Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийх айчлал өчигдрөөс эхэлсэн. Энэхүү айлчлалын талаар гадаадын зарим сайтаар цацсан мэдээллийг орчуулан, хүргэе.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрийн айлчлал эхэлж, ураны олборлолт болон эрчим хүчний чиглэлд гэрээ хэлцэл хийнэ гэсэн хүлээлттэй байна. Бямба гараг хүртэл үргэлжлэх энэхүү айлчлал нь өнгөрсөн тавдугаар сард Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр улс харилцаагаа өргөжүүлэхээ амласантай холбоотой. Мөн Францын цөмийн фирм болох "Орано"-гийн ашиглахаар зорьж буй Монголын ураны баялаг ордуудын талаар хэлэлцээ хийнэ.
Франц, Монголын ураны салбарын харилцаа шинэ биш. Арева Майнз 1997 оноос хойш Дорноговь аймагт хайгуулын ажил хийж байсан. Дэлхийн цөмийн холбооноос “Зөөвч овоо”ордыг 54 мянга гаруй тонн ураны нөөцтэй гэж мэдэгдсэн. 2015 онд Франц, Монгол хоёр улсын цөмийн хамтын ажиллагаа нэг алхам урагшилж, “Бадрах энержи” хамтарсан компанийн “Орано”-гийн охин компани “Арева Монгол” (66 хувь), “Монатом” охин компаниараа дамжуулан “Эрдэнэс Монгол” 34 хувийг эзэмшдэг.
“Эрдэнэс Монгол” компанийн нийт хөрөнгө оруулалт 22 жилийн хугацаанд нэг тэрбум евро болж, 5.5 тэрбум еврогийн орлого олохоор байна. 2021 оноос эхэлсэн туршилтын явцад 20 тонн уран гаргана гэдгээ “Орано”-гийн тайланд дурджээ. Тиймээ Францын ерөнхийлөгч Макрон дээрх ажлыг хурдасгаж, намрын улиралд бүрэн үйлдвэрлэлээ эхлүүлэх нөхцөлийг хангана гэж найдаж байна.
Мөн МОНЦАМЭ агентлагийн мэдээлснээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Чингис хаан-Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн нь" сэдэвт зургаан сарын турш үргэлжлэх үзэсгэлэнг нээх юм байна. Тус үзэсгэлэн нь Монгол Улсыг үүсгэн байгуулагч Чингис хаан болон дэлхийн хамгийн том гүрний байлдан дагуулалт болох Монголын эзэнт гүрний үйл явцын тухай өгүүлэх юм. Нээлт аравдугаар сарын 14-нд Chateau de Ducs de Bretagne дахь Нант хотын түүхийн музейд болно. Энэхүү үзэсгэлэнг анх 2020 онд хийхээр төлөвлөж байсан юм.
Гадаад мэдээний холбоос: