Японы Токио хотод 100 буудалт даамын Азийн багийн аварга шалгаруулах блиц, рапид тэмцээн маргааш эхэлнэ. Энэ сарын 10-нд өндөрлөх эл тэмцээнд манай улс шилдэг тоглогчдоо сойх юм. Багийн бүрэлдэхүүнд Олон улсын их мастер Ц.Сүхбат (Монголын даамын академи), Дэлхийн даамын холбооны мастер Э.Даариймаа (“Алтан хүү” клуб), спортын мастер Н.Хангай (”Монгени” сургууль), Б.Эрмүүнзаяа (Архангай аймаг) багтжээ. Тэгвэл өмнөд хөршийн Далянь хотод аравдугаар сарын 2426 хүртэл үргэлжлэх тэмцээнд Монголоос 66 тамирчин 12 насны ангилалд ганцаарчилсан, хос, багийн төрөлд өрсөлдөнө. Спорт өрөлтөөр бүх насныхан хичээллэх боломжтой. Энэ удаа хөгжлийн бэрхшээлтэй тамирчдад зориулсан тусгай тэмцээн зохион байгуулах тул Монголын спорт өрөлтийн холбоо шигшээ баг анх удаа бүрдүүлж оролцуулах юм. Өмнө нь БНХАУ, БНСУ, Малайз, Сингапурт болсон тэмцээнээс манай тамирчид ганцаарчилсан, хос, багийн төрөлд нийт 90 медаль хүртэж байв. Түүнчлэн Улаанбаатарт дуатлоны Азийн цомын АШТ энэ сарын 5-6-нд болно. Хүй долоон худагт өрнөх тус тэмцээнд эрэгтэй, эмэгтэйчүүдийн элит төрөлд Сингапур, Япон, БНХАУ, Индонезийн тамирчид ур чадвараа сорино. Элит ангиллын тамирчид таван км гүйж, 30 км дугуйгаар уралдаж, дахин таван км гүйж барианд орох аж. Харин сонирхогчийн ангилалд өрсөлдөх оролцогчид хоёр км гүйж, 10 км дугуй жийж, цааш үргэлжлүүлэн хоёр км гүйнэ.