Дуатлоны Азийн цомын аварга шалгаруудах тэмцээн Хүй долоон худагт өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Эх орондоо болсон уг тэмцээнд манай тамирчид түүхэн амжилт үзүүлэв.
“Улаанбаатар 2025” дуатлоны Азийн цомын тэмцээний “Элит эрэгтэй” ангилалд 11 тамирчин хурд сорьсноос дугуйн олон улсын хэмжээний мастер Энхтайваны Болор-Эрдэнэ түрүүллээ. Ингэснээр тэрбээр Азийн цомын тэмцээний анхны аварга болсон юм.
Түүнчлэн тэмцээний “Элит эмэгтэй” ангилалд Сингапурын Рахел Жя Юй аваргалж, Японы Кидари Саки удаалсан бол манай улсын тамирчин Г.Энхжин хүрэл медаль хүртжээ. Мөн сонирхогчдын ангиллын 18-29, 30-39, 40-49, 50-59, 60-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй төрөлд Монголын тамирчид эхний гурван байрын шагнал хүртсэн байна.
О.Оргилох