Биллиардын спортын нэгэн төрөл болох хэйболын “Joy heyball international оpenMongolia stop”олон улсын нээлттэй тэмцээн Улаанбаатар хотод болоход зургаан орны 192 тамирчин өрсөлдсөн. 50 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээний хагас шигшээд манай улсын тамирчдаас дөрөв нь шалгарав. Медалийн төлөөх тоглолтод Г.Лувсандорж М.Баасандоржийг, Г.Ган-Орхон Г.Ерөөлтийг хожиж, финалын төлөө тоглохоор болсон юм. Эх орондоо анх удаа зохион байгуулсан эл тэмцээнд “Champions” клубийн тамирчин, улсын аварга, ОУХМ Г.Ган-Орхон “Monjoy bil-liard”-ын тоглогч, улсын аварга Г.Лувсандоржийг илүүрхэж, аваргын цом гардлаа. Тэгвэл А.Ерөөлт, О.Баасандорж нар (”Shine billiard”) хүрэл медальтай өндөрлүүлэв.
Г.БАТ