“Бүх нийтийн гүйлт-2025” арга хэмжээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд энэ сарын 20- нд зохион байгуулна. 11 дэх жилдээ болох эл арга хэмжээг 10, 21, 42 км-ийн зайд, энгийн болон пара гэсэн төрлөөр зохион байгуулах бөгөөд оролцохыг хүссэн хүн бүрд нээлттэй гэнэ. Мөн энэ үеэр эрүүл амьдралын хэв маягт уриалах, нийтийн биеийн тамирыг дэмжих зорилгоор фитнес, спиннинг, шугаман бүжиг, иог, гар дээр суниалт зэрэг спорт болон эрүүл зөв хооллолтын талаар мэдээлэл өгөх өдөрлөг ч болох юм. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх нийгмийн ойлголт, хандлагыг өөрчлөх, тэдний идэвхийг спортоор дамжуулан нэмэгдүүлэх зорилготой олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ.
Ташрамд дурдахад, хамт олон, найз нөхөд, сургууль, ангиараа оролцох сонирхолтой бол нэгдсэн журмаар бүртгүүлж энгэрийн дугаараа хүргүүлэн авах боломжтой гэнэ.
У.Цэцэг