Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу “Park 3x3 Garden”-д болсон “ХААН Кап 3х3-2025” Зүүн бүсийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон эрэгтэйчүүдийн багаас Багануур дүүргийн “Raids 2” багийнхан аваргаар тодорч, энэ сарын 30-нд болох УАШТ-д оролцох эрхээ авав. Тэдэнтэй тэргүүн байрын төлөө өрсөлдсөн Хэнтий аймгийн “Бор-Өндөр”-ийнхөн мөнгө, Багануур дүүргийн “Just living”-ын тамирчид хүрэл медальтай өндөрлүүлсэн юм. Эмэгтэйчүүдээс Багануур дүүргийн “Raids1” багийнхан алтан медалийн болзол хангасан бол “Raids2”-ынхон аман хүзүүдэж, Хэнтий аймгийн “Бэрх”-ийн тоглогчид III байр эзэллээ. Тэгвэл хангайн болон төвийн бүсийн АШТ-ий эхний гурван байрт шалгарах багийнхан өнөөдөр тодорно. Тус тэмцээний дараа баруун болон говийн бүсийн АШТ-ий тоглолт эхлэх юм. Дээрх тэмцээнтэй давхцаж болсон “FIBA 3x3 Bucharest world tour” тэмцээний эрх олгох “MGL 3x3 Quest-4 “ тэмцээнд “Улаанбаатар ММС энержи” багийнхан түрүүлснээр арван¬нэгдүгээр сард Румын улсад хөл тавих тийз гардав.