Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э. Энхцолмон

Майкл Фелпс таван Олимпод оролцож, 23 алтан медаль авчээ

Олимпын хамгийн агуу тамирчин бол АНУ- ын усанд сэлэгч Майкл Фэлпс юм. Таван Олимпод оролцохдоо 28 медаль авснаас 23 нь алтан медаль аж. Тодруулбал, Бээжингийн 2008 оны Олимпод оролцсон найман төрөлдөө бүгдэд нь алт авч, урд хожид байгаагүй амжилт гаргажээ.  
14 мин

Зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орно

Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орох тул Сэлбэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голуудын усны түвшин улам нэмэгдэхийг иргэд, аялагчдад онцгойлон анхааруулж байна.
29 мин

“Парис-2024"-ийн нээлтэд 60 гаруй орны төр, засгийн тэргүүн оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт 2024 оны долдугаар сарын 26-ны өдөр болох “Парис-2024” зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах нарын урилгаар оролцоно.
16 цаг 29 мин

Дугуйн ганцаарчилсан уралдааны шилдэг 34 тамирчны нэрийг баталлаа

Олимпын дугуйн ганцаарчилсан 32.4 км-ийн уралдааны техникийн зөвлөгөөн болж дэлхийн шилдэг 34 тамирчны нэрийг баталлаа. Ази тивээс Казахстаны Федоров, Монголоос С.Жамбалжамц нарын нэрийг батлав.
16 цаг 59 мин

“Өргөө” кино театраас ЭХЭМҮТ хүртэлх замыг 3 хоног хаана

Хорооллын "Өргөө" кинотеатраас ЭХЭМҮТ хүртэлх замыг өнөөдрөөс эхлэн гурван хоног хааж засварлана.
18 цаг 29 мин

Сургалтын хөтөлбөрийг үе шаттайгаар шинэчлэнэ

Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, сурах бичгийн эх зохиох, хянах багийг 254 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр батлав. “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал”-г Засгийн газрын 2024 оны дөрөвдүгээр сарын 24-ий өдрийн тогтоолоор баталсныг удирдлага болгожээ.
18 цаг 44 мин

Буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй орон сууцны төслүүдтэй танилцлаа

Барилга, хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь 2024 оны долдугаар сарын 25-нд гадаадын улс орнуудын буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй орон сууцны төслүүд мөн цэвэрлэх байгууламжийн төслийн барилгын явцтай танилцлаа.
19 цаг 14 мин

Хурх, Улз, Эгийн голууд үерлэжээ

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялганат тосгон Зүүнбүрэн сум Сүхбаатар хот орчимд усны түвшин өмнөх өдрөөс 20-65 нэмэгдэж, үерийн түвшинг 25 см давсан байна. Хэнтий нурууны баруун хажуугийн Туул /Босгын гүүр/, Тэрэлж зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Балж Улз, Хэрлэн /Хонгон-Мөнгөнморьт/ зэрэг голуудын усны түвшин 10-75 см нэмэгдэж, Туул / нийт уртын дагуудаа/, Хэрлэн / адаг хэсгээрээ/, Эг, Онон, Балж, Улз, Алтай нуруунаас эхтэй Ховд, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 10-50 см даван үерлэсэн хэвээр байна.
19 цаг 44 мин

Завьт парад Аустерлицийн гүүрнээс 6 км замыг туулна

Парисын олимпын нээлтийн ёслол Улаанбаатарын цагаар долдугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнийн 01:30 цагт эхэлнэ. Өмнө жилүүдийн нээлт цэнгэлдэх хүрээлэнд болдог байсан бол энэ удаа Сена мөрнөөр завьтай хөвөн явах юм. Усан онгоцны зогсоолууд үзэгчдийн байрлах хэсэг болох бөгөөд нийт 600 мянга орчим үзэгчийг хамруулах тооцоо бий.
20 цаг 14 мин

 Завхан аймгийн Сантмаргац, Яруу сумын 100 жилийн ой тохиож байна 

Энэ өдрүүдэд Завхан аймгийн Сантмаргац, Яруу сумд 100 жилийн ойгоо тэмдэглэж байна.  Сантмаргаз сум нь 1924 онд байгуулагдсан, 239 183 га нутаг дэвсгэртэй, сумын төв Холбоо нь Улистайгаас 310 км Улаанбаатараас 1047 км зайд оршино.
20 цаг 44 мин

Канадын визийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Лу.Гантөмөр Канадаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шүфани тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
21 цаг 44 мин

Музейн мэргэжилтнүүд Орхоны хөндийд чуулна

Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд Чингис хаан Үндэсний музейгээс “Монголын музей-100” нэгдсэн чуулганыг 2024 оны есдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулна.
23 цаг 44 мин

Дэлхийн хамгийн том төрийн далбааг ууланд дэлгэлээ

"Парис-2024" олимпын наадмын нээлтийг тохиолдуулан дэлхийн хамгийн том төрийн далбааг ууланд дэлгэлээ. Тодруулбал, Үндэсний тусгаар тогтнол, эв найрамдал, цог хийморийн бэлгэдэл бүхий төрийн далбааг 4160 м2 хэмжээгээр монгол оёдолчдын баг ур ухаанаа шингээн, бүтээжээ. 
Өчигдөр 11 цаг 15 мин

“Алтаргана-2024” наадам эхэллээ

Буриад түмний өв соёл, уламжлал, зан заншлыг хадгалж, өвлүүлэн уламжлуулах, дэлхийгээр тархсан буриад зоныг нэгтгэх зорилготой “Алтаргана-2024” наадам өнөөдрөөс эхэлж, энэ сарын 28-ныг хүртэл Булган аймагт үргэлжилнэ.
Өчигдөр 10 цаг 45 мин

ТАНИЛЦ: Зуны олимпын боксын сугалаа

“Парис 2024”- зуны олимпын наадмын боксын төрлийн сугалаа явагдлаа.
Өчигдөр 10 цаг 15 мин

Холбооны нөөцийн сан есдүгээр сард бодлогын хүүгээ бууруулна

Холбооны нөөцийн сан есдүгээр сард бодлогын хүүгээ бууруулах нь 100 хувийн магадлалтай гэж CME Group-ээс мэдээллээ.
Өчигдөр 09 цаг 45 мин

ОУХМ Б.Отгонболд Мексикийн тамирчинтэй цэц мэргэнээ сорино

"Парис 2024" зуны Олимпын наадмын байт харвааны төрлийн чансаа тогтоох харваа болж өндөрлөлөө. Манай тамирчин Азийн аварга, ОУХМ Б.Отгонболд нийт дүнгээр 643 оноотойгоор 54-р байрт жагсжээ.
Өчигдөр 09 цаг 15 мин

21 настай О амиа алдсан хэрэгтэй холбогдуулан ХЭҮК-оос мэдэгдэл гаргалаа

Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан иргэн Б.О нь 2024 оны долдугаар сарын 22-ны өдөр П.Н.Шастины нэрэмжит III эмнэлэгт хүргэгдэн ирж, нас барсан асуудлаар Хүний эрхийн Үндэсний Комиссоос мэдэгдэл гаргажээ.
Өчигдөр 08 цаг 50 мин

Хилийн чанад дахь Монголчууд чуулна

Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ хамтран 2024 оны наймдугаар сарын 02-ны өдөр “Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Өчигдөр 08 цаг 38 мин

Монгол, Хятадын боловсролын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана

Боловсролын сайд П.Наранбаяр, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуан болон холбогдох бусад албан тушаалтнуудыг 2024 оны долдугаар сарын 24-ний өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр улсын боловсролын хамтын ажиллагааны талаар санал солилцож дараах асуудлуудыг хэлэлцэв.
Уржигдар 09 цаг 04 мин