Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөдөлмөр, халамж

Ядуурлын ёроолд живсэн ахмадууд

-Ганц бие өндөр настнууд өдөрт 18 000 төгрөгөөр өл залгуулж байна-
2023-10-04

Хүртээмжтэй хөдөлмөрийн өдөрлөг зохион байгуулахаар болжээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ажил олгогч нарыг холбох “Хүртээмжтэй хөдөлмөрийн өдөрлөг-2023” арга хэмжээ ирэх сарын 17-нд болох нь. Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төслөөс уг арга хэмжээг зохион байгуулах аж. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ажил олгогч нарыг холбоод зогсохгүй аль алинд нь техникийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ гэдгээрээ онцлогтой гэнэ. Түүнчлэн найман аж ахуйн нэгжийн 300 орчим ажлын байрыг иргэдэд санал болгохоор төлөвлөжээ. 
2023-09-29

Багш нарын цалин, хангамжийн талаар салбарын хэлэлцээрт тусгана гэв 

2023-2025 оны Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрийн хүрээнд боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллаж буй ажилтан, албан хаагчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, цалин хөлс, орлогын зохистой байдлыг хангах, хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгааг хангах асуудлыг салбарын хэлэлцээрт талууд тусгахаар болжээ. Түүнчлэн шинэчлэн баталсан Боловсролын ерөнхий хууль, бусад дагалдах хууль тогтоомжийг таниулах, сурталчлах, хэрэгжүүлэхэд хамтран ажилласнаар үр дүнд хүрэхийг онцоллоо. Цаашид багш, ажилтны хөдөлмөрлөх нөхцөл, цалин хөлс, нийгмийн баталгааны талаар дээрх холбооныхонтой хэлэлцэн, шийдвэрлэхийг БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга тэмдэглэв. 
2023-09-28

Оюутнуудыг ажлын байранд дадлагажуулах хөтөлбөр хэрэгжүүлж байна 

Залууст ажлын байраа зөв сонгох болон хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгох зорилгоор дээрх хоёр байгууллагынхан хамтран “NUM career” хөгжлийн төвийг өнгөрсөн жил байгуулжээ. Энэ хичээлийн жилд 20 оюутныг шалгаруулж, уг төвд таван сарын хугацаанд дадлагажуулах нь. Үүнд хамрагдсан оюутнууд цалинтай ажил хийхээс гадна хөдөлмөр эрхлэхэд шаардагдах ур чадварын сургалтуудад үнэ төлбөргүй хамрагдах аж. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудыг “Зориг” сангаас цахимаар бүртгэж буй гэнэ. 
2023-09-27

Багш нар тодорхойгүй хугацаагаар ажил хаяхаа мэдэгдэв

Холбооны дэд тэргүүн Т.Мөнхтуяа “Бид багш нарын дуу хоолой болж явна. Багш нарын цалин хүрэлцэхгүй, бүгд өрнөөс өрний хооронд амьдардаг. Энэ тухай төр, засагт дуулгаж, нөхцөл байдлыг сайжруулахыг шаарддаг, одоо ч шаардсаар байна. Ажил хаях сургаар БШУЯ-ны нэгэн газрын дарга намайг “Монголын багш нарыг турхирлаа” гэсэн. Намайг юу ч гэж хэлж болно. Багш нарын тэмцлийг бол харин хэн ч зогсоож чадахгүй” гэв. Ажил хаялтыг орон даяар өрнүүлэх бөгөөд нийслэлээс гэхэд30 гаруй сургуулийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос нэгдэхээ илэрхийлсэн аж. 
2023-09-26

Дорнодод ажилгүйдлийн түвшин 4.9 хувьтай байна

Дорнод аймаг нь 83,9 мянган хүн амтай. Үүнээс 36,3 мянган буюу 43,2 хувь нь эдийн засгийн идэвхтэй хүн ам байна. Ажилгүйдлийн түвшин 4,9 хувь, хөдөлмөр эрхлэлтийн түвшин 63,3, ажиллах хүчний оролцооны түвшин 66,6 хувьтай байна.
2023-09-26

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажиллалаа

Тус газрын Хяналтын хэлтсийн дарга С.Болорцэцэг нийслэлийн хөдөлмөр, халамжийн салбарын хүний нөөц, байгууллагын үйл ажиллагаа, үр дүн, хэрэгжилтийн талаар танилцуулга хийлээ.
2023-09-20

БНСУ гэрээт ажилчдын ажиллах салбарын төрлийг нэмжээ

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу шинээр ирэх мэргэжлийн бус ангилалтай Е-9 визтэй хөдөлмөрийн гэрээт ажилчдын ажиллах салбарын төрлийг нэмэгдүүлэхээр БНСУ-ын Гадаад ажилчдын бодлого зохицуулалтын хорооноос 2023 оны есдүгээр сарын 7-ны өдөр “Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль тогтоомж”-ийн 5 дугаар зүйлд заасны дагуу дараах шийдвэрийг гаргажээ.
2023-09-19

Хүлэмжийн багцад 14, хүнсний багцад 58 өрх хамрагджээ

Чингэлтэй дүүргээс уг туршилтын хөтөлбөрт нийтдээ 200 гаруй өрх, иргэн бизнесийн тоног төхөөрөмж сонгосон бөгөөд одоогийн байдлаар хүлэмжийн багцад 14 өрх, хоол-хүнсний багцад 58 өрх хамрагдаж, тоног төхөөрөмжөө гардан авсан. Хөтөлбөрийн хүрээнд оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан тоног төхөөрөмжийн багцыг нийт 430 өрх сонгосноос Чингэлтэй дүүргийн 62 өрх сонгож, өнөөдөр тоног төхөөрөмж, багаж хэрэгслээ хүлээн авлаа.
2023-09-19

"Старт ап” хөтөлбөрийн шилдэг баг тодорлоо

Залуучуулын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, санхүүгийн дэмжлэг олгох хөтөлбөрийн хүрээнд Баян-Өлгий аймгийн шилдэг старт-ап баг тодорлоо. Гарааны бизнес эрхлэгч залуучуудад санхүүгийн дэмжлэг олгох шилдэг “Старт-ап” үйл ажиллагааг “СТАРТ-АП Монголия” ТББ-тай хамтран зохион байгуулжээ.
2023-09-12

Дундговь аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн нээлт боллоо

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн оролцоог бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар донор байгууллагуудтай амжилттай хамтран ажиллаж байна.
2023-09-11

"Шивээ овоо"-гийн уурхайчдад нийгмийн даатгалын шинэчлэлийн талаар мэдээлэл өгчээ

Нийгмийн даатгалын шинэчлэл, шинээр батлагдсан багц хууль, тэтгэврийн нэмэгдэл тооцох аргачлал, цалин хөлсний бодлого, төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах болон хүүхэд харах үйлчилгээний талаар иргэдийн асуусан асуултад дэд сайд С.Зулпхар тодорхой хариулт тайлбар өглөө.
2023-09-08

670 км зам туулсан тэргэнцэртэй иргэдийг хүлээн авч уулзлаа

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн төлөө Дорнод аймгаас 670 км замыг тэргэнцэртэй туулж, Улаанбаатар хотод ирсэн Дорнод аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн Д.Батхуяг болон түүний багийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар, ХБХХЕГ-ын удирдлагууд хүлээн авч уулзлаа.
2023-08-31

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг эцэг, эхийн тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа наймдугаар сарын 30-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг эцэг эхчүүд, иргэдийн төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо.
2023-08-31

Төрийн байгууллагад “Процессын дахин инженерчлэл” хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүн нийгмийн даатгалын ерөнхий газарт ажиллаа

Өмнө нь тус ажлын хэсгийн хүрээнд зургадугаар сарын 19-өөс долдугаар сарын 28-ны өдрүүдэд “Процессын дахин инженерчлэл” уулзалт, хэлэлцүүлэг, судалгааг Сэлэнгэ, Архангай, Хэнтий аймаг болон нийслэлийн дүүргүүдэд зохион байгуулсан.
2023-08-31

Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутгах асуудлаар хуралджээ

“Төрөөс олгох урамшууллаас иргэний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулсан журам”-ыг боловсруулах ажлын хэсэг хуралдлаа. Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Төрөөс олгох урамшууллаас эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийг хэлэлцэн баталсан.
2023-08-29

Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангах зэрэг асуудлаар чиглэл өглөө

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү, ХНХЯ-ны Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал, Хөдөлмөр эрхлэлт ажлын байрыг дэмжих хэлтсийн дарга Б.Алтантулга нар наймдугаар сарын 28-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар ажиллалаа.
2023-08-29

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хуулийг хэрэгжүүлэх асуудлаар хуралджээ

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хуулийг хэрэгжүүлэх журам, заавар, дүрэм, аргачлал боловсруулж батлуулах ажлын хэсгийн хурал боллоо.
2023-08-16