Баян-Өлгий аймагт энэ сарын 10-16-нд волейболын 14 хүртэлх насныхны УАШТ-д боллоо. Эл тэмцээнд эмэгтэй 62, эрэгтэй 52 багийн 1600 гаруй тамирчин, 230 гаруй багш, дасгалжуулагч оролцжээ. Охидоос волейболын спортын мастер Э.Доржжагдаг, Б.Гэрэлмандах дасгалжуулагчийн удирдлагад оролцсон Г.Цэн-Агий ахлагчтай Хэнтий аймгийн охидын шигшээ баг түрүүлж, алтан медаль, цомын эзэд болов. Удаах байруудад Р.Тамир дасгалжуулагчтай “Монголын волейболын академи”-ийн “Ноён” баг, н.Энхмаа дасгалжуулагчтай Баянхонгор аймгийн “Жинст” баг шалгарчээ. Хөвгүүдээс Говь-Алтай аймгийн Н.Ганбаяр дасгалжуулагчтай “Бату тэмүүлэл”-ийнхэн тэргүүн байр эзэлсэн бол Б.Уранцэцэг дасгалжуулагчийн удирдлагад оролцсон Говьсүмбэр аймгийн “Чойр”, Э.Доржжагдаг дасгалжуулагчтай Хэнтий аймгийн “Шонхор” багийнхэн мөнгө, хүрэл медаль хүртсэн байна. Шилдэг дасгалжуулагчаар Хэнтий аймгийн баг тамирчдыг удирдан оролцсон Э.Доржжагдаг, Говь-Алтайн Н.Ганбаяр нар шалгарсан гэнэ.