Таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах 23 дахь удаагийн тэмцээн Италийн Жесоло хотод энэ сарын 13 хүртэл үргэлжилнэ. 84 улсын 1186 тамирчин ур чадвараа сорьж буй дээрх тэмцээнд Монгол Улсын шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ анх удаа оролцож буй юм. Эхний өдрийн тэмцээнд манайхаас гурван тамирчин аваргын төлөө тулалдах нь. Эрэгтэйчүүдээс А.Мөнхбаяр III, эмэгтэйчүүдээс М.Мөнхжаргал I, Ц.Дэлгэрцэцэг IV даны тулийн төрөлд мөнгөн медалийн болзол хангаж, Г.Намуун II даны тулийн төрөлд хүрэл медаль хүртлээ. Тус тэмцээний үеэр Олон улсын таеквондогийн холбоо 29 дэх удаагийн их хурлаа хийхэд Монголын олон улсын таеквондогийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнх-Оргил, шүүгчдийн зөвлөлийн дарга М.Ариунболд нар улсаа төлөөлөн оролцож байна. Уг хурлаар дараах асуудлыг зөвлөлдөн хэлэлцэв. Үүнд, Улаанбаатар хотод ирэх жил Азийн АШТ, Казахстанд “Дэлхийн цом”, БНХАУ-д 2027, Казахстаны Алматы хотод 2029 онд ДАШТ-ийг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Мөн тэмцээний дүрэмд өөрчлөлт оруулж, тамирчдын эрүүл мэндийг чухалчлах үүднээс Допингийн эсрэг төв (WADA) болон Эрүүл мэндийн хорооны зорилго, алсын харааг танилцуулсанбайна.