ОХУ-ын холбооны Владивосток хотод зохион байгуулсан “Колмар” цомын аварга шалгаруулах тэмцээнд 14 орны тамирчин өрсөлдөв. Тэднээс эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Сэлэнгэ аймгийн “Хүдэр хүчин” холбооны тамирчин, дэлхийн мөнгө, Азийн хүрэл медальт Д.Баасансүрэн түрүүллээ. Тэрбээр өмнө нь оюутан залуучуудын наадмаас хүрэл, Ази номхон далайн орнуудын эдийн засгийн нэгдсэн форумын хүрээнд болдог “Якутын төмөр замын цом” тэмцээнээс алтан медальтай ирж, шилдэг тамирчин болохоо харуулсан юм.