Бүгд Найрамдах Саха улсын Амга хотод манай улсын модон барилдааны тамирчид ДАШТ-ий хошой аварга ОХУ-ын тамир¬ чин Анатолий Баишевийн удирдлагад бэлтгэлээ базааж байна. Түүний охин дэлхийн аварга Татьяна Баишев, хүү Егор Баишев нар туслах дасгалжуулагч, бэлтгэл хангагчаар ажиллаж буй аж. Энэ спорттой холбоотой өөр нэг мэдээ дуулгахад, Олон улсын масрестлингийн спортын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Иннонкентий Григорьев Юрьевич Архангай аймгийн “Ара комплекс”-т долоодугаар сард зохион байгуулах ДАШТ-ий барилга байгууламж, тус тэмцээнд оролцох зочид төлөөлөгчдийг угтан авах Төв аймгийн Аргалант сумд байрлах “Mongol nomadic” цогцолбор болон арга хэмжээний үеэр байрлах буудал, тамирч¬ дын хотхонтой танилцав. Уулзалтын үеэр Архангай аймгийн удирдлага, албан хаагчид эх орондоо болох дээрх тэмцээнд бүрэн бүрэлдэхүүнээрээ хамтран ажиллаж, өндөр хэмжээнд зохион байгуулахаа илэрхийллээ.