Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах турк даамын АШТ Сэлэнгэ аймгийн Баянгол сумд болж өндөрлөлөө.Тус тэмцээнд 13 багийн 80 гаруй тамирчин оюунаа сорьсноос 7-8 хүртэлх насны охидын ангилалд “Сонгодог байрлал” клубийн тоглогч С.Мишээл, хөвгүүдээс “Хөлөгт тоглоом” клубийн Б.Содбилэг аварга болов. 9-10 хүртэлх насныхнаас Э.Номин-Эрдэнэ (Сонгинохайрхан), Д.Дамдинпүрэв (Чингэлтэй дүүрэг) нар алтан медаль зүүсэн. 11-13 насныхад охидоос Н.Төгсжаргал (“Хөлөгт тоглоом”), хөвгүүдээс Ц.Батзаяа (Сэлэнгэ аймаг), 14-16 хүртэлх насныхнаас Г.Зулцэцэг, Б.Давхарбаяр (“Сонгодог байрлал”) нар түрүүлсэн юм. Багийн дүнгээр “Сонгодог байрлал” клубийнхэн түрүүлж, “Хөлөгт тоглоом”-ынхон удаалан, Сэлэнгэ аймгийн тоглогчид III байрт шалгарсан байна. Тус тэмцээний дараа болсон багийн УАШТ-д Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуулийн даамчид алт, “Сонгодог байрлал” клубийнхэн мөнгө, хүрэл медаль гарджээ.