Болгарын Самоков хотод эхэлсэн бөхийн төрлүүдийн 20 хүртэлх насныхны ДАШТ-д манай улсын тамирчид зодоглож байна. Тэднээс эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд Э.Одзаяа БНСУ-ын тамирчин Сонг Ёон Вүг 10:0, БНХАУ-ын Кью Вэнжинг 11:0, Анголын Ж.Мавунгуг 10:0-ээр цэвэр яллаа. Тэрбээр хагас шигшээд Японы Р. Хошиног 5:4-өөр хожиж явсан ч ялагдсан юм. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Украйны Р.Олександраг 9:8-аар буулган авч дэлхийн медальтан боллоо. Ташрамд, дэлхийн шатрын “Топ-5” тэмцээний нэг болох “Супер лиг” Туркийн Анкара хотод болж өндөрлөсөн бөгөөд эмэгтэйчүүдийн ангилалд Д.Номин-Эрдэнэ тэргүүн байрт шалгарчээ. Хошой алтан медаль гардсан тэрбээр дээрх лигт “Тарсус Зэка” клубээс уригдан оролцохдоо өмнөд хөршийн их мастер Жу Жинэр болон “GM-1”, “IM-10”, “WIM-5” гэсэн дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын бүрэлдэхүүнтэй 15 өргийн турш ширүүхэн өрсөлдөөн өрнүүлсэн юм.