Монголын тусгай олимпын хорооны хамтарсан волейболын эмэгтэйчүүдийн баг Польш улсад энэ сарын 4-9-нд зохион байгуулах “Дэлхийн цом”-д өрсөлдөхөөр Катовице хотыг зорив. Тус тэмцээнд өрсөлдөх Монголын багийн 12 тамирчныг дас галжуулагч А.Наранчимэг ахлан оролцуулах нь . Дээрх холбооны тамирчдыг бэлтгэл хийлгэдэг тэрбээр Нийслэлийн Ерөнхий боловсролын 70 дугаар сургуулийн хөдөлгөөн засалч багшаар ажилладаг . Волейболын с портоор 2009 оноос эхлэн хичээллэж, “Энагурэ” багт харьяалагдан “Үндэсний дээд лиг ”, УАШТ-д тоглодог туршлагатай тамирчин юм . Тэгвэл энэ удаа манай улсын олон улсын зэрэглэлтэй шүүгчдээс Г.Золбаярыг тус тэмцээний тог лолтуудыг дэнслэхээр томиллоо. Монголын волейболын холбооны шүүгчдийн зөвлөлийн дарга , Зүүн Азийн волейболын холбооны шүүгчдийн зөвлөлийн гишүүн тэрбээр МТОХ-той хамтын ажиллагааны са намж бичгийн хүрээнд тэмцээний зохион бай гуулалтад нэг бус удаа хамтран ажилласан юм.