Дэлхийн дартсын холбооноос Монголд зохион байгуулсан дартсын зэрэглэл, чансааны оноо олгох “Target Ulaanbaatar open” тэмцээнд гадаадын шилдэг тамирчид өрсөлдсөн. Тус тэмцээний “Women doubles” ангилалд 132 тоглогч ур чадвараа сорьсноос Японы тамирчин Юки Сакагучи, Момока Хаяши алт, ОУХМ Г.Сүрэн (“MGL дартс”) Б.Хулан (Хулан клуб) мөнгө, ОУХМ Н.Баярмаа, Ш.Эрдэнэтуяа (“ТДМ” клуб) хүрэл медаль хүртлээ. Тэгвэл өсвөр насны хөвгүүдийн ангилалд 25 тамирчин өрсөлдөж, “Нетком” клубийнхнээс ОУХМ М.Тэлмэн шилдгээр шалгарав. Түүнтэй тэргүүн байрын төлөө өрсөлдсөн Ж.Батболд (“New star darts”) удаалж, О.Эрдэнэбаяр (”Өв зэв” клуб) III байр эзэлсэн юм. Охидын ангилалд есөн тамирчин тоглосноос Завхан аймгийн “Онч дартс” клубийн Б.Будбаяр бусдыгаа хошуучилсан бол Г.Анужин (“MGL darts)” дэд, Ц.Өнөрчимэг (“Хөх угалз”) О.Мөнхтуяа (“Зэв дартс” клуб) нар гутгаар байрт шалгарсан юм. Дээрх тэмцээнтэй зэрэг эхэлсэн “Target Mongolia open2025” тэмцээний мастер ангиллын эрэгтэй¬ чүүдийн ганцаарчилсан төрөлд Сингапурын тамирчин Пол Лим 651 оноогоор жагсаалтын эхэнд бичигдэж, “Нетком дартс” клубийн тамирчин, ОУХМ Х.Одхүү 459 оноогоор түүний ард эрэмбэлэгдэв. Эмэгтэйчүүдээс “Зэв” клубийн тоглогч Б.Болормаа 903 оноогоор чансааг тэргүүлж эхэллээ.
Г.Бат