Му ай тай спортын өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНЭУ-д өнөөдөр эхэлнэ. Энэ сарын 20 хүртэл үргэлжлэх эл тэмцээнд “Гаруда” академийн дасгалжуулагч Б.Гантогтохын удирдлагад манай улсын тамирчид 100 гаруй орны 1500 тулаанчтай өрсөлдөхөөр Абу Даби хотыг зорьсон. Монголын багийн тэмцээний салхийг өсвөр үеийнхний ангилалд 34 кг-ын жинд “Галт” дэвжээ клубийн тамирчин Б.Жаргал, залуучуудынхад Хэнтий аймгийн “Эрдэнэ” клубийн тулаанч Э.Хаш-Эрдэнэ хагална. Вьетнам улсын Ханой хотод өнгөрсөн хавар Олон улсын му айтай сонирхогчдын холбооноос зохион байгуулсан Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон тамирчид дөрвөн хү¬ рэл, нэг алтан медальтай ирсэн юм. Тэднээс 23 хүртэлх насныхны вай кру төрөлд 60 кг-д ШУТИС Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн IV дамжааны оюутан, “Гаруда” академийн тамирчин Э.Ариунзаяа 8.86 оноогоор аваргалсан билээ.