Казазстаны Алматы хотод үргэлжилж буй өсвөр үеийнхний (8, 10, 12 хүртэлх нас) шатрын ДАШТ-д Монголын баг 88 орны тамирчидтай өрсөлдөж байна. Тэднээс охидын 12 хүртэлх насны ангилалд Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургуулийн 5А ангийн сурагч, “Босоо ноён” клубийн тамирчин, Дэлхийн шатрын холбооны мастер, улсын дөрвөн удаагийн аварга И.Цэлмүүн бодлого бодолтын төрөлд хамгийн өндөр болох 30 онооноос 29-ийг цуглуулан дэлхийн аваргаар тодорлоо. Тэрбээр Итали улсад өнгөрсөн жил болсон ДАШТ-ий бодлого бодолтын төрөлд дэд, үндсэн төрөлд III байрт шалгарсан. Өсвөр үеийнхний тус тэмцээнээс 2019 оноос хойш тасраад байсан найм дахь медалийг эх орондоо таван жилийн дараа ийн авчирсан билээ. Тэрбээрэнэ онд дээрх клубийн дасгалжуулагч Э.Энхнарын удирдлагад бэлтгэл базааж, Гүржийн Батуми хотод зохион байгуулсан “Дэлхийн цом”-д насныхаа ангилалд хүрэл медаль хүртсэн юм.