Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хот

Автобусны мэргэшсэн жолоочийн сургалтыг 129 иргэн төгсөж, ажилдаа оржээ

Нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нарын хүрэлцээг нэмэгдүүлж, ажлын орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор В, С ангиллын жолооны эрхтэй иргэдийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын сургалтын төвд бүртгэж, автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэ төлбөргүй хамруулахаар болсон.
2024-04-03

Лаос улсын ИТХ олон улсын ИТХ-тай хамтын ажиллагаагаа сайжруулан ажиллахыг зорьж байгаа гэв

БНАЛАУ-ын Вьентьян хотын ИТХ-ын дэд дарга Ламфой Сиахкачанх Улаанбаатар хотод айлчилж байна
2024-04-03

Шар усанд автсан 12 айлыг нүүлгэн шилжүүлжээ

Цаг агаар дулаарсантай холбоотойгоор шар усны үерийн дуудлага, мэдээлэл нэмэгдэж буй. Өнгөрсөн хугацаанд шар усанд автсан нийт 102 удаагийн дуудлага, мэдээллийн дагуу найман байгууллагын давхардсан тоогоор 490 алба хаагч, 132 автомашин механизм, 36 мотопомптой ажиллаж 9406 тонн ус соруулан, 5604 метр суваг татаад байна.
2024-04-03

Сургууль, орон сууцын зоорь, айл өрх усанд автав

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү өчигдөр өгөв. Түүний мэдээлснээр энэ сарын 1-ний байдлаар нийт нутгийн 30 хувь нь цасан бүрхүүлтэй байгаа гэнэ. Цасны зузаан долоон см байгаа нь зудын эрсдэлийг бууруулжээ. Харин шар усны үер нэмэгдэх төлөвтэйг анхааруулав. Нийслэл болон орон нутгийн хэмжээнд уржигдар шар усны үерийн 16 дуудлага онцгой байдлын байгууллагад иржээ. Тодруулбал, орон сууцын барилгын зоорийн давхар, төмөр замын дагуух үерийн далан, сургууль, цахилгаан дамжуулах дэд станц, авто замын зорчих хэсэг үерт автсан бөгөөд далан босгох, усны голдирлыг өөрчлөх зэргээр аюулгүй байдлыг хангасан байна
2024-04-03

Г.Нэргүй: Үерийн өндөр эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй буусан 500 орчим айл байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, өндөр уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний цас эрчимтэй хайлж, хөрсний ус, булаг гаран, халиа тошин үүсэн, айл өрх, гудамж талбай усанд автах, шар усны үер буух эрсдэл өндөр байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүйгээс шар усны үерээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний талаар тодрууллаа.
2024-04-02

Байгалийн боржин чулуугаар халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж буй. Тус бүтээн байгуулалтын талаар УБЗАА-ны Дугуйн ба явган хүний зам, тохижилтын хэлтсийн дарга Г.Билгүүнээс тодрууллаа.
2024-04-02

116 рейсээр нийт 4684 тонн ус соруулж авчээ

Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ нь дөрөвдүгээр сарын 1-нд нийт 20 дуудлага, мэдээлэл хүлээн авсан. Дуудлага мэдээллийн дагуу 33 хүн, 12 машин механизмын бүрэлдэхүүнтэй дараах байршлуудад хариу арга хэмжээ авлаа.
2024-04-02

Сонгинохайрхан дүүрэгт үерийн даланг өргөсгөж, хөрсний ус зайлуулах насос станц байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр холбогдох албаныхны хамт шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд ажиллав.
2024-04-01

Ханын материал орчмын гэр хорооллыг орон сууцжуулна

2014 онд дахин төлөвлөлтөд орж, газар чөлөөлтийн ажил нь гацсан зарим байршлуудыг "Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл"-ийн хүрээнд орон сууцжуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд ажиллав.
2024-03-31

Сэлбэ, Баянхошуу дэд төвийг орон сууцжуулснаар түгжрэл 36 хувиар буурна

Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн талаар мэдээлэл өгөх нэг цэгийн үйлчилгээ ажиллаж байна
2024-03-31

Жаргалант тосгонд Эрүүл мэндийн төвийн шинэ барилга барина

Энэ хүрээнд тус эмнэлгийн эзэмшил талбайд хоёр давхар, 20 ортой шинэ барилга барьж, хуучин барилгыг эмнэлгийн ажилчдын хэрэгцээнд зориулан ашиглахаар болов.
2024-03-31

Иргэд газраа цаг алдалгүй чөлөөлснөөр бүтээн байгуулалтын ажил хурдан эхэлнэ

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын бодлогын баримт бичигт зааснаар нийслэл Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн.
2024-03-30

Нийслэлийн Засаг даргын зөвлөхөөр Н.Мандуулыг томиллоо

Нийслэлийн Засаг даргын Санхүү, дэд бүтцийн хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зөвлөхөөр Нямандэлэгийн Мандуулыг томиллоо.
2024-03-30

Баянхошуу дэд төвийн 76 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажлын тендерийг зарлалаа

Баянхошуу дэд төвийн 76 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажлын тендерийг зарлалаа
2024-03-29

Хороо бүрд гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллана

Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн 2024 оны анхдугаар хурал өнөөдөр болж, энэ онд тус зөвлөлөөс хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгах саналуудыг хэлэлцлээ. Мөн Хүүхэд хамгааллын хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулж, хүүхдийн тоглоомын талбайн стандартын хэрэгжилт, хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн байдлын талаар танилцуулсан юм.
2024-03-29

Энэ онд 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчилнэ

Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд нийслэлийн 17 байршилд авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөөд байна. Мөн замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, авто замын сүлжээг нэмэгдүүлэх хүрээнд 31 байршилд авто зам, замын байгууламж барих төсөл хэрэгжиж байгаа юм. Энэ талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын холбогдох мэргэжилтнүүдээс тодрууллаа.
2024-03-29

Төөрүүлдэг хот

Олон улсын хөтөлбөрт хамрагдахаар асуумж бөглөсөн залуус нэг зүйлд бүдрэв. Тэр нь гэр болон сургууль, ажлын газрын хаяг, байршлын мэдээлэл байлаа. Хөтөлбөрийн мэргэжилтнүүд залуусын илгээсэн асуумжийг нягтлахад хаягийн мэдээллүүд нь илт зөрүүтэй, буруу, зарим нь интернэтээс хайгаад ч олдохгүй байж. Ингээд “Албан ёсны, баталгаажсан, тодорхой хаяг бичнэ үү” гэсэн шаардлага оролцогчдод тавьжээ. Үүнийг хариуцсан мэргэжилтэн “Материал нь буцаагдсан залуусын олонх нь ажил, гэрийнхээ хаягийг тодорхой бус бичсэн байсан. Оролцогчдын аюулгүй байдлыг хангах үүднээс бүх хаягийг шалгаж, цахим систем дэх бүртгэлтэй нь тулгадаг юм. Ингэхэд ихэнх нь зөрүүтэй, зарим нь олдоогүй. Тиймээс албан ёсны, тодорхой хаяг бичих шаардлага тавьсан” гэсэн юм. Харин залуус “Бид улсын бүртгэл дэх, бичиж, хэлж хэвшсэн хаягаа л өгсөн. Яагаад буруу гэж” хэмээн гайхширч байлаа.
2024-03-29

Хотын төвийн зогсоолд 47 400 автомашин өдөржин байршдаг

Хувийн автомашинаар зорчиж буй иргэдийн 33.4 хувь нь хотын төвийн бүс рүү зорчдог бөгөөд эдгээр иргэд хотын төвийн зогсоолд машинаа өдрийн турш байрлуулдаг.
2024-03-28