Монголын дугуйн холбооноос жил бүр зохион байгуулдаг томоохон тэмцээний нэг бол уулын дугуйн улсынаваргашалгаруулахтэмцээнюм. Хандгайтын аманд өрнөсөн тус тэмцээнд орон нутаг, хот, нийслэлийн есөн дүүргийн дугуй спортын 21 клуб, байгууллагын 130 гаруй тамирчин өрсөлдлөө. Элит ангилалд хурд сорьсон оролцогчдоос Азийн мөнгөн медальт, “Төв ургац” клубийн тамирчин, олонулсынхэмжээниймастерХ.Тэмүүлэн улсын аваргаар болов. Эмэгтэйчүүдээс Азийн хүрэл медальт, ОУХМ Ц.Солонго (“Алдар” спорт хороо) түрүүлжээ. Мастер 30-39 насныхны ангилалд Д.Базаррагчаа, 40-49 насныхад Ч.Азжаргал, 50-59 насныхад Д.Шинэбаяр, 60-аас дээш насныхад Б.Баасансүрэн тэргүүн байрт шалгарсанаж. Сонирхогчдын ангилалд оролцсон эрэгтэй дугуйчдаас Э.Зол-Эрдэнэ, эмэгтэйчүүдээс Н.Наранжаргал алтан медаль хүртсэн юм. Сонирхуулахад, Монголын дугуйн үндэсний шигшээ багийнхнаас ОУХМ Б.Тэгшбаяр Оман улсад зохион байгуулагдсан “Зафар классик 2025” олон улсын тэмцээнд III байр эзэлж, чансаагаа 25 оноогоор ахиулсан. Тэгвэл “Улаанбаатар 2025” дуатлоны “Азийн цом”-ын тэмцээнд Э.Болор-Эрдэнэ тэргүүсэн бол Тайланд ын“Roojai insurance” багт нэгдсэнБ.Марал-Эрдэнэ БНХАУ-д болсон “Tour of Shanghai”-д уралдахдаашилдэг дугуйчны цамц өмсөв.
Дугуйн үндэсний шигшээ багийнхан Руанда улсын Кигали хотод энэ сарын 21-28-нд зохион байгуулах засмал замын ДАШТ-д оролцоно.