэнтэй МЭХ хамтарна
2023-09-04

Төсөлд хамрагдсан иргэд, өрхөд тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл гардууллаа

“Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөр”-т хамрагдсан өрх, иргэдэд тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл гардууллаа.  Нийгмийн халамжийн бодлогын шинэчлэлийн хүрээнд зорилтот өрхийг чадавхжуулах, амьжиргааг дэмжихэд чиглэсэн үйлчилгээг бий болгохоор олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.
2023-09-02

Хилийн чанадад оршин суугчдад тусгайлсан бодлого хэрэгтэй гэв

Монгол Улс дахь шилжилт хөдөлгөөний засаглалын талаар хийсэн судалгааны тайланг боловсронгуй болгох, Монгол Улсын шилжилт хөдөлгөөний засаглалын үнэлгээний төсөлд талуудын саналыг тусгах зорилгоор Олон Улсын Шилжилт хөдөлгөөний байгууллагаас салбар хоорондын зөвлөлдөх хэлэлцүүлэг зохион байгууллаа.
2023-08-30

Ерөнхий боловсролын сургуулийн V-VI ангиудад “Pearson English” англи хэлний сургалтын цогц хөтөлбөр хэрэгжинэ

бүх ерөнхий боловсролын сургуулийн V-VI ангид “Pearson English” англи хэлний сургалтын цогц хөтөлбөр хэрэгжинэ
2023-08-29