Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Арай ч дээ: Иргэдийн хувийн мэдээллийг “хулгайлсан” этгээдүүд сонгох эрхэд халдаж байна

Сүхбаатар дүүрэгт оршин суудаг нэгэн иргэн манай сонинд хандлаа. Хүн амын судалгааны төв гэх байгууллагынхан иргэдийн хувийн мэдээллийг нягтлан шалгаж байгааг тэрбээр хэлэв. Тухайн иргэн “Хүн амын судалгааны төв гэдэг байгууллагын ажилтан утсаар холбогдож, “Та энэ хаягтаа оршин сууж байгаа юу” гэж асуулаа. Хаана байрладаг, ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага яах гэж иргэний хувийн мэдээллийг сонирхоод байгааг нь лавлахад хариу хэлэлгүй утсаа тасалсан. Яагаад ийм байгууллага хүний хувийн мэдээллийг авчихсан байгаа төдийгүй үүнийгээ нягтлах гэж иргэд рүү утастан асууж буйг ойлгохгүй байна” гэж ярьсан юм. 
Уржигдар 08 цаг 55 мин

Ази дахь Америкийн сонирхол Хятадыг тогтоон барихад чиглэж буй

Сенкаку арлыг сануулан Өмнөд Хятадын тэнгис дэх “статус-кво”-гоо дангаар өөрчлөхийг хичээж байна хэмээн АНУ, Филиппин, Японы удирдагчид мөн Хятадыг буруутгалаа. Өмнөд Хятадын тэнгисийн хүн оршин суудаггүй Сенкаку арлын талаар Япон, Хятадын хооронд маргаан байдаг юм. Филиппин ч уг тэнгисийн Спратли арлын эргэн тойрны асуудлаар Хятадтай хэл амтай байдаг.
Уржигдар 08 цаг 30 мин

“Монголын инновацын долоо хоног-2024” эхэллээ 

“Монголын инновацын долоо хоног-2024” өчигдөр эхэллээ. Энэ сарын 27 хүртэл үргэлжлэх эл арга хэмжээний үеэр санаагаа ажил хэрэг болгож, хөрөнгө оруулалт татах боломжийг дөнгөж бизнесээ эхэлж буй залууст олгодог билээ. Энэ жилийн хувьд Улаанбаатар хот, Орхон аймагт нэгэн зэрэг болж байгаагаараа онцлогтой. Ингэснээр орон нутгаас оролцогчдын цар хүрээг тэлэх боломжтой аж.
2024-04-23

Томоохон 100 гаруй үйлдвэрт урьдчилан цэвэрлэх байгууламж суурилуулах нь

Монголын мянганы сорилтын сан, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-тай хамтран үйлдвэрийн хаягдал усыг урьдчилан цэвэрлэх төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх уулзалтыг өчигдөр зохион байгууллаа. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 100 орчим үйлдвэр, аж ахуйн нэгжийн болон олон улсын байгууллагын төлөөлөл уг уулзалтад оролцсон юм. Засгийн газрын 53 дугаар тогтоолоор Үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг бууруулах төлөвлөгөөг баталсан
2024-04-23

“Содон стандарт” цогцолбор хороололд оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна гэв

“Тесо” корпорацын барьсан “Содон стандарт” цогцолбор хорооллын 2845 айлын оршин суугчдын төлөөлөл өчигдөр хэвлэлийн хурал хийж, хэд хэдэн асуудлыг хөндлөө. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг “Содон стандарт” цогцолбор хорооллын дэргэд хурдны замын өргөтгөлийн ажил эхэлснээс үүдэн тэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ хазаарлуулж байгаа аж. Мөн тус хорооллын гаднах ногоон байгууламж, машины орц, гарц, зогсоол, зай талбайг үгүй хийж, оронд нь хурдны зам барьж байна гэв
2024-04-23

Либертари нам “Гранд Монгол”-ыг түших нь

Либертари намынхан АН-д нэгдэж УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор болжээ. Хоёр намын дарга нь энэ тухай өчигдөр зарлав. Энэ нь Либертари намынхны олонхоороо гаргасан шийдвэр аж. Хувь хүний эрх чөлөө, чөлөөт зах зээлийг дээдэлдэг нийгмийг бүтээхийн төлөө ийн шийдвэрлэснийг тус намын дарга Д.Амартүвшин онцоллоо. Тэд АН дахь “Гранд Монгол” нэгдлийг илүүтэй түшиж ажиллах гэнэ. Өөрөөр хэлбэл, тус нэгдлийн дэргэдэх жигүүр, клуб байдлаар үйл ажиллагаанд нь оролцох юм байна. 
2024-04-23

“Монгол Улс-Ардчиллын баянбүрд” сэдвээр ярилцана

АН болон Олон улсын ардчилсан холбоо (IDU) хамтран энэ сарын 25-нд Улаанбаатарт “Монгол Улс-Ардчиллын баянбүрд” сэдэвт олон улсын бага хурал зохион байгуулж, Монгол Улс ардчиллын замыг сонгосноос хойших 34 жилийн ололт амжилт, хэтийн төлөвийн талаар ярилцах нь. Ингэхдээ манай эдийн засгийн өнөөгийн байдлыг үнэлж, дүгнэхээс гадна мэдээллийн технологи, дижитал платформ, хиймэл оюун ухаан зэрэг олон салбарын хүрээнд санал солилцох гэнэ. 
2024-04-23

Итали улсад соёл судлалын төв байгууллаа

Бүгд Найрамдах Итали Улс дахь Флоренцын болон Пармагийн их сургуульд Монголын соёл судлалын төв нээжээ. Эдгээр төв нь монгол хэл, соёлыг олон улсад сурталчлах, монгол судлалыг хөгжүүлэх зорилготой. Мөн Монгол, Италийн соёлын солилцоог бэхжүүлэхэд чухал үүрэгтэй гэнэ. Түүнчлэн монгол судлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын цар хүрээг тэлэх, судалгааны чанарыг дээшлүүлэх зорилго тавьжээ. Үүний зэрэгцээ монгол судлалд шаардлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулахыг Соёлын яамныхан онцоллоо.
2024-04-23

Илбийн гайхамшгийг Монголд анх удаа толилуулна

Илбийн урлагт дуртай, сонирхдог залууст зориулан “Magic show” тоглолтыг ирэх зургаадугаар сарын1-нд Монголд анх удаа зохион байгуулахаар болжээ. БНСУ болон Япон Улсын илбийн шилдэг үзүүлбэрүүд, БНХАУ-ын уламжлалт илбийн шоу тоглолт зэргийг энэ үеэр үзэж болох нь. Олон улсын шилдэг илбэчдийн бүрэлдэхүүнтэй хамт олон ганцхан өдөр тоглохоор бэлтгэлээ хангаад буй юм байна. Түүнчлэн манай улсаас илбэчин Э.Манчир үүнд оролцож, урьд өмнө нь үзэгчдийн хүртээл болгоогүй шинэлэг үзүүлбэрүүдээ толилуулахаар төлөвлөжээ. Сонирхолтой, содон арга хэлбэрээр бэлтгэсэн “Magic show” нэртэй эл тоглолт “UG аrena”- гийн тайзнаа үзэгчдийн хүртээл болох аж.
2024-04-23

Монгол хэл, бичгийн шалгалтад 57 хүүхэд 800 оноо авчээ

Их, дээд сургуульд элсэн суралцагчдын түвшин тогтоох монгол хэл, бичгийн шалгалтыг энэ сарын 6-нд орон даяар зохион байгуулсан. Тэгвэл монгол хэл, бичгийн шалгалтын дүн гарчээ. Улсын хэмжээнд 33 361 хүүхэд шалгалт өгснөөс 5300 нь тэнцээгүй байна. Өөрөөр хэлбэл, 5300 хүүхэд нь босго оноо болох 400-гаас бага оноо авч, шалгалтад бүдэрчээ. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбатаас лавлахад “Монгол хэл, бичгийн шалгалтад бүдэрсэн хүүхдийн тоо өмнөх оны мөн үеийнхтэй ойролцоо байна. Ер нь монгол хэл, бичгийн шалгалтын дүн сүүлийн 10 жилийн хугацаанд нэг их өөрчлөгдөөгүй. Элсэлтийн ерөнхий шалгалтад бүдэрсэн хүүхдүүд наймдугаар сарын 17-нд дахин шалгалт өгөх боломжтой. Энэ удаагийн монгол хэл, бичгийн шалгалтад 57 хүүхэд 800 оноо авсан” гэв.
2024-04-23

 Жуулчдыг татдаг газраа хог, шорооноос нь салгаж дийлэхгүй байна

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар таныг Гандангийн дэнжид урьж байна. Хотын төв цэгээс тийм ч холгүй, дарга нарын суудаг “Хангарди” ордноос 10 гаруй минутад очихоор зайтай уг газарт ирж, нөхцөл байдалтай нь танилцана уу. Урт цагааны барилга, бас “S’outlet” дэлгүүр шиг эмхэлж цэгцэлмээр орчин Ганданд л байна. Соёлын өв тээсэн газар гэж тус дэнжийг өргөмжилдөг атлаа хотын удирдлага нь ч дорвитой хөдөлдөггүй, тухайн хэсэгт оршин суудаг иргэд нь ч үл ойшоодог. Ийм байдлыг өөрчлөхийн тулд нийслэлийн Засаг даргын “хатуу гар”, эрс шийдэмгий арга хэмжээ тэнд үгүйлэгдээд байгаа юм. Жуулчны улирал юу юугүй эхлэх гэж байна шүү дээ.
2024-04-23

Л.ГАНБАТ: Монголын их амар амгалан, эв найрамдал, дипломат ёсны тухай өгүүлдгээрээ Өлзийт хааны захидал онцлогтой

Монгол, Франц төдийгүй дэлхий нийтэд энх тайвныг үүтгэсэн Өрнө, Дорнын хэлхээ холбоог илэрхийлэх нэн чухал түүхийн эх сурвалж бол Монголын Ил хаант улсын найм дахь хаан Өлзийтөөс 1305 онд Францын IV Луй Филипп хаанд илгээж байсан захидал юм. Уг захидлыг 700 гаруй жилийн дараа эх хувиар нь Монгол Улсад авчирч үр хойч бидний сонорыг мялаах нь. Энэ нь нийт 42 мөр, 908 үгтэй, гурван метр урт, 80 см өндөртэй, монгол бичгээр бичсэн, эв найрамдлыг эрэлхийлсэн агуулгатай захидал аж. Үүнтэй холбогдуулан ШУА-ийн Түүх, угсаатан зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Монголын эзэнт гүрэн, дундад зууны үеийн түүхийн салбарын эрхлэгч, доктор Л.Ганбаттай ярилцлаа.
2024-04-22

“Сонгууль болгоны өмнө “С.Зоригийн хэрэг”-ээр шоу хийдгээ болих хэрэгтэй”

2024.04.20. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсний 62 жилийн ойг тохиолдуулан АН-ын удирдлагууд хөшөөнд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа “МАН сонгууль болгоны өмнө “С.Зоригийн хэрэг”-ээр шоу хийдгээ болих хэрэгтэй. Олон мянган иргэнээ хэлмэгдүүлж хядсан түүхээр нь бид улс төржилгүй өнөөдрийг хүргэсэн. Улс төрийн соёлтой бай. Энэ хэргийг эцэслэн мухарлах гээд байгаа бол нууцаас гаргачих” хэмээн онцлов.
2024-04-22

Шилдэг багшийн шагналаасаа хүүхэд хөгжүүлэх төв байгуулжээ

“Би багш-2021” үндэсний шилдэг багш шалгаруулах зорилтот нэвтрүүлгийн ялагч Д.Мөнхбаатар Сэлэнгэ аймгийн Мандал сумдаа сурагчдад зориулсан “Боловсролын төлөө” хэмээх төв нээжээ. Тэрбээр нэвтрүүлгийн ялагчийн шагналын мөнгөнөөсөө 48 сая орчим төгрөгөөр ашгийн төлөө бус сургалтын төв нээсэн нь энэ аж. Төвийн үйл ажиллагааны талаар түүнээс асуухад “Шилдэг багшийн шагнал болох 100 сая төгрөгөөсөө 10 саяыг нь сайн үйлсийн аянд зориулахаар хадгалсан байсан юм
2024-04-22

Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өсөв

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн Цайдам гэх газар энэ сарын 20-ны 09.28 цагт хээрийн түймэр гарчээ. Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид ажиллаж, дараа өдрийнх нь 03.30 цагт түймрийг унтраасан байна. Урьдчилсан байдлаар 240 000 га талбай галд өртжээ. Улсын хэмжээнд энэ сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс зэрэг 10 аймгийн 22 сумд ой, хээрийн түймэр 39 удаа гарчээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад гал, түймрийн тоо 20.5 хувиар өсөв
2024-04-22

“Өнөр бүл”-ийнхнийг шагналаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнөр бүл” хүүхдийн төвийн 50 жилийн ойг тохиолдуулан тус төвийн хамт олонд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Тодруулбал, Гавьяат багш цолоор ахмад багш Ц.Даня, Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор захирал М.Өлзийчимэг нарыг шагнав. Мөн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонг ахмад ажилтан Д.Минжүүр, сувилагч Н.Наранцэцэг, Алтан гадас одонг ахмад ажилтан Г.Дашмаа, Я.Зина, Ц.Сэлэнгэ, Ц.Ганбат, Х.Бат-Эрдэнэ, Ч.Дуламжав, туслах багш С.Оюунтуяа, тогооч Л.Уртнасан, Хөдөлмөрийн хүндэт медалийг Асрамж, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Цагаанжанар, ахлах нийгмийн ажилтан Ц.Оюунчимэг, үйлчилгээний ажилтан О.Мягмарсүрэн нарт хүртээлээ
2024-04-22

Үндэсний хоолны аварга шалгаруулах анхдугаар уралдаан зохион байгуулав

Уг уралдаанаар дамжуулан монгол хоол, идээ ундааг бэлтгэх уламжлалт арга технологийг хойч үедээ өвлүүлэх, аялал жуулчлалтай хослуулан хөгжүүлэхийг зорьсон аж. Мөн олон угсаатны соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, үндэсний брэнд бий болгох, таниулах, салбарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилго тавьсан гэнэ. Улсын аварга тогооч шалгаруулах уралдааныг жил бүр уламжлал болгон хийдэг. Энэ жилийн хувьд үндэсний хоол, идээ ундаа боловсруулах гарамгай тогоочдыг анх удаа шалгаруулснаараа онцлогтой. 
2024-04-22

Гэнэт цахилгаан тасалдсаны улмаас үүссэн хохирлыг хэн хүлээх вэ

“Манай аймагт цахилгаан байнга тасарч байна. Тасрах болгонд нь хийж байгаа бялуу болон бусад бүтээгдэхүүн хог болно. Мэдээж хэн ч хариуцлага хүлээхгүй. “Гэмтэл гарлаа” гээд л цахилгаан тасалчихдаг. Сайн засаж болдоггүй юм уу” хэмээн Говь-Алтай аймагт нарийн боовны үйлдвэрлэл эрхлэгч цахим хуудсандаа бичжээ. Тус аймагт шороогоор хүчтэй шуурсаны улмаас уржигдар цахилгаан хязгаарлахад хүрсэн байна. Дуучин Г.Эрдэнэтунгалагийн тоглолтын үеэр цахилгаангүй болж, үзэгчид нь гар утасныхаа гэрлийг тусгаж, тоглолтыг үргэлжлүүлжээ. Мөн микрофон, дууны аягүйгээс тэрбээр үзэгчидтэйгээ хамтран дуулсаар уг тоглолт өндөрлөсөн гэнэ. Архангайд ч сүүлийн үед хэд хэдэн удаа цахилгаан тасалджээ.
2024-04-22

“Нисванис” хамтлагийнхан фэнүүдээ доромжиллоо”

Өмнө нь сагсан бөмбөгийн тамирчин Т.Санчир, үүрэн телефоны тав дахь оператор ONDO-г үүсгэн байгуулагч Ч.Анар нар Ерөнхий сайдыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь иргэдийн шүүмжлэлтэй тулгарсан. Тэгвэл энэ удаад “Нисванис” хамтлаг тэдний “эгнээнд нэгдсэн”-ийг олон нийт хэрхэн хүлээж авсан нь нийгмийн сүлжээн дэх зарим сэтгэгдлээс тодорхой харагдах биз ээ.
2024-04-22

Шүүх яагаад Сүхбаатар аймгийн удирдлагад таслан сэргийлэх арга хэмжээ авах дургүй байна вэ

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, ИТХ-ын дарга Д.Хосбаяр, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Төгөлдөр тэргүүтэй дөрвөн хүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. 2023 онд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, энэ сараас яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй эл хэрэгт шүүгч нар ихэд нөлөөлж байгаа бололтой
2024-04-22