Болгарын Софи хотод энэ сарын 31 хүртэл үргэлжлэх жүдо бөхийн өсвөр үеийнхний ДАШТ-д Монголоос 20 тамирчин таван дасгалжуулагчийн удирдлагад зодоглож байна. Тэднээс охидын 40 кг-ын жинд Б.Хулан эхний тойрогт хийлж, дараагийнхад Казахстаны тамирчин Прякина Улянаг цэвэр ялж, тэмцээнээ үргэлжлүүлэв. Тэрбээр шөвгийн наймд Узбекистаны Колучева Алинатай таарч, вазаригаар ялагдсан ч дагах барилдаанд Алжирыг тамирчныг буулган авч, хүрэл медалийн тө-лөөх шийд¬вэрлэх барилдаанд ОХУ-ын бөх Сайфутдинова Эмилиаг илүүрхэж, шагналын тавцанд зогслоо.
Дэлхийн дэвжээнд анх удаа зодоглож, шилдгүүдтэй өрсөлдсөн тэрбээр “Афин-2004” зуны олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий алт, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, Гавьяат тамирчин О.Ууганбаатар нарын шавь юм. Хөвгүүдээс 60 кг-д Н.Тэгш-Очир эхний тойрогт гоц мөргөж, Б.Цолмон-Од Тайванийн Ко По-Эрх, 66 кг-д Ч.Тэмүүлэн Йорданы Азданин Ашраф, охидоос 48 кг-д А.Мишээл Македон улсын тамирчин Стомиловска Анамария, А.Хонгорзул Азербайжаны Алак-барова Лейлатай хүч сорих нь. 52 кг-д Б.Гүндэгмаа эхний тойрогт хийлж, II тойрогт Киргиз, Шведийн бөхийн аль ялсантай нь барилдахаар сугалаа таарчээ.