Ширээний теннисийн ахмадын улсын аварга шалгаруулах 30 дахь удаагийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, шилдгүүдээ тодрууллаа. Тус тэмцээний 80- аас дээш насныхны ганцаарчилсан төрөлд оролцсон тамирчдаас Н.Галпүрэв түрүүлж, энэ спортоор тууштай хичээллэвэл хэдэн насандаа ч амжилт гаргах боломжтойг өөрийн биеэр залууст үлгэрлэн харуулав. Түүнчлэн 70-аас дээших насныхны ангилалд эмэгтэйчүүдээс Д.Оюунчимэг, эрэгтэйчүүдээс Хөвсгөл аймгаас ирж оролцсон Н.Нямдорж, 60 насныхад Д.Мөнхсайхан (“Хос загас”), Д.Алтанцэцэг (Хөвсгөл), 50- иас дээш насныхад О.Бадамцоо (Монгол банк), С.Дөлбадрах (“Мастерс” клуб) нар алтан медаль хүртсэн юм. Тэгвэл 40-өөс дээш насныхны ангилалд оролцсон тамирчдын тоглолт ширүүхэн өрнөж, оноо хол зөрүүгүй гал гартал өрсөлдөв. Эмэгтэй Я.Бэгз УАШТ-ий таван төрөлд түрүүлсэн анхны тамирчин боллоо чүүдээс энэ удаа “Өсөх од” клубийн тамирчин Б.Содболор, эрэгтэйчүүдээс “Мастерс” клубийн Я.Бэгз улсын аваргаар тодорсон.
Я.Бэгзийн хувьд ганцаарчилсан, холимог хос, баг, байгууллага гэсэн таван төрөлд түрүүлж, Монголын ширээний теннисний шигшээ багт тоглодог байсан шилдгүүдийн нэг гэдгээ баталсан юм. Эмэгтэйчүүдийн багийн төрөлд Хөвсгөл аймгийн тоглогчид, эрэгтэйчүүдийнхэд “Мастерс” клубийнхэн тэргүүлжээ. Байгууллагын дүнгээр эхний байрт “Мастерс”-ын тамирчид гурван алт, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар жагсаалтын эхэнд бичигдсэн бол Хөвсгөл аймгийнхан хошой алт, тус бүр нэг мөнгө, хүрэл медаль гардан аман хүзүүдэж, “Хос загас” клубийнхэн нэг алтан медальтай өндөрлүүлснээр III байр эзэлсэн байна.