Олон улсын олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөл АНУ-ын Лос Анжелес хотод 2028 онд зохион байгуулах 34 дэх удаагийн зуны олимпын наадамд хүндийг өргөлтийн төрөлд хоёр шинэ жингийн ангилал нэмж баталлаа. Ингэснээр нийтдээ 12 жингийн ангилалд (эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаа) тамирчид медалийн төлөө хүч сорино. Хэдийгээр жингийн ангилал нэмэгдсэн ч оролцох тамирчдын тоо өөрчлөгдөхгүй. Хүндийг өргөгч (60 эрэгтэй, 60 эмэгтэй) 120 хүноролцож, нэг жингийн ангилалд 10 тамирчин өрсөлдөх юм. Олимпын хүндийг өргөлтийн тэмцээн 2028 оны долоодугаар сарын 25- 29-нд болно. Уг шийдвэрийг Олон улсын хүндийг өргөлтийн холбоо (IWF) болон ОУОХ-ны тамирчдын комиссын саналын дагуу гаргажээ. Энэ нь жингийн ангиллыг тэнцвэртэй болгох, тамирчдад үзүүлэх дарамтыг багасгах, эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах зорилготой аж. Олон улсын хүндийг өргөлтийн холбооны Ерөнхийлөгч Мохаммед Жалуд “ОУОХ нь манай холбооны санал, үндэслэлийг хүлээн зөвшөөрсөнд баяртай байна. Лос Анжелесийн олимп ньтамирчдадболон үзэгчдийн аль алинд нь баяр хөөр авчрах, гайхалтай наадам болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.