Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрүүл мэнд

Томчууд вирус тээгч болж, хүүхдүүдээ өвчлүүлж байна

НЭМГ-аас ирүүлсэн 49 дэх долоо хоногийн мэдээгээр нийслэлийн хэмжээнд амбулаторийн 109 423 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчний 9326 тохиолдол оношлогдсон нь нийт үзлэгийн 8.5 хувийг эзэлж байна.
2023-12-15

Шүд угаалтын аварга шалгарууллаа

Дунд сургуулийн сурагчдын шүд амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, шүд угаахын ач холбогдлыг олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор зохион байгуулагддаг “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээн өнөөдөр “Өнөр бүл хүүхдийн төв"-д амжилттай зохион байгуулагдаж, нийт 18 багийн 108 хүүхэд оролцож, мэдлэг чадвараа сорилоо.
2023-12-15

Хөдөөгийн багийн 42 эмч сургалтад суухаар Хөх хотыг зорилоо

Хөдөөгийн багт ажилладаг эмч нарын төлөөлөл богино хугацааны сургалтад хамрагдахаар Хөх хотыг зорилоо. Эрүүл мэндийн сайдын санаачилгаар салбарын хүний нөөц нэн ялангуяа орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын сувилагч, эх баригч мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний чадавхыг бэхжүүлэх зорилгоор гадаадад сургалтыг хамруулах хөтөлбөрийг 2023 онд зохион байгуулж байна.
2023-12-15

 ГССҮТ-д хандагчдын тоо 30-50 хувиар нэмэгджээ 

Үүнээс 20 орчим хувь нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бэртэж гэмтсэн байдаг. Энэ сард манайхаас тусламж авч буй хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Баяр ёслолын үеэр яаралтай тусламжийн эмч нарын ачаалал нэмэгдэхээс гадна амь насны заалтаар мэс засал хийлгэх өвчтөн олширдог. Баяраа дурсамжтайгаар өнгөрөөх ёстой байтал эсрэгээрээ амиа алдах, гэмтэх тохиолдол ихсээд байна. Тиймээс архи, согтууруулах ундааг зохистой хэрэглэхийг уриалъя” гэлээ. 
2023-12-15

Шүд угаалтын аваргын төлөө 108 хүүхэд өрсөлдөж байна

“Эрүүл шүд” арга хэмжээгээрээ дамжуулан хүүхдүүдэд багаас нь  шүд, амны хөндийн эрүүл мэндийн талаарх мэдлэг, мэдээллийг үнэн зөв өгч, дадал хэвшлийг суулгах юм” гээд өнгөрсөн гурван сарын хугацаанд
2023-12-14

0-5 насны хүүхдүүдийн дунд ханиад, томуугийн өвчлөл, ХҮНДРЭЛ их байна

Томуу, томуу төст өвчний улирал эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын иргэдийн дунд энэ төрлийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн долоо хоногт амбулаторийн нийт 112,100 үзлэг хийснээс 6000 гаруй иргэн томуу, томуу төст өвчний шалтгаанаар үзүүлжээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган өнөөдөр Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа.
2023-12-13

П.Эрхэмбулган: Томуугийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа
2023-12-13

Томуугаас сэргийлэхийн тулд амны хаалт зүүхийг зөвлөлөө 

Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн 22 хувь нь амьсгалын замын цочмог халдвараар өвчилсөн аж. Өчигдрийн байдлаар 2345 хүүхэд томуу, томуу төст өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ. Тэднээс 70 нь эрчимт эмчилгээ хийлгэж буй гэнэ. Томуугаар нярай хүүхдүүд олноор өвчилж, улмаар хатгалгаа авч, биеийн байдал нь хүндрэх болсныг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс анхааруулсан. Хүүхдүүд өндөр халуурах, бөөлжих, унтаарах зэрэг шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй эмнэлэгт хандахыг тус төвийнхөн зөвлөсөн юм. 
2023-12-13

Мэс заслын дараах хүндрэл, сэтгэл гутралыг хэрхэн даван туулах талаар зөвлөгөө өглөө

Энэ удаагийн уулзалтад чих, хамар, гар сарвууны төрөлхийн эмгэгтэй болон мөч тайрагдах мэс засал эмчилгээнд орсон үйлчлүүлэгч нарт гоо зүйн талаас бүрэн бүтэн харагдаж болохуйц протезийг хэрхэн хийлгэх, хэрэглэх заавар зөвлөмжөөс гадна мэс заслын дараах хүндрэл, түүнээс урьдчилан сэргийлэх арга, сэтгэл зүйн дасан зохицох үйл явц, сэтгэл гутрал буюу тохиолдож болох эмгэг мэдрэмжүүдийн талаар эмч, мэргэжилтнүүд чөлөөт ярилцлага хийж, зөвлөгөө мэдээлэл хүргэсэн юм.
2023-12-12

53 жолооч согтуугаар жолоо барьж, 118 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Нийт дуудлагын 1426 зөрчлийн шинжтэй, 117 гэмт хэргийн шинжтэй  дуудлага, мэдээлэл
2023-12-12

Ундны усаа шинжлүүлж, аюулгүй байдлаа хангахыг анхаарууллаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрынхан төвлөрсөн ус хангамжийн сүлжээнд холбогдоогүй, бие даасан эх үүсвэртэй орон сууцын хотхон, хорооллууд, зуслангийн айлуудын усыг шинжлэхэд нян, халуунд тэсвэртэй гэдэсний бүлгийн савханцар нийтлэг илэрчээ. Түүнчлэн нитрат, ионы агууламж стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлттэй гарсан тохиолдол цөөнгүй гэнэ. Иймд тус агентлагаас нийслэлийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг итгэмжлэгдсэн лабораториудад ундны усаа шинжлүүлж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулсан мэдэгдлийг өчигдөр гаргалаа. 
2023-12-06

Хорт хавдрын эмчилгээнд сүүлийн үеийн технологи нэвтрүүлж эхэллээ

Монгол Улсын ЭМЯ, Хавдар судлалын үндэсний төв, Швейцарийн F.Hoffmann-La Roche компани хамтран хавдрын системийн эмчилгээний сүүлийн үеийн шинэ технологийн нэг болох дархлаа эмчилгээг Монголд нэвтрүүлэх ажлыг эхлүүлэхээр Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
2023-12-06

“Органик бүтээгдэхүүн” гэрчилгээ олгожээ 

“Юргана индастри” компанийн “Ургана” брэндийн гарын шингэн саван, үс арчилгааны бүтээгдэхүүн, хужиртай аяга, таваг угаагч, бактерийн эсрэг шал угаагч, жамц давстай шүдний оо зэрэг нь байгаль орчинд ээлтэй, хүн, амьтанд сөрөг нөлөөгүй, химийн орц найрлагагүй, органик бүтээгдэхүүн аж. Үйлдвэрлэлийн менежмент, чанарын үзүүлэлтүүд нь органик бүтээгдэхүүнд тавих шаардлагыг хангаж байгаа тул МҮХАҮТ-аас өчигдөр “Органик бүтээгдэхүүн” гэрчилгээ олгожээ. Тус компани нь 50 гаруй нэр, төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлж буй аж. Мөн зарим нэр, төрлийн бүтээгдэхүүнээ Хятад, Казахстанд нийлүүлж байгаа бөгөөд ойрын хугацаанд Европын зарим оронд худалдах гэнэ. Ташрамд дурдахад, органик бүтээгдэхүүн гэж үйлдвэрлэхэд нь орж буй орц, түүхий эдийг тарьж, ургуулах, боловсруулах явцад ямар нэг химийн гаралтай (пестицид) болон нийлэг бордоо, ионжуулах туяа, генетикийн өөрчлөлттэй организм ашиглаагүйг хэлдэг аж. 
2023-12-05

Агаарын бохирдол ихтэй үед жимс, ногоо идэх нь тохиромжтой 

Агаарын бохирдол ихтэй үед иргэд амны хаалт зүүх, утаатай орчинд аль болох удаан явахгүй байх, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх зэрэгт голчлон анхаардаг. Тэгвэл бохирдол ихтэй үед иргэд эдгээрээс өөрөөр эрүүл мэндээ хэрхэн хамгаалах, ямар хоол хүнс, бүтээгдэхүүн, шим тэжээл хэрэглэх талаар НЭМҮТ-ийн мэргэжилтнээс тодрууллаа. Тэрбээр агаарын бохирдол болон амьсгалын замын өвчнөөс сэргийлэх, дархлаагаа дэмжихийн тулд аль болох олон төрлийн хоол, жимс, ногоо идэх, тэр дундаа шингэн зүйл уух нь чухал гэв.
2023-12-05

Монгол Улсад Глобаль сангаас 83 сая ам.долларын дэмжлэг үзүүлжээ

ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн Монгол Улсыг хариуцсан менежер Аллан Нфамба 2024-2026 онд  Монгол Улсад хэрэгжих төсөл, санхүүжилтийн арга, анхаарах асуудлын талаар саналаа илэрхийллээ.
2023-12-05

Хүүхдийн гол судасны хавхлагыг механик хавхлагаар солих мэс заслыг хийжээ

Улсын гуравдугаар төв эмнэлэгт  БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуулийн  Хүүхдийн эмнэлгийн зүрхний мэс засалч Ким Вүүн Хан профессороор ахлуулсан баг өнгөрөгч арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 3-нд тус эмнэлгийн  хүүхдийн зүрхний мэс заслын багтай хамтран зүрхний төрөлхийн хавсарсан хүнд, хөх гажиг оношлогдсон бага насны хүүхдүүдэд мэс заслын тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүллээ.
2023-12-05

Туркийн эмчтэй хамтран нурууны хүнд хэлбэрийн мурийлттай 2 хүүхдэд мэс засал хийлээ

БНТУ-ын Истанбул хотын “Emsey” эмнэлэгийн мэс заслын эмч, профессор Мехмет Айдоган Гэмтэл согог судлалын үндэсний төвд ажиллан нурууны төрөлхийн болон бусад хэлбэрийн нурууны мурийлттай үйлчлүүлэгчдэд үзлэг хийж, шаардлагатай 2 хүүхдэд мэс засал эмчилгээ хийлээ.
2023-12-01

 “Урд хөршид шинэ төрлийн вирус илрээгүй” 

 БНХАУ-д уушгины хатгалгаа өвчний тархалт эрс ихсэж, ялангуяа хүүхдүүд өвчлөн, эмнэлгүүдийн ачаалал хэтэрснийг олон улсын хэвлэлүүдэд мэдээлсэн билээ. Манай улстай хил залгаа, монголчууд олноор зорчдог хотуудад уг өвчлөл бүртгэгдээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор манай улс ямар нэгэн арга хэмжээ авч байгаа, эсэхийг Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-өөс өчигдөр мэдээлэв. Тус төвийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Байгалмаа “БНХАУ-аас энэ сарын 23-нд шинэ төрлийн вирус илрээгүй, микоплазмын шалтгаант хатгалгааны тархалт ихэссэн гэж ДЭМБ-д мэдээлсэн.
2023-11-29