Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ертөнц

Уур амьсгалын өөрчлөлтөд охид, эмэгтэйчүүд ихээр өртөж байна

Aрабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурал (COP28)-ын үеэр Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгээс 2023 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр дээд түвшний уулзалт зохион байгуулав.
2023-12-04

Эрдэмтэд хүнд хэрэггүй 5 эрхтнийг нэрлэжээ

Хятадын хэсэг судлаачид хүнд онцын шаардлагагүй таван эрхтнийг нэрлэжээ. Тэдгээр эрхтнийг авхуулсныхаа дараа бараг хүн бүр цаашаа амар жимэр амьдарсаар байж чаддаг.  
2023-12-01

АНУ-д тарган хүмүүсийг доромжлох, ажилд авахаас татгалзахыг хуулиар хоригложээ

Одооноос эхлэн эл хотод тарган, намхан эсвэл хэт өндөр хүмүүсийг ажилд авахад, орон сууц түрээслэхэд, нийтийн эзэмшлийн газар  орох зэрэгт ад үзэх, ялгаварлан гадуурхахыг албан ёсоор хориглов.
2023-12-01

ОПЕК+ олборлолтоо дахин бууруулна

 Энэ удаагийн хурал 2024 оны эхний улиралд газрын тосны олборлолтоо дахин бууруулах шийдвэр гаргажээ.
2023-12-01

Монгол Улс Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын гишүүн орнуудын ассамблейн дэд даргаар сонгогдлоо

Ромд төвтэй Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагa (ОУЭЗХБ)-ын гишүүн орнуудын Ассамблейн хуралдаан арваннэгдүгээр сарын 28-ны өдөр боллоо. Уг хуралдаанаар ОУЭЗХБ-ын гишүүн улсуудын Ассамблейн 2024-2027 оны дарга, дэд дарга болон Ерөнхий захирлыг сонгов.
2023-12-01

Дэлхийд байдаггүй улстай санамж бичигт гарын үсэг зурсныхаа төлөө огцорчээ

Парагвайн Хөдөө аж ахуй яамны Тамгын газрын дарга Арналдо Чаморрог Дэлхийд байдаггүй  улстай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсны улмаас албан тушаалаас нь огцруулжээ.
2023-11-30

Гал зогсоох эцсийн хугацаа 10 хоног байх нь

Гал зогсоохоор тохиролцсон эхний хугацааг сунгаж болох бөгөөд барьцааны 10 хүнийг суллахад энэ хугацааг нэг өдрөөр уртасгана гэж Израилын Ерөнхий сайдын Тамгын газар мэдээлж байлаа. Түүнчлэн хулгайлагдсан бүх хүнээ буцааж автал, ХАМАС-ыг устгах хүртэл, Газын зурвасын зүгээс Израилд ямар нэг аюул занал учруулахаа байтал Засгийн газар, арми, аюулгүй байдлын хүч нь дайнаа үргэлжлүүлнэ гэж мөн мэдэгдсэн байна. 
2023-11-30

2024 онд дэлхийн 59 улсад сонгууль болно

2024 он дэлхий нийтээр сонгуулиар амьсгалсан жил болно. Тодруулбал, нэгдүгээр сард Тайван улсад Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, арваннэгдүгээр сар хүртэл 59 улсад сонгууль болж, дэлхийн хүн амын 60 хувь нь оролцох юм.
2023-11-29

Болгарын дөрвөн хотод онц байдал зарлаад байна

Хар тэнгис орчмын улс орнуудад  буюу Турк, Болгар, Румын, Украин, Орос, Крымын хойг зэрэг улс орнуудад  цасан шуурга шуурч, их хэмжээний хохирол учруулжээ. Тодруулбал, 2023 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхэлсэн хүчтэй цасан шуурганы улмаас Болгар улсын зүүн хойд бүс нутгаар их хэмжээний цасан бүрхүүл тогтож, хот хоорондын зам, даваа цасанд боогдож, төмөр замын хөдөлгөөн бүрэн зогсож, эрчим хүчний гэмтэл учиржээ.
2023-11-29

Хятадад шинэ үл мэдэх өвчний дэгдэлт гарчээ

Энэ долоо хоногт Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) тус улсын хойд хэсэгт гарсан шинэ өвчний  дэгдэлтийн талаарх мэдээллийг өгөхийг  БНХАУ-аас хүссэн байна. Нийслэл Бээжингээс  800 км-ийн зайд орших Бээжин, Ляонин мужид насанд хүрээгүй хүүхдүүд үл мэдэх вирусийн гаралтай уушгины хатгалгаагаар  өвдөх тохиолдол олноор бүртгэгдэх болсон тухай  Шинээр гарч ирж буй өвчнийг хянах хөтөлбөрийн (ProMED) мэдэгдэл ийнхүү ДЭМБ-ыг түгшээжээ.
2023-11-28

АНУ-д төрж өссөн 61 настай эмчид тус улсын иргэшлийг андуурч өгсөн хэмээн мэдэгджээ

АНУ-ын Төрийн департамент тус улсад төрсөн 61 настай иран гаралтай эмчийн иргэншлийг хүчингүй болгожээ
2023-11-28

Оюутнууд “Загвар-НҮБ” хуралдаанд оролцож, дэлхийн асуудлыг хэлэлцлээ

МУИС-ийн Улс төр, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулиас жил бүр уламжлал болгон үндэсний хэмжээнд зохион байгуулдаг оюутны “Загвар-НҮБ” хуралдаан арваннэгдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд Монгол Улсын Гадаад харилцааны яам болон МУИС-ийн Номын санд боллоо.
2023-11-28

Их Британийн хаан III Чарльз нас барсан иргэдийн хөрөнгөөс олсон орлогыг өөрийн арилжааны зорилгод ашигласан нь ил болжээ

Их Британийн хаан III Чарльз нас барсан иргэдийн хөрөнгөөс олсон  орлогыг өөрийн арилжааны зорилгод ашиглаж байгаа тухай “The Guardian” сонины эрэн сурвалжлах нийтлэлд дурджээ.
2023-11-27

Украин Оросын бүс нутгуудад их хэмжээний дроны цохилт өгчээ

Арваннэгдүгээр сарын 26-ны шөнө Украины тал  Оросын таван бүс нутагт дроны асар том цохилт өгчээ. Энэхүү дайралтад дор хаяж 24  дроныг ашигласан байна.
2023-11-27

БНСУ, АНУ, Япон улс тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилт хийжээ

БНСУ, АНУ, Япон улс  Солонгосын хойгийн өмнөд хэсэгт гурван талт тэнгэсийн хүчний  сургуулилт хийжээ. Энэ тухай Йонхап агентлаг Өмнөд Солонгосын армиас иш татан мэдээлэв.
2023-11-27

The Guardian: Өв залгамжлалын тухай шуугиан тарьсан үлгэр

Дуучид, бүжигчид, акробатчид, уран нугараачдаас бүрдсэн асар том бүрэлдэхүүн өв залгамжлалын төлөөх өрсөлдөөнийг харуулах баатарлаг, сэтгэл хөдөлгөм түүхээр таныг аялуулна.
2023-11-22

Дуучин Адель хоёр дахь удаагаа нууцаар гэрлэжээ

Дуучин Адель хоёр дахь удаагаа гэрлэсэн тухайгаа хошин шогийн шоунд оролцож байх үеэрээ ам алджээ. Энэ тухай Daily Mail бичив.
2023-11-21

Финланд улс ОХУ-тай хиллэдэг боомтуудаа бүрэн хаахаар зэхэж байна

Финландын эрх баригчид 11-р сарын 22-нд  буюу  лхагва гарагийн шөнө ОХУ-тай хиллэдэг хилээ бүхэн хаахаар төлөвлөж  байгаа  тухай “Iltalehti” сонин эх сурвалжаас иш татан мэдээлэв.
2023-11-21