Монголын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн спортын 27 (өвөл, зун, паралимп) төрөлд 60 дасгалжуулагчийн удирдлагад нийт 254 тамирчин бэлтгэлээ базааж, тэмцээнд оролцсон. Энэ оны эхний 10 сарын байдлаар тэд олон улсын тэмцээнээс одоогийн байдлаар 135 медаль (34 алт, 36 мөнгө, 65 хүрэл) хүртжээ. Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс дөрвөн алт, таван мөнгө, найман хүрэл, өсвөр үеийнхний ДАШТ-ээс нэг алт, хоёр хүрэл, залуучуудын ДАШТ-ээс нэг хүрэл медаль гардсан юм. Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс нэг хүрэл, залуучуудын Азийн АШТ-ээс таван алт, тус бүр дөрвөн мөнгө, хүрэл медаль хүртсэн бол “Их дуулга-аас зургаан алт, хоёр мөнгө, 11 хүрэл, гран пригаас тус бүр гурван алт, мөнгө, зургаан хүрэл медаль авсан юм. Тэгвэл “Дэлхийн цом”-оос тус бүр гурван алт, мөнгө, хошой хүрэл медаль хүртсэн бөгөөд эрх олгох болон олон улсын бусад уралдаанаас 12 алт, 13 мөнгө, 20 хүрэл медаль зүүв. Үндэсний шигшээ багийнхны энэ оны ууган амжилтыг БНСУ-ын Ганвон хотод өнгөрсөн нэгдүгээр сарын 6-8-нд болсон цанын 15, 10 км-ийн зайд ОУХМ Б.Ачбадрах алтан медалиар өнгөлсөн болөнгөрсөн амралтын өдөр жүдо бөхийн гран прид эрэгтэйчүүдээс +100 кг-д Б.Гончигсүрэн түрүүлж, медалийн буухайг үргэлжлүүллээ.