Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Итали улсад соёл судлалын төв байгууллаа

Бүгд Найрамдах Итали Улс дахь Флоренцын болон Пармагийн их сургуульд Монголын соёл судлалын төв нээжээ. Эдгээр төв нь монгол хэл, соёлыг олон улсад сурталчлах, монгол судлалыг хөгжүүлэх зорилготой. Мөн Монгол, Италийн соёлын солилцоог бэхжүүлэхэд чухал үүрэгтэй гэнэ. Түүнчлэн монгол судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын цар хүрээг тэлэх, судалгааны чанарыг дээшлүүлэх зорилго тавьжээ. Үүний зэрэгцээ монгол судлалд шаардлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулахыг Соёлын яамныхан онцоллоо.
2024-04-23

Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй

Өвөл зуд болж, хавар нь хавсарга салхитай байгаа энэ үед бэлчээрийн ургамал нийт нутгийн 20 гаруй хувьд нь цухуйгаагүй байгааг Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээлэв. Архангай, Дундговь, Улаанбаатар, Говьсүмбэрийн нийт, Увс, Говь-Алтай, Завхан, Өвөрхангайн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Орхон, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим сумын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал идэх боломжгүй байгаа аж. Дорнодын нийт, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уулын ихэнх, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговийн цөөн сумын нутгаар бэлчээрийн ургамал хэвийн, бусад нутгаар дунд зэргийн хэмжээнд ургажээ
2024-04-23

Мэдэгдэл: “Эмийн сонсгол”

УИХ-аас анх удаа зохион байгуулсан “Монгол Улсын эмийн зах зээл дэх эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий “Эмийн сонсгол”-ыг мэргэжлийн салбарынхан талархан хүлээн авч, сонсголоос судалгаа, нотолгоотой, шинжлэх ухаанч, бодит үр дүн, гарц шийдэл хүлээж байсан билээ.
2024-04-23

 Эмнэлэг, ЭМДЕГ-ын зөрчилдөөн иргэдийг хохироох вий

Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг төдөн хүнд л хий гэж тоо зааж болохгүй. Энэ эмчилгээ шаардлагатай хүн олон бий. Гэтэл элэг шилжүүлэн суулгах мэс заслын тоог гэрээнд зааснаас илүү гаргавал даатгалаас санхүүжүүлэхгүй гээд журам гарчихсан. Үйлчлүүлэгчдийн тоог төсвөөр барьж, хориод байвал тусламж шаардлагатай хүмүүст эмчилгээ хийх боломжгүй болно.
2024-04-23

“Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай” гэсэн шинэ маршрут эхлүүлжээ

Баянзүрх дүүргийн 14, 42 дугаар хороодын иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай” чиглэлийг шинээр нээжээ. Энэхүү чиглэлийн үйлчилгээг өнөөдрөөс эхлүүлж байгаагаа Нийтийн тээврийн газраас мэдээллээ.
2024-04-23

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно
2024-04-23

Оросын их, дээд сургуулийн багш нар Монголд ажиллаж байна

Тиймээс ирэх жилүүдэд уламжлал болгон уг өдөрлөгийг зохион байгуулахаар болжэ
2024-04-23

Монгол хэл, бичгийн шалгалтад 57 хүүхэд 800 оноо авчээ

Их, дээд сургуульд элсэн суралцагчдын түвшин тогтоох монгол хэл, бичгийн шалгалтыг энэ сарын 6-нд орон даяар зохион байгуулсан. Тэгвэл монгол хэл, бичгийн шалгалтын дүн гарчээ. Улсын хэмжээнд 33 361 хүүхэд шалгалт өгснөөс 5300 нь тэнцээгүй байна. Өөрөөр хэлбэл, 5300 хүүхэд нь босго оноо болох 400-гаас бага оноо авч, шалгалтад бүдэрчээ. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбатаас лавлахад “Монгол хэл, бичгийн шалгалтад бүдэрсэн хүүхдийн тоо өмнөх оны мөн үеийнхтэй ойролцоо байна. Ер нь монгол хэл, бичгийн шалгалтын дүн сүүлийн 10 жилийн хугацаанд нэг их өөрчлөгдөөгүй. Элсэлтийн ерөнхий шалгалтад бүдэрсэн хүүхдүүд наймдугаар сарын 17-нд дахин шалгалт өгөх боломжтой. Энэ удаагийн монгол хэл, бичгийн шалгалтад 57 хүүхэд 800 оноо авсан” гэв.
2024-04-23

 Жуулчдыг татдаг газраа хог, шорооноос нь салгаж дийлэхгүй байна

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар таныг Гандангийн дэнжид урьж байна. Хотын төв цэгээс тийм ч холгүй, дарга нарын суудаг “Хангарди” ордноос 10 гаруй минутад очихоор зайтай уг газарт ирж, нөхцөл байдалтай нь танилцана уу. Урт цагааны барилга, бас “S’outlet” дэлгүүр шиг эмхэлж цэгцэлмээр орчин Ганданд л байна. Соёлын өв тээсэн газар гэж тус дэнжийг өргөмжилдөг атлаа хотын удирдлага нь ч дорвитой хөдөлдөггүй, тухайн хэсэгт оршин суудаг иргэд нь ч үл ойшоодог. Ийм байдлыг өөрчлөхийн тулд нийслэлийн Засаг даргын “хатуу гар”, эрс шийдэмгий арга хэмжээ тэнд үгүйлэгдээд байгаа юм. Жуулчны улирал юу юугүй эхлэх гэж байна шүү дээ.
2024-04-23

Герман Улсад 100 мэргэжилтнээ бэлтгэнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар тохижилт, үйлчилгээний ажилчдын цалинг 1000 ам.доллар болгохын зэрэгцээ хүүхдүүдийг нь гаднын улсад төлбөргүй сургах боломжийг бүрдүүлнэ. Энэ хүрээнд эхний ээлжид 100 хүүхдийг Герман улсад сургана гэдгийг онцолсон.
2024-04-22

Эрмитажын 260 жилийн ойд зориулж “Номын сангийн шөнө-2024” зохион байгууллаа

“Номын сангийн шөнө”-ийг хоёр дахь удаагаа 2023 онд Оросын агуу яруу найрагч Александр Сергеевич Пушкин
2024-04-22

Олон улсын шуудангаар мансууруулах бодис хүлээн авчээ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт 259 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
2024-04-22

Д.Өнөрболор гишүүний эзэмшлийн “Сөүл” рестораны зөрчлийг арилгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнгөрсөн баасан гарагт хүүхдийн паркт ажиллаж, “Паркаа хамтдаа бүтээе” төслийн явцтай танилцсан.
2024-04-22

Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав.
2024-04-22

“Мона Лиза”-гийн хөргийг авангард загвараар бүтээж болно

Улаанбаатар дахь Русский Домд олон төрлийн дугуйлангууд амжилттай үйл ажиллагаа явуулж байна
2024-04-22

Туркээс дахиад нэг “Шувуу” авчирч шалгаж байна 

Этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан ба мансууруулах эм
2024-04-22

2022-2023 онуудад 67 морины уралдаан болж, 231 хүүхэд мориноос унажээ

Сүхбаатар аймгийн хэмжээнд хурдан морь унаач 989 хүүхэд мэдээллийн санд бүртгэлтэй. 2022-2023 онуудад аймгийн хэмжээнд 67 удаагийн морины уралдаанд давхардсан тоогоор 8210 хүүхэд хурдан морь унаж уралдсан. Үүнээс мориноос унасан 231, хөнгөн бэртсэн 76, бэртэл гэмтэл авч эмчилгээ хийлгэсэн 19 хүүхдэд хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалаас 89 650 000 төгрөгийн олговор олгожээ.
2024-04-22

Монгол, Хятадын сэтгүүлчид Хятадын орчин үеийн шинэчлэлтэй танилцах аялалд гарчээ

"Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэл - Шааньси Өвөр Монголоор аялахуй" Хятад Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилгын ажиллагаа аяллаа эхлүүллээ
2024-04-22