Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Батцэцэг

“Хараацай” клубийнхэн аваргын цом анх удаа өргөлөө

Энэ удаа Э.Шинэбаяр дасгалжуулагчтай “Хараацай” клубийнхэн 33 оноогоор түрүүлж, аваргын цомын эзнээр анх удаа тодорсон юм.
2023-10-12

Хөгжөөн дэмжигчид “Дэлхийн цом”-оос алтан цом гарджээ

 БНСУ-ын Сөүл хотод хөгжөөн дэмжигчдийн бүжгийн “Дэлхийн цом”-ын анхдугаар тэмцээн боллоо. Тус тэмцээнд Монголын бүжигчид 21 орны 1000 гаруй тамирчинтай өрсөлдөв.
2023-10-11

У.Сүрэнжав пара таеквондогийн гран при тэмцээнд түрүүллээ

БНХАУ-д зохион байгуулж буй пара таеквондогийн гран при тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Лхагвадорж, Д.Батнасан нарын удирдлагад үндэсний шигшээ багийн дөрвөн тамирчин оролцож байнa.
2023-10-11

Э.ДАВААНАСАН: Зорилгоо биелүүлээд эх орондоо ирэх сайхан байлаа

Гурван жил өөрийгөө хэрхэн хөгжүүлж, хөдөлмөрлөснөө энэ удаа Белградын дэвжээнд дахин харуулж, дэлхийн медальтнуудыг эгнээнд нүүр бардам зогсов. Зорилго, зориг, итгэл найдвар тамирчин хүнийг хэрхэн хөтөлж, хаана аваачдагийг түүний спортын замналаас харж болно.
2023-10-06

Монгол шүүгч “AFC cup”-ийн тоглолтыг дэнсэллээ

Тэрбээр Энэтхэгт болсон “AFC cup”-ийн “Мохун ”, “Мазияа” клубийн тоглолтод шүүгчээр ажиллажээ. Мөн өнгөрсөн сард Узбекистанд болсон Азийн 23 хүртэлх насныхны АШТ-ий урьдчилсан шатны Q хэсгийн тоглолтуудыг шүүсэн аж.
2023-10-05

Б.Отгонболд , Б.Чинзориг нар Парист хөл тавих нь

Монгол Улс өмнө нь тус наадмаас эл спортын төрөлд медаль хүртэж байгаагүй билээ.
2023-10-05

Г.Бат-Эрдэнэ олон улсын тэмцээнд дасгалжуулагчаар оролцоно

Монголын жүдо академийн гүйцэтгэх захирал, дасгалжуулагч Г.Бат-Эрдэнэ Японы Токио хотод болсон Олон улсын жүдо бөхийн холбооны техникийн шалгалтыг амжилт өгч, сертификат гарджээ
2023-10-04

“Эрчим” клубийнхэн аваргын цом өргөв

Одоогоор Монголын баг чансаагаараа дэлхийд 121-д Азид 31 дүгээр байрт бичигдэж байгаа
2023-10-03

Сагсан бөмбөгчид Азийн наадмаас мөнгө, хүрэл медальтай ирэх нь

Азийн наадмын чухал тоглолтод хоёр багийнхан авьяас, мэдрэмж, ур чадвараар аль нь илүүгээ үзэх шийдвэрлэх тоглолт болох нь.
2023-10-03

Манай тамирчид “Дэлхийн цом”-д түүхэн амжилт гаргав 

Дэлхийн дартсын холбооноос Дани улсын Эсбьерг хотод “Дэлхийн цом”-ын 23 дахь удаагийн тэмцээнийг энэ сарын 25-30-нд зохион байгуулж буй. Зургаан өдөр үргэлжлэх тус тэмцээнд Монгол Улсын дартсын шигшээ багийнхан оронбүрээс ирсэн 184 тамирчинтай холимог, дан эрэгтэй, эмэгтэйчүүдийн хос, баг, өсвөр үеийн төрөлд ур чадвараа сорьж буй билээ. Монголын дартсын спортын түүхэнд тэмдэглэхүйц нэгэн амжилт манай тамирчид тус тэмцээнд гаргав. Тодруулбал, өсвөр үеийн ангиллын дан хосын төрөлд оролцсон Ц.Эгшиглэн, Б.Номинтуяа нар III байрт шалгарч, хүрэл медаль хүртлээ. Энэ нь манай дартсын тамирчдын хувьд олон улсын хэмжээнд үзүүлсэн дээд амжилт юм. 
2023-09-28

Азийн наадмыг олон удаа сурвалжилсан сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүлж, батламж гардууллаа 

“Ханжоу-2022” Азийн наадамд Монгол Улс 403 тамирчин сойж, 129 дасгалжуулагч, албаны хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Энэ удаагийн тивийн наадамд 12 000 гаруй тамирчин 40 спортын61 төрөлд 481 багц медалийн төлөө авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөж буй. Бид сониныхоо дугаар бүрт тус наадамд манай тамирчид хэрхэн оролцож, спортын ямар төрлөөс медаль хүртсэн талаар мэдээлж буй билээ. 
2023-09-27

Ц.САНСАР: Надад го заасан багш бол ном

Тэднээс V дан зэрэгтэй нь спортын мастер Ц.Сансар. Тэрбээр Японоос 2003 онд ЖАЙКА-гийн хамтын ажиллагааны хүрээнд ирсэн гогийн өндөр зэрэглэлтэй багш, дасгалжуулагч Акета Кацүюкийн удирдлагад анхлан суралцагчдын хамт хичээллэсэн нь хожим амжилт гаргахад нь багагүй нөлөөлжээ. Түүний заасан бүхнээс уйгагүй суралцаж, өөрийн хичээл зүтгэлээр ур чадвараа ахиулснаар сонирхогчдын гогийн дэлхийн аварга шалгаруулах 25 дугаар тэмцээнд оролцохоор Окаяма мужийн Күрашики хотыг зорьж байв. Тус тэмцээнд 68 улсын тамирчин ана мана өрсөлдсөн нь гогийн спортын 30 жилийн түүхэнд байгаагүй тоо байсан гэдэг. Түүнээс хойш эх орноо төлөөлж ДАШТ-д гурван удаа оюунаа сорьсон түүнтэй ярилцлаа. 
2023-09-26

Л.АЛТАНЦЭЦЭГ: Бокс зодоон биш, дэвжээн дээрх бүжиг шиг санагдаж билээ

Түүний мөнгөн медалийн төлөөх тоглолтод Марокко улсын тамирчин Моуттаки Ясминыг буулган авсан тулаан үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж, суудлаас нь хэдэнтээ өндөлзүүлсэн билээ. Аваргын төлөө эзэн орны Ниту Нитуатай тоглохоор гарахад нь боксын хорхойтнууд амьсгаа даран догдолж суусан гэдэгт эргэлздэггүй. Дэлхийн тулааны дэвжээнд монгол охин цахиур хагалж, гал гарсан, сонирхолтой тоглолтуудыг харуулна гэж хэн ч тэр үед төсөөлөөгүй биз. Түүнд алтын дайтай мөнгөн медаль амархан ирээгүй. Эх орных нь нэр хүнд, огшиж баярласан олны итгэл найдвар, амжилтынхаа төлөө саад бэрхшээлүүдийг даван туулсан зориг, зорилготой нь хамт ирсэн хамгийн үнэ цэнтэй шагнал байлаа. 
2023-09-22

Монголын далбаа Ханжоуд мандав

Монголын волейбол, хөлбөмбөг, крикет, орчин үеийн таван төрөлтийн нийт 64 тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс Ханжоуд бэлтгэлээ базааж буй. Манай хөлбөмбөгийн шигшээ багийнхан В хэсэгт тэмцээний салхи хагалж, Вьетнамын багтай эхний өдөр тоглосон. Тэгвэл маргааш Саудын Арабын тоглогчидтой 16.00, 24-нд Иран тамирчидтай 19.30 цагт өрсөлдөнө. Тоглолтыг TV9 телевиз шууд дамжуулна. Тэгвэл волейболын эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан D хэсэгт эхний тоглолтоо Пакистаны шигшээтэй өчигдөр өрнүүлсэн. Тэд маргааш Тайванийн багтай 19.00 цагт тоглох юм. Тэмцээнийг “Сүлд” телевиз үзэгчид хүргэх аж. 
2023-09-20

Монголын аэробик бүжгийн багийнхан Азийн аварга боллоо 

Улаанбаатарт аэробик гимнастикийн найм дахь удаагийн Ази тивийн АШТ боллоо. “Буянт-Ухаа” спорт цогцолборт гурван өдөр үргэлжилсэн тус тэмцээнд 14 орны 200 гаруй тамирчин гурван насны ангиллын 17 төрөлд авьяас, ур чадвараа сорив. Манай улсын тамирчид ахлах дасгалжуулагч Г.Болортулга, ҮБТДС-ийн багш Э.Мөнх-Оргил нарын удирдлагад оролцож, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртсэн юм. Тэднээс Э.Эрхэс эрэгтэйчүүдийн 12-14 насныхны бүжгийн төрөлд өрсөлдөж, хүрэл медалийн эзэн болжээ. Эмэгтэйчүүдээс Д.Урангоо 11-12 насныхны ангилалд гурвалсан төрөлд мөнгө, багийн бүжгийн төрөлд хүрэл медаль зүүсэн.
2023-09-19

Б.Эрдэнэбаяр, Б.Бямбаа нар самбо бөхийн ДАШТ-ээс медаль хүртэв

Энэ удаа Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат, самбо бөхийн УАШТ-ий алт, мөнгөн медальт, аймгийн заан Б.Эрдэнэбаяр аваргын төлөө Казахстаны тамирчин Абеюов Армантай хүчсорьж, мөнгөн медаль хүртжээ. Тэгвэл тус аймгийн Сүхбаатар сумын харьяат, “Шинэ бадрах” компанийн тамирчин, ОУХМ Б.Бямбаа хүрэл медаль авсан байна. Тэд өмнө нь Казахстан улсын Астана хотод өнгөрсөн зургадугаар сард болсон Ази, Номхон далайн орнуудын тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон юм. Тус тэмцээний 40-44 насныхны ангиллын 98 кг-ын жинд Б.Эрдэнэбаяр, 55-59 насныхны +98 кг-д Б.Бямбаа хүрэл медалийн эзэн болж байсан билээ. 
2023-09-15

Ц.ОЮУНЧИМЭГ: Хүндийг өргөлтөөр хичээллэдгээ эхэндээ нуудаг байлаа

Түүний дотоод, гадаадад түрүүлсэн тэмцээн үүгээр зогсохгүй. Хүч бяр, тэсвэр хатуужлын гайхамшгийг харуулсан хүндийг өргөлтийн дэвжээнд гаргасан амжилтыг нь нэг бүрчлэн өгүүлбэл сонины нэгээхэн хуудас багадна. Өдгөө 60 насны босго алхсан тэрбээр Азийн ахмадын наадамд нас, жингийнхээ ангилалд тэргүүлсэн Монголын анхны ахмад эмэгтэй туйван ч.Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, дэлхийн дээд амжилтыг найм, Ази тивийнхийг найм, Европын нээлттэй тэмцээнийхийг зургаан удаа шинэчлэн тогтоосон түүнтэй ярилцлаа. 
2023-09-15

Дугуйчид олимпын эрхийн оноо олгох тэмцээнд оролцож байна

Үүнээс өмнө “Ферей Монголиа” шигшээ багийнхан энэ сарын 23-25-нд болох “Tour of Bing­zhou”, 23-30-нд“Tour of Langkawi”, аравдугаар сарын 3-5-нд Ханжоугийн Азийн наадам, 6-9-нд “Tour of Kyushi”, 5-9, 14-16-нд “Trans Himalaya” уралдаанд оролцож, олимпын эрхийн оноогоо ахиулах боломжтой юм. Сонирхуулахад, Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын захиалгаар Улиастайн гүүрний зүүн талд олимпын төрөл болох “ВМХ racing” төрлийн дугуйн 350 метрийн замыг арван хоёрдугаар сард ашиглалтад оруулах аж. Энэ төрөл нь 1970 онд АНУ-ын Калифорни мужид хөгжсөнөөр Олон улсын ВМХ дугуйн холбоо 1981 онд байгуулагдсан түүхтэй. Дугуйн спортын ДАШТ 1982 онд болж, 1993 оноос Дэлхийн дугуйн холбооноос зохион байгуулдаг тэмцээний нэг төрөлд багтжээ. Улмаар 2008 оноос Бээжингийн олимпын наадамд албан ёсоор орсон юм. 
2023-09-14

Аэробик гимнастикийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болно 

Улаанбаатарт тэмцээн эхлэхээс өмнө Азийн гимнастикийн холбооны Техникийн хорооны зөвлөлийнхөн ирж, энэ удаагийн болон ирэх дөрвөн жилийн тэмцээний төлөвлөгөөг гарган, ямар улсад хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэх юм байна. Монгол Улс тивийн АШТ-ийг эх орондоо зохион байгуулах эрхийг 2020 онд Вьетнам, Филиппинтэй өрсөлдөж авчээ. Манайх дээрх тэмцээнийг 2017 онд эх орондоо анх удаа зохион байгуулж байв. Уг тэмцээн өндөрлөсний дараа үргэлжлүүлээд Нийтийн гимнастикийн олон улсын холбооны сургалт болж, энэ он дуустал таван томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. 
2023-09-13

С.БУДХҮҮ: Шавь нарынхаа харцнаас хүсэл мөрөөдлийг нь олж хараад шантрах эрхгүйгээ ойлгосон

Дэлхийн тулааны дэвжээнд 2011 оноос хойш дөрвөн удаа гарахдаа шагналын тавцанд найман удаа зогссон бахархам түүх түүнд бий. Өдгөө Завхан аймгийн Улиастай дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар ажилладаг тэрбээр ахмад цолтой. “Цэцэн шонхор” клубийг үүсгэн байгуулсан цагаасаа шавь нараа дасгалжуулж, тивийн болон олон улсын тэмцээнд сойдог болжээ. Аймгийнхаа дөрвөн сумд салбар клубээ нээж, таеквондогоор хичээллэх сонирхолтой хүүхэд, залуусыг тамирчнаар бэлтгэсэн түүнийг зочноор урилаа.
2023-09-12