Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ертөнц

Украины нисгэгчгүй нисэх аппаратууд Оросын хотуудыг довтолж байна

ОХУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч дэслэгч генерал Игорь Конашенков “Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин нэг өдрийн дотор Украины 176 нисгэгчгүй нисэх аппарат (ННА)-ыг устгаж байна” хэмээн мэдэгдлээ.
2024-04-02

Хурдны галт тэргээр цаг явах газарт 20 минут зарцуулна

Сөүл хотын иргэд Хурдны галт тэрэг GTX-А-д суун зорчиж эхэллээ. Автобусаар нэг цаг гаруй явдаг байсан Сусео-Донтаны замыг энэхүү GTX хурдны галт тэргэнд сууснаар ердөө 20 минутын дотор очих аж.
2024-04-02

Дөрвөн удаа нэр дэвшиж зорьсондоо хүрсэн Прабово

Индонезийн Ерөнхийлөгчийн сонгууль энэ оны хоёрдугаар сарын 14-нд болж, Батлан хамгаалахын сайд байсан Прабово Субианто 96.2 сая хүний санал буюу сонгогчдын 58.6 хувийн дэмжлэг хүлээж Төрийн тэргүүн болсон юм. Тус улсын Төрийн тэргүүний нэг бүрэн эрхийн хугацаа нь таван жил байдаг. Түүнд халаагаа өгсөн Жоко Видодо 10 жил засагласан учир гурав дахь удаагаа нэрээ дэвшүүлэх боломжгүй болж сонгуульд Субиантог дэмжиж оролцсон юм. Харин түүний хүү, 36 настай Ракабуминг Рака Дэд Ерөнхийлөгчийн албыг хаших үүрэг хүлээв. 
2024-04-01

Нээлттэй засаглалын түншлэлийн зүгээс төрөөс төрсөн авлигачидтай тэмцэх үүрэг амлалтаа тодорхойллоо

Дэлхийн авлигын эсрэг влогийн зочны буланд Жоржтауны их сургуулийн судлаач, профессор Жоди Витторигийн нийтэлсэн мэдээллийг хүргэж байна.
2024-03-30

Мадагаскарт хар салхины улмаас 11 хүн амиа алджээ

Өчигдөр буюу пүрэв гарагт Мадагаскарт халуун орны Гамане хар салхи дайран өнгөрч, багадаа 11 хүн амь эрсдэж олон зуун айлын орон гэр сүйдээд байна. Салхины хурд секундэд 46 метр хүрч хүчтэй шуурчээ. Орон нутгийн онцгой байдлын албаныхан нэрвэгдэгсдэд тусламж үзүүлж, аврах ажиллагаа үргэлжилж байгаа талаар мэдээллээ.
2024-03-29

FTX криптовалютын биржийг үүсгэн байгуулагч үйлчлүүлэгчдээс олон тэрбумыг хулгайлсан хэргээр 25 жилийн хорих ял авчээ.

Сэм Банкман-Фрид FTX криптовалютын биржийн үйлчлүүлэгчдээс олон тэрбумыг хулгайлсан хэргээр 25 жилийн хорих ял авчээ.
2024-03-29

2022 онд  дэлхий даяар 783 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж, хүн төрөлхтний гуравны нэг нь хүнсний аюулгүй байдлын асуудалтай тулгарч байхад өдөрт 1 тэрбум порц хоол хаягдаж байжээ

2022 онд  дэлхий даяар 783 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэж, хүн төрөлхтний гуравны нэг нь хүнсний аюулгүй байдлын асуудалтай тулгарч байхад  өдөрт 1 тэрбум порц хоол хаягдаж байжээ. Энэ тухай  НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн тайланд дурдсан байна.
2024-03-28

Хэргийг хэн үйлдэв

Олсон мэдээллээ олон түмний сонорт хүргэж, “Исламын улс” Оростой хамтран ажилладгийг нотоллоо гэхэд энэ нь Путиний оролцоогүйгээр бүтэхгүй, энэ үнэний тун багахан хэсэг нь л Оросын нийгэмд хүрнэ, тэглээ ч оросуудад, дарангуйлагчдаа тэдний хандах хандлагад ямар нэг байдлаар нөлөөлөх ч юмуу, үгүй ч юмуу. Баримт олдлоо ч Оросын хүн амын өргөн цар хүрээлэлд мэдээллийг хүргэнэ гэдэг тусдаа асуудал. Оросын мэдээлэл голлон түгээгчид хийгээд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь төрдөө юм уу, түүнд харьяалагддаг бүтцийн мэдэлд байдаг юм гэж Яковенко хэлсэн байна. 
2024-03-28

“Формула-1”-ийн нисгэгчид хэр цалин авдаг вэ

“Формула-1” уралдааны 2024 оны ДАШТ өнгөрсөн сард “Бахрайны гран при”- гээр эхэллээ. Энэ жил тус тэмцээнд оролцож буй 20 нисгэгч нийт 268 сая ам.долларын цалин авах юм. Гэхдээ нийт цалингийн тал хувь буюу 134 саяыг гуравхан нисгэгч “өвөртөлнө”. Нисгэгчид хэр хэмжээний цалин авдгийг жагсаалаа.
2024-03-27

Японд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсний дараа бие нь муудаж эмнэлэгт хүгэгдсэн хүний тоо 100 давж, хоёр хүн нас баржээ

Японд “Kobayashi Pharmaceutical” эм зүйн компанийн үйлдвэрлэсэн улаан хөрөнгөний  будаатай /кози буда/хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсний  улмаас  бие нь  муудаж эмнэлэгт хүргэгдсэн  хүмүүсийн тоо 100 давж, хоёр ч  хүн нас барсан тухай Киодо агентлаг мэдээлэв.
2024-03-27

Оюутан охин онц аюултай гэмт хэрэгтэн болсон түүх

ХХ зууны хамгийн хэрцгий алан хядах бүлэглэлийн нэг болох “Японы улаан арми”-ийг үүсгэн байгуулж, удирдаж явсан эмэгтэй Фүсако Сигэнобү шоронд 20 жил хоригдоод 2022 оны тавдугаар сарын эцсээр суллагдав. Энэ байгууллага 1970-1980-аад онд Европ, Зүүн өмнөд Ази, Ойрхи Дорнодыг уулгалан довтолж байжээ. Израилын иргэд, америк цэргүүд, Европын дипломатчдыг гол байгаа болгосон энэ “Улаан арми”-ийн ихэнх ажиллагааны төлөвлөгөөг Сигэнобү өөрөө боловсруулдаг байв.
2024-03-26

Бразилд үер бууж, 27 хүн амиа алдав

Бразил улсын томд тооцогдох Рио-Де-Жанейро, Эспирито Санто хотод өнгөрсөн ням гарагт усархаг аадар бороо орж үер буужээ. Үерийн улмаас эмх замбараагүй байдал үүссэн талаар хотуудын удирдлагууд мэдээлэв.
2024-03-26

Дэлхийн анхны байгалийн шахсан хий тээвэрлэгч Индонезийг зорьжээ

Дэлхийн анхны байгалийн шахсан хий тээвэрлэгч өнгөрсөн бямба гарагт Зүүн Хятадын Зянсу мужийн Чидун хотоос Индонезийг зорин далайд гарлаа.
2024-03-25

Японд үхэлд хүргэх эрсдэлтэй нянгийн халдвар хурдацтай тархаж байна

Японд стрептококкийн хордлогын шокын хам шинж (STSS)  халдварт өвчин  хурдацтай тархаж байгаа талаар The Japan Times мэдээлэв
2024-03-25

Сансрын туршилтын бөмбөлөг хөөргөлөө

Монгол, Япон Улсын эрдэмтэн судлаач нар “Mars-V” төслийн хүрээнд энэ сарын 22-нд сансрын туршилтын бөмбөлөг хөөргөлөө. Туршилтын бөмбөлөгт суурилуулсан өндөр нягтралтай гэрэл зургийн болон дүрс бичлэгийн төхөөрөмжөөр зуд, ой, хээрийн түймэр, хөрсний доройтол, цөлжилт, агаарын бохирдол зэргийн нөхцөл байдлыг тодорхойлно
2024-03-25

Москвагийн халдлагыг үйлдсэн этгээдийн чихийг огтлон идүүлж буй бичлэг цацагджээ

Кремлийн "Readovka" хэвлэл Брянск мужийн ойролцоох ойд нэг хүнийг саатуулж буй бичлэгийг нийтэлжээ. Уг хэвлэлд бичсэнээр  тухайн хүн Москвагийн “Crocus City Hall” концертын их танхимд халдлага үйлдсэн террористуудын нэг байсан бөгөөд "ой руу зугтахыг" оролдсон байна . Бичлэгээс үзсвэл тусгай албаны хувцастай  хэд хэдэн хүнээр тойруулан явж буй түүний баруун чихний хэсэг нүүр, ам нь  бүхэлдээ цусанд будагджээ . Ердөө 2 цагийн дараа Оросын GRAY ZONE суваг дээрх  бичлэг дээр  гарсан  террористын чихийг нь огтолж буй бичлэг нийтлэв.
2024-03-25

Сансарт цөмийн зэвсэг хэрэглэхийг хориглохыг уриалсан НҮБ-ын тогтоол гаргахыг санал болгов

АНУ, Япон хамтран сансарт цөмийн зэвсэг хэрэглэх, хөгжүүлэхгүй байхыг бүх улсад уриалсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоол гаргахаар санаачилж буйгаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн.
2024-03-25

Москвад халдлага үйлдсэн этгээдүүдийг баривчилжээ

Нийт 11 хүн баривчлагдсанаас 4 нь Crocus-ийн халдлагад шууд оролцсон этгээдүүд байв. Эдгээр дөрвөн гэмт этгээд бүгд Тажик улсын иргэд аж.
2024-03-23