Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

Нийслэлийн 28,979 иргэн 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт авна

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу нийслэл хотын оршин суугч 28,979 иргэний 47.1 тэрбум төгрөгийн буцаан олголт өнөөдрөөс иргэдийн дансанд орж эхэлнэ.
2024-04-19

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

“Амгалан” дулааны станцын өргөтгөлийг ашиглалтад хүлээлгэн өгөх нээлт өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар оролцлоо. Өргөтгөл ашиглалтад орсноор “Амгалан” дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар, суурилагдсан хүчин чадал нь 116 МВт-аар нэмэгдэж 464 МВт болж байна.
2024-04-19

Сүхбаатар дүүрэгт 202 айлын орон сууц ашиглалтад орно

НЗДТГ, “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК хамтран Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцуудыг буулгаж, дахин төлөвлөн, шинээр барилгажуулах төслийг хэрэгжүүлж буй.
2024-04-19

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчид шилжүүлэн авлаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 22 дугаар хуралдаан өчигдөр боллоо. “Төв цэнгэлдэх хүрээлэн” компанийн талаар авах арга хэмжээний тухай уг хурлаар хэлэлцсэн юм. Тус компанийн хувьцааны хууль ёсны өвлөгчид өвлөх эрхээсээ татгалзах хүсэлт гаргасныг үндэслэн Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь мэдэлдээ шилжүүлэн авах шийдвэрийг нийслэлийн ИТХ-аас гаргалаа. Тодруулбал, “Төв цэнгэлдэх хүрээлэн” компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигч байсан Т.Нямдаваа 2023 оны долоодугаар сарын 31-нд нас баржээ.
2024-04-19

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, улсын бүртгэлийн гэрчилгээг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүлээлгэн өглөө.
2024-04-19

Бондын санхүүжилтээр Сэлбэ дэд төвд бүтээн байгуулалт хийнэ

Нийслэл таван жилийн хугацаатай гадаад бонд гаргах төлөвлөгөөгөө Засгийн газарт танилцууллаа. Бондын хөрөнгийг Сэлбэ дэд төвийн барилга бүтээн байгуулалтын ажилд зарцуулахаар төлөвлөжээ.
2024-04-19

Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авахаар боллоо

НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээ, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, авто замын түгжрэлийг бууруулах, орон сууцны бодлогын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, тогтоолын хавсралт хүчингүй болгох болон бусад асуудлын талаар хэлэлцлээ.
2024-04-18

Хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төслийн III шат дуусжээ

НЗДТГ, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА болон бусад байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн III үе шатыг хааж, үр дүнг илтгэв.
2024-04-18

Наадмаар цэнгэлдэх хүрээлэнг жижиглэн худалдаагаар бус 21 дарь эхээр “чимнэ”

Наадмаар цэнгэлдэхийн гадна хуушуур зарж, "Нарантуул"-ыг нүүлгэж ирдэг жишгийг зогсооно. Худалдаа эрхлэгчдэд стандарт тавьж, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг нь олгоно. Үүнээс гадна, Соёлын яамтай хамтран 21 дарь эхийг Төв цэнгэлдэхийн орчимд байрлуулж, жуулчдад үзүүлнэ
2024-04-18

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Мөн ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 19, 20-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна.
2024-04-18

Тээврийн салбарын орлого 41.7 хувиар өсөж, 1.8 их наяд төгрөгт хүрчээ

Гуравдугаар сарын эцсийн байдлаар нийт зээлийн өрийн үлдэгдэл 29.1 их наяд төгрөг байсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 25.4 хувь буюу 5.9 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт болжээ. Үүнд иргэдийн зээлийн үлдэгдэл 36.9 хувиар өсөж 4.6, хувийн байгууллагынх 10.7 хувиар нэмэгдэж 1.1 их наяд төгрөгт хүрсэн нь голлох нөлөө үзүүлсэн байна. Тодруулбал, зээлийн өрийн үлдэгдлийн 58.9 хувь нь иргэдийнх, 36.6 хувь нь хувийн байгууллагынх, 0.6 хувь нь төрийн байгууллагынх, 0.9 хувь нь санхүүгийн болон бусад аж ахуйн нэгжийнх гэнэ. 
2024-04-18

Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана

Азийн хөгжлийн банкны Тээврийн салбарын захирал Канзо Назая Улаанбаатар хотын
2024-04-17

Хөрөнгийн үнэлгээний дүнг иргэдтэй зөвшилцөж эхэллээ

Сүхбаатар дүүргийн айл өрхүүдийн хөрөнгийн үнэлгээг
2024-04-17

“Food expo” фестиваль ирэх сарын 19 хүртэл үргэлжлэх нь

Улс орон бүрийн хоолыг амтлах боломжийг олгох “Food expo” фестивалийг энэ сарын 20-ноос эхлүүлнэ. Уг арга хэмжээг 2020 оноос хойш “Мишээл” аялал жуулчлалын гудамжинд уламжлал болгон зохион байгуулж буй. Энэ нь өдөрт 5000-10 000 хүн зорин ирдэг Монголын хамгийн том хоолны фестиваль болж өргөжсөн байна. Өнөө жилийн фестивалиар Улаанбаатар хотын хамгийн амттай, гудамжны хоолны 10 машин гадна талбайд байрлаж ажиллана
2024-04-17

Хотын стандарт, хяналтын газрын албан хаагчид хаврын их цэвэрлэгээнд оролцлоо

Жил бүр нийслэлийн хэмжээнд зохион байгуулдаг хаврын их цэвэрлэгээг 2024 оны дөрөвдүгээр сарын 1-19-ний хооронд зохион байгуулж буй. 
2024-04-16

Хотын стандартыг мөрдүүлэн, иргэд аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлж байна

Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, норм, стандартын зөрчлийг газар дээр нь шуурхай арилгуулах Ажлын хэсгүүд байгуулагдан ажиллаж байна.
2024-04-16

100 хүний аминд хүрсэн түлшээ сайжруулах шаардлагатайг ХЭҮК анхааруулж байна

Сайжруулсан гэх нэртэй түлш зөвхөн 9000 гаруй хүнийг хордуулаагүй. Нийслэлчүүд нийтээрээ түүхий нүүрснээс ч хортой түлшнээс ялгарсан утаагаар өвлийн турш амьсгалж, өвчилж байгаа гэсэн үг. Өнгөрсөн 10 жилд Улаанбаатар хотын оршин суугчдын дунд амьсгалын замын өвчин асар хурдтай нэмэгдсэн нь ч үүнтэй холбоотой биз. 10 000 хүн тутамд ногдох амьсгалын замын халдварт өвчний тохиолдол сүүлийн 10 жилд 2.7 дахин ихэссэн юм билээ. 
2024-04-16

Тэргэнцэртэй иргэд хэн нэгний тусламжгүйгээр нийтийн тээврээр зорчих боломжгүй

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамгийн их тулгардаг асуудал бол хүртээмжтэй нийтийн тээврийн үйлчилгээ юм. Тэргэнцэртэй иргэн автобусаар зорчихын тулд заавал бусдын тусламжийг авч, хэд хэдэн хүнээр өргүүлэх шаардлагатай болдог. Уг нь нийтийн тээвэрт парк шинэчлэл хийгээд буй атал яагаад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих эрх зөрчигдсөөр байгааг холбогдох албаныхнаас тодруулахад “Үйлчилгээнд явдаг бүх автобус тэргэнцэртэй, хүүхдийн тэрэг түрсэн иргэдэд зориулсан налуу тавцантай” гэв. Гэхдээ налуу тавцан хүрэлцээтэй хэдий ч тэргэнцэртэй иргэд нийтийн тээврээр зорчих боломж нь хомс, хязгаарлагдмал хэвээр л байна.
2024-04-16