Ширээний теннисний насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэг улсад энэ сарын 11-16-нд болно. 28 дахь удаагийн энэхүү тэмцээнд эрэгтэйчүүдийн ангилалд 24, эмэгтэйчүүдэд 22 орны баг, тамирчид оролцохоо мэдүүлжээ. Харин манай ул¬саас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Цэрэнтогтох, Ким Хёон Сео нарын удирдлага дор зургаан тамирчин оролцохоор болсон байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн ангилалд М.Тэмүүлэн, М.Манлайжаргал, А.Билгүүн, эмэгтэйчүүдэд Б.Болор-Эрдэнэ, Ө.Балжинням, Б.Эгшиглэн нар өрсөлдөх нь. Тамирчид “Оч” төвд бэлтгэл сургуулилтаа хангаж буй. Тус тэмцээнээс шалгарсан эхний 12 багт ирэх оны ДАШТ-д оролцох эрх олгох юм байна.
Ч.Болор