Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран, Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр “Монголын ногоон, хүртээмжтэй хотууд” төсөл хэрэгжүүлэхээр санамж бичиг байгууллаа. Эл төслийг Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймагт таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх гэнэ. Хотын хөгжлийг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, хүлэмжийн хийн ялгарал багатай болгоход чиглэж буй тул хот төлөвлөлт, газар ашиглалт, орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалтын бодлогод уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, нийгмийн хүртээмжийг системтэй тусгах аж.
Мөн хотын засаглалыг бэхжүүлэх, орон нутгийн санхүү гийн удирдлагыг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэл, холимог санхүүжилт, ногоон бонд зэрэг санхүүгийн шинэ механизм нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм байна. Түүнчлэн хүлэмжийн хийн ялгарал багатай халаалтын шийдэл нэвтрүүлэх, ногоон тээврийг хөгжүүлэх, үерийн эрсдэлээс хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх, газрын доройтолд орсон 40 мянган га газрыг нөхөн сэргээх ажлыг дэмжих гэнэ.
Ч.Болор