Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөлбөмбөг

Ажилгүйдлийг тэргүүлэгчид

Хөл бөмбөгийн топ лигүүд эхлээд удаж байгаа боловч маш олон тоглогч одоо болтол ажилгүй суусаар байна. Тэд дундаас удахгүй ямар нэг багт очих боломжтой шилдэг тоглогчдыг танилцуулъя. 
2023-12-27

К.РОНАЛДУГИЙН бишрэм үйлдэл 

Тоглолтын хоёр дахь минутад К.Роналду эсрэг багийн торгуулийн талбайд өрсөлдөгчтэйгөө мөргөлдөж унасан байна. Шүүгч тэр даруй торгуулийн цохилт заасан ч португал тоглогч торгуулийн цохилтыг болиулахаар талбайн шүүгчийг ятгаж эхэлсэн байна. Шүүгч түүний хүсэлтийг харгалзан үзээд бичлэг ухрааж үзсэний эцэст үнэхээр алдаа байгаагүй учир шийдвэрээ өөрчилжээ. Сонирхолтой нь, баг нь илт давуу ялаагүй, тоглолтын хувь заяа хаашаа эргэх нь тодорхойгүй мөчид К.Роналду ийм үйлдэл гаргасан юм. “Персеполис” баг Ираны лигт зургаадугаарт байрт бичигдэж буй ч дутуу тоглолтууддаа хожвол хоёрдугаарт орох боломжтой. Тус баг өнгөрсөн улиралд улсынхаа аваргаар шалгарсан юм. 
2023-11-30

“Тоттенхэм”-ийн гайхалтай эхлэл

Премьер лигийн “Тоттенхэм” баг өнгөрсөн даваа гаргийн шөнө “Фулхэм”-ийг талбайдаа 2:0-ийн харьцаатай яллаа. Ийнхүү А.Постекоглугийн баг есөн тойргийн дараачаар 23 оноо авав. Энэ бол 1960 оноос хойш “Тоттенхэм”-ийн үзүүлж буй хамгийн шилдэг улирлын эхлэл юм. Тухайн улиралд тэд эхний есөн тоглолтдоо бүгдэд нь ялснаас гадна лигийн аварга болж байжээ . Тэд “Манчестер сити”, “Арсенал” багаас хоёр онооны илүүтэйгээр Премьер лигийг тэргүүлж байна.
2023-10-25

Л.Мессигийн нөлөө

Үзэгчдийн тоогоор дээд амжилт тогтоосон тухай Америкийн хөл бөмбөгийн Мэйжор лиг мэдээллээ. Аргентины супер од Л.Месситэй “Интер Майами” баг гэрээ байгуулсан энэ жилд лигийн тоглолтуудыг дунджаар 22 111 үзэгч үзсэн аж. Харин өнгөрсөн улиралд дундаж үзэгчдийн тоо 21 033 болсон. Энэнь цар тахлын үеийн улирлыг эс тооцвол 2014 оноос хойших хамгийн тааруу үзүүлэлт болсон юм. 
2023-10-25

Монголын баг афганистанчуудад ялагдаж, ДАШТ-ий урьдчилсан шатнаас хасагдлаа 

Тэгвэл хариу тоглолт энэ сарын 17-нд Улаанбаатарт болж, манай улсын баг өөрийн талбайд Афганистаны тоглогчдыг хүлээн авлаа. Харамсалтай нь, энэ удаад ч 0:1-ээр ялагдав. Тоглолтын ганц гоолыг Афганистаны багийн ахлагч Фаршад Ноор 71 дэх минутад оруулсан байна. Ингэснээр үндэсний шигшээ багийнхан хоёр тоглолтын дүнд 2:0 харьцаагаар ялагдал хүлээн, дараагийн шатанд өрсөлдөх эрхгүй болсон юм. Харин Афганистаны багийнхан дараагийн шатанд Катар, Кувейт, Энэтхэгийн шигшээтэй өрсөлдөхөөр болов. Ташрамд дурдахад, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар япон мэргэжилтэн Ичиро Оцүка ажиллаж байна. Олон улсын хөл бөмбөгийн холбооноос өнгөрсөн сард гаргасан эрэмбээр 207 орноос Монгол 183 дугаарт жагсжээ. Тэгвэл Афганистаны баг 158 дугаарт эрэмбэлэгдсэн аж. 
2023-10-19

“Хараацай” клубийнхэн аваргын цом анх удаа өргөлөө

Энэ удаа Э.Шинэбаяр дасгалжуулагчтай “Хараацай” клубийнхэн 33 оноогоор түрүүлж, аваргын цомын эзнээр анх удаа тодорсон юм.
2023-10-12

Л.Месси амралтаараа Саудын Арабт тоглох уу

Аргентин тоглогч саяхан гэмтсэнээр талбайгаас холдож, багийнх нь амжилт ч дагаад уруудсан. Улмаар өнгөрсөн амралтын өдрүүдэд “Цинцинатти” багт 0:1-ийн харьцаатай ялагдсанаар MLS-ийн плей-оффт тоглох боломжгүйд хүрсэн билээ.
2023-10-11

Израилын шигшээ яах вэ

“Евро-2024” тэмцээний эрхийн төлөө шигшээ багууд дөрвөн тоглолт хийх дутуу байгаа.
2023-10-11

21 аймаг, есөн дүүрэгт хөлбөмбөгийн талбай байгуулна

Энэ уулзалтад БТСУХ-ны Бодлого төлөвлөлттйн газрын дарга О.Гэрэл, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн, МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж, Нийтийн хөлбөмбөгийн хөтөлбөрийг хариуцагч Д.Тэрбаатар нар оролцлоо. 
2023-10-05

“Эрчим” клубийнхэн аваргын цом өргөв

Одоогоор Монголын баг чансаагаараа дэлхийд 121-д Азид 31 дүгээр байрт бичигдэж байгаа
2023-10-03

Футзалын шигшээ багийнхан Бангкокт бэлтгэл хийж байна 

Хөлбөмбөгтэй холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, МХБХ-ны А, В зэрэглэлтэй шүүгчдэд ОУХБХ-ны шүүгчийн сургалтыг тав хоног явуулж, шалгалт авчээ. 2010 оноос хойш Монголд олон улсын шүүгчийн сургалт зохион байгуулж буй техникийн сургагч багш Мохаммед Родзали оролцогчдын мэдлэг чадвар ахиж байгааг онцолсон. Тэгвэл фитнесийн сургагч багш Рави бие бялдрын бэлтгэлжилтийг үнэлж, анализ хийн, шилдэг аргуудыг заасан байна. Хаалтын үйл ажиллагааны үеэр Мохаммед Родзалигийн монгол шүүгчдэд зааж сургасан мэдлэг чадвар, оюуны хөрөнгө оруулалтыг үнэлж, МХБХ-ны “Алтан титэм” шагналыг гардуулжээ. 
2023-09-28

Хакеруудад мөнгө төлөв 

Хөлбөмбөгчдийн хувийн мэдээллийг хулгайлсан хакеруудад Нидерландын хөлбөмбөгийн холбоо мөнгө төлсөн тухай AD мэдээлэв. Тус улсын мэргэжлийн тоглогчдын гэрийн хаяг, цалингийн мэдээлэл зэргийг хакерууд хулгайлсан аж. Гэхдээ мөнгийг авсан ч олж авсан мэдээллээ хакерууд бусдад тараахгүй гэдэгт хөлбөмбөгийн холбооны зарим гишүүн эргэлзэж байгаа юм. Хакеруудад хэдий хэмжээний мөнгө төлсөн нь тодорхойгүй байна. 
2023-09-13

Монголоос Италийн хөлбөмбөгийн академид суралцах гурван хүүхэд тодорлоо

Италийн хөлбөмбөгийн холбооны зүгээс уг сургалтыг дэлхийн 37 оронд жил бүрийн зун зохион байгуулдаг бөгөөд улс болгоноос гурван хүүхэд сонгон шалгаруулж, хөлбөмбөгийн академидаа үнэгүй суралцуулдаг аж. Энэ удаагийн сонгон шалгаруулалтад Монголын хөлбөмбөгийн лигийн DM, “Дэрэн”, “Хоромхон” клубт тоглодог Д.Анхням, Ч.Энхсүлд, М.Тэмүүн нар сонгогдож, Италийн хөлбөмбөгийн академид суралцахаар боллоо. 
2023-09-13

Италийн тамирчид монгол хүүхдүүдэд хөлбөмбөг заахаар ирлээ 

Уг сургалтыг удирдан явуулах дэлхийн аварга, алдарт хөлбөмбөгчин Ж.Замбротта Италийн шигшээ багийн дасгалжуулагч болон олны танил бусад тамирчны хамт манай улсад хэдийн ирсэн байна. Сургалтад хамрагдсан хүүхдүүдээс 3-5-ыг нь сонгож, Олон улсын хөлбөмбөгийн баярт оролцуулах аж. Ж.Замбротта болон түүнтэй хамт ирсэн Сванн Ритозза нар нь спортын ертөнцөд өөрсдийн орон зайг эзэлсэн, нийгмийн сүлжээнд олон сая дагагчтай нөлөө бүхий хүмүүс тул манай орныг олон улсад сурталчлах гүүр болно хэмээн аялал жуулчлалын салбарынхан сайшааж байна. 
2023-09-11

 15 хүртэлх насныхан III байрт шалгарчээ

Ингэснээр эл тэмцээний V байрын төлөөх тоглолтыг B хэсгийн гуравт жагссан Хонконгийн шигшээ багтай өнөөдөр хийх нь. Тэгвэл Саудын Арабын Абха хотод Азийн хөлбөмбөгийн холбооны 23 хүртэлх насныхны цомын тэмцээн мөн өнөөдөр эхэлж байна. Монголын тамирчид салхи хагалж, эхний тоглолтоо эзэн орны багийнхантай өрнүүлнэ. Ташрамд дуулгахад, футзалын “Азийн цом” болон “ДАШТ-2026”, “Ази тивийн АШТ- 2027” тэмцээний урьдчилсан шатны тоглолтыг Улаанбаатарт ирэх сарын 7-17-нд зохион байгуулахаар боллоо. Футзалын төрөлд БНСУ, Непал, Вьетнамын багийнхан оролцох бол ДАШТ-ий урьдчилсан шатныхад Афганистаны шигшээгийнхэн тоглох юм. 
2023-09-07

Монголын шигшээ баг 22 жилийн дараа Саудын Арабтай тоглоно

2024 онд Катар улсад зохион байгуулагдах АХБХ-ны 23 хүртэлх насны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны “J” хэсэгт Саудын Араб, Камбож, Ливан улсуудтай нэг хэсэгт орсон билээ.
2023-09-07

“Улаанбаатар” клубийнхэн “AFC cup”-т оролцох нь 

“Улаанбаатар” клубийнхэн 2022-2023 оны улирлын “Моби дээд лиг”-ийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн юм. Тэд тэргүүн байрын төлөө Ч.Мөнхбат дасгалжуулагчтай “Дэрэн” клубийнхэнтэй өрсөлдөж, анх удаа аваргаар шалгарсан билээ. “Улаанбаатар” клубийн тоглогчид дасгалжуулагч В.Бралусичийн удирдлагад бэлтгэл хийдэг. 
2023-08-30