Азийн хөл бөмбөгийн холбоо болон МХБХ-ны элит туслах шүүгч Ө.Батцэцэг тивийн эмэгтэйчүүдийн лигийн АШТ-ий урьдчилсан шатны D хэсгийн тоглолтыг дэнслэв.
Tусхэсэгт Лаосын “Мастер 7”, БНАСАУ-ын “Наегохианг”, Тайванийн “Каошиун аттакерс”, Бутаны “Ар Ти Си” клубийнхэн өрсөлдөхөд тэрбээр хоёр тоглолтод туслах шүүгчээр ажилласан. Тивийн клубүүдийн түвшний хамгийн том тэмцээн тул өндөр зэрэглэлтэй шүүгчид томилогддог. D хэсэгт томилогдсон туслах шүүгчид өмнө нь 17 хүртэлх насныхны ДАШТ-д ажилласан юм. Эрэгтэй шүүгчдээс Б.Хаш-Эрдэнэ “AFC chal¬lenge league”-ийн плэй-офф шатанд улсынхаа багийг оролцуулж дэнсэлжээ. Түүний хувьд Бутан улсын “Паро” клубийн талбайд Афганистаны “Абу муслим” клубийнхэнтэй хийсэн тоглолтод ажилласан юм.