Дэлхийн триатлоны холбооноос дуатлоны тамирчдын чансааг энэ сарын 9-нд шинэчлэн зарлалаа. Чансаанд багтсан, Монголын 14 дуатлончоос “Улаанбаатар-2025” Азийн цомын тэмцээнд түрүүлсэн Э.Болор-Эрдэнэ 292,50 оноогоор эхний 50 байраас 32-т эрэмбэлэгдэв. Түүнчлэн Азийн хүрэл медальт, спортын мастер Б.Алтан-Оргил 44 (244.34), ОУХМ Н.Алтаншагай 52 (225.57), Г.Амарсанаа 77 (158.29), С.Бат-Отгон 85-д (135.44) бичигджээ. Эмэгтэйчүүдээс триатлоны улсын аварга А.Оюун-Эрдэнэ энэ удаа 33 (235.44), “Азийн цом”-ын хүрэл медальт Г.Энхжин 54 (171.13), Ж.Анужин 58 (158.29), Н.Мөнгөнцэцэг 66 (125.28), Г.Номуунаа 72 (115.88), Ц.Аяс 94 дүгээр (92.50 оноо) байрт жагссан байна.
