Монгол руу урдаас ирэх ачаа тээвэр 40-65 хоног саатах нь
Ачаа тээврийн идэвхжилтэй сарууд эхэлсэнтэй холбоотойгоор Синьган боомтод өдөрт 100-120 чингэлэг шинээр ирж байна. Сүүлийн үеийн мэдээгээр Синьган боомтод хүлээгдэж буй чингэлгийн тоо 3800 орчим болж нэмэгдсэн байна. Боомтын чингэлгийн бөөгнөрөл үүссэнтэй холбоотой дараах нөхцөл байдлууд үүсээд байна.
Уржигдар 08 цаг 53 мин
Арьс ширний 40 айлын байранд иргэд 50 жил амьдрах баталгаа бий юу
Өнөө жил сонгууль болох учир уг байрыг барьсан констракшныхан “амь оржээ”. Улмаа дүн өвлөөр буюу 2024 он нэгдүгээр сарын 22-нд “түргэн авч”, уг байрыг засаж эхэлсэн юм. Тухайн үед unuudur.mn сайтын сурвалжлах баг нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжилж, мэдээллийг шууд дамжуулсан билээ. Саяхан бид нөхцөл байдал дээрдсэн эсэхийг утсаар лавласан. Гэвч нүглийн нүдийг гурилаар хуурав гэгчээр өвөл эхлүүлсэн таван айлын засвар чанаргүй болсныг иргэд мэдээлэв. Уг нь оршин суугчдын төлөөлөл өвөл засвар хийлгэхгүй чанаргүй болно хэмээн эсэргүүцсэн ч саналыг нь үл хэрэгссэн билээ. Улмаар энэ сарын 1-нээс дараагийн 10 айлын засварыг эхлүүлжээ. Айл өрхүүд тодорхой шаардлага тавьсан ч зөвшилцөлд хүрч чадаагүй байна.
2024-04-17
“Хавирга-Архашаат” боомтыг олон улсын зэрэглэлтэй болгоно
Хуралдаанаар "Сүмбэр-Рашаан” боомтыг байнгын ажиллагаатай,“Хавирга-Архашаат” боомтыг олон улсын зэрэглэлтэй болгох, Улсын хилийн зурваст газрын тосны бүтээгдэхүүн шилжүүлэн ачих байгууламж, агуулах барих зориулалтаар газар ашиглуулах тухай, Тэсэрч дэлбэрэх бодис (шатамхай тэсэлгээний тоног төхөөрөмж, химийн урвалж) хадгалах сав, ачиж буулгах талбайн зориулалтаар улсын хилийн зурвас газар ашиглуулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
2024-04-17
Х.Арита: Төр эхийн хэвлийн боловсролыг бодлогоор дэмжээсэй
Ярилцлагаа эхлүүлэхээс өмнө нэгэн сонирхолтой мэдээллийг хуваалцъя. Найман настай У.Итгэлсайхан анх тавтайдаа цээжээр нэмж, хасаж, үржүүлж, хувааж, тэгшитгэл бодож сурсан. У.Итгэлсайханы ахыг У.Ивээлсайхан гэдэг. Өдгөө 11 настай тэрбээр хятадаар чөлөөтэй ярьдаг, HSK V түвшинтэй. Их, дээд сургууль төгссөн зарим нэгнээс хавьгүй илүү тэрбээр найман насандаа IT программуудыг бие даан сурч, 600 гаруй код бичсэн. Энэ бүгдийг түүнд “youtube” багш заажээ. Өдгөө тэрбээр Python, HTML, C/C++, Javascript, Php хэл дээр ажилладаг. Тиймээс түүнд нэр хүндтэй томоохон компаниудаас цөөнгүй ажлын санал ирдэг. У.Ивээлсайхан монгол оюуныг дэлхийд гаргах том мөрөөдөлтэй. Үүнийхээ төлөө цагийн менежменттэйгээр шаргуу хөдөлмөрлөж буй. У.Итгэлсайхан, У.Ивээлсайхан нарыг өдий зэрэгт хүргэж, дэлхийн сэтгэлгээнд бие даалгаж суралцуулсан хүн бол тэдний ээж Х.Арита юм.
2024-04-17
Агаарын довтолгооноос хамгаалах станц, техникээ дэлгэлээ
Зэвсэгт хүчний Агаарын цэргийн 2023-2024 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу Агаарын цэргийн тусгай тактикийн хээрийн сургуулийг зохион байгуулахаар Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн байрлалд батлагдсан маршрутын дагуу хөдөлгөөн үйлдэн хүрэлцэн ирж агаарын довтолгооноос хамгаалах станц, техникээ дэлгэлээ.
2024-04-07
Хээрийн түймрүүдийг бүрэн унтраалаа
Хаврын хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан ой, хээрийн түймрийн дуудлага эрс нэмэгдэж байгаа тул ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2024-04-07