Казахстан Улсын Шымкет хотноо буудлагын спортын насанд хүрэгчид, өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Охидын хийн урт бууны төрөлд манай тамирчид өрсөлдөж, багийн дүнгээр хүрэл медаль хүртлээ. Тухайлбал, Я.Маргад тав, Я.Марал зургаа, Э.Энххүслэн есдүгээр байрт орсон бөгөөд багийн нийлбэр дүнгээр 1865 оноогоор хүрэл медаль хүртээд буй юм. Энэ сарын 30-ныг хүртэл үргэлжлэх тус тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг, Д.Оюун, Ц.Мөнхзул, Э.Юмжирмаа, Г.Ганхуяг, О.Төгөлдөр нарын удирдлагад гурван насны ангилалд нийт 30 тамирчин оролцож байна.
У.Сүрэн