БНХАУ-ын Чөндү хотод үргэлжилж буй хейболл биллиардын мастеруудын 13 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээнд тив, дэлхийн шилдгүүдтэй манайхан ур чадвараа сорьж байна. Энэ сарын 17-нд өндөрлөх 1 650 000 ам.долларын шагналын сантай тус тэмцээнд эрэгтэй¬чүүдээс А.Дэлгэрхүү, А.Ерөөлт, Т.Лхагвасүрэн, Д.Гочоосүрэн, Л.Өгөдэй нар хэсгээсээ нэг, Д.Эрдэнэбаяр, Г.Лувсандаваа нар хоёрдугаар байраар гарч дараагийн шатанд шалгарлаа. Тэдний дараа Д.Цэрэнбат, Л.Дэлгэрдалай, М.Хүдэрмөнх, А.Мөнхгэрэл, Т.Амаржаргал, М.Цогбаяр, эмэгтэйчүүдээс Б.Нарантуяа удаах шатанд шалгарч, тоглолтоо үргэлжлүүлэх нь. Улсаа төлөөлж оролцсон 57 тамирчнаас 20 нь шалгарч, квотоор Э.Тэмүүжин, Д.Дамдинжамц, Г.Лувсандорж нар орж ирснээр нийт 23 тамирчин “Stage 2” шатанд өнөөдөр өрсөлдөхөөр болжээ.