Пара бочигийн дэлхийн цуврал тэмцээнд манай улсаас Т.Мөнхдэмбэрэл оролцох нь. Тэрбээр Казахстан улсын Астана хотноо өнөөдөр эхлэх эл тэмцээний ВС-1 ангилалд оролцохоор Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Алтанхундагын удирдлагад бэлтгэлээ хангажээ. Т.Мөнхдэмбэрэл нь өдгөө дэлхийд 18-д эрэмбэлэгдэж буй бөгөөд энэ удаагийн тэмцээнд чансаагаар 10-15д багтаж чадвал “Лос-Анжелес-2028” зуны паралимпын наадамд оролцох эрх авах юм байна. Тэрбээр өмнө нь “Парис-2024” зуны паралимпын эрхийн оноо олгох дэлхийн цуврал тэмцээний эрэгтэйчүүдийн С1 ангилалд мөнгөн медаль хүртэж байв.
Сонирхуулахад, бочи гэдэг үг нь Италийн bottia гэсэн үгнээс гаралтай бөгөөд бөмбөг, аяга гэсэн утгатай юм. Бочи нь АНУ-ын НьюЙорк хотноо 1984 онд анх зохион байгуулагдсан зуны паралимпын наадмын хөтөлбөрт үзүүлэх төрлөөр орж байсан түүхтэй.
Э.Сүйлэн